2008-02-07

"Алтан" Москва (2004)

Оршил.

Гётёгийн нэрэмжит Франкфуртын их сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль хамтран шилжилтийн эдийн засагтай орнуудын талаар семинар зохион байгуулав. Оросын талаас 10 оюутан 3 багш, Германы талаас мєн 10 оюутан 3 багш 2004 оны 11 сарын сvvлийн долоо хоногт Москва хотноо чуулав. Миний бие Германы багт багтан, сурч буй Франкфуртын их сургуулиа тєлєєлєлєн энэхvv уулзалтанд оролцлоо.

Асар том хот хэмээх ухагдахуун.

Европдоо хамгийн томд тооцогдох (Франкфуртын) нисэх онгоцны буудлаас "Сибирь" хэмээх Орос компаний онгоцоор биднийг хєєрєх vед Германд дулаахан, чийглэг байв. 3 цаг орчим нисээд оройн 7 цагийн vед Москвагийн захад хvрлээ. Москва ч vнэхээр агуу том юм аа. Тээр дор замын гэрэлтvvлэгч, айлуудын чийдэн яралзах нь асар том гэрлэн далай дээгvvр хєвж яваа юм шиг эсвэл огторгуйн одод бvгд шар єнгєтэй болоод тээр дор хивс болоод дэлгэгдсэн мэт. Дээгvvр нь нилээн удаан ниссэн боловч нєгєє захыг нь олж харсангvй. Тэнгэрийн хаяа, их хотын хаяа хоёр тэртээ хол зурвас болон нийлэхийг л арайчvv ялгаж байв даа.

Цас мєс жавар.

10 сая хvнтэй асар том энэ хотод олон улсын хэмжээний нилээн олон онгоцны буудал байдаг гэнэ. Тэдгээрийн нэг Домодедова-д газардахад цас, мєс нь цайран гялтганаж, жихvvн жавар нь ид тачигнаж байлаа. Германы зєєлєн уур амьсгалд дассан бололтой эхэндээ нилээн цочирдов. Гэвч тєрєлх хот Улаанбаатартаа ирсэн мэт сэтгэгдэл тєрєєд, бага нас маань санагдаад, мартагдсан аялгуу эгшиглээд явчихлаа. Нулимс цийлэгнээд, хамар шархираад ирсэн нь харин хvйтэнд даарсанаас уу, эсвэл нутгаа vгvйлэх сэтгэлийнх vv гэдгийг ялгах сєгєє гарсангvй. Дулаан байр бараадан халтирч уначихгvйг хичээсхийн алхав. Бусад Герман оюутнуудаа харвал гэдрэгээ савахгvй гэсэн бололтой байдгаараа тонгойсон байх ба ам хамараа сайтар битvvлээд тогоруу шувуу адил бєг бєг шогшуулж явлаа. Тэдний хувьд энэ хvйтэн агаар vнэхээр шоок байсанд эргэлзэх юм алга.

Дэлхийн хамгийн сvрлэг дотуур байр?



Орос оюутнууд биднийг тосож аваад нэг жижиг микро автобусанд суулгаад давхиулж гарлаа. Тэд германаар тийм ч сайн ярихгvй. Харин англиар овоо дєнгvvр ярих юм. Цас их орсон нь илт мэдэгдэж байлаа. Баруун Европын хотууд ерєнхийдєє жижиг, давчуу гудамжтай байдаг. Москва харин шал єєр. Цэлийсэн цэлийсэн том гудамж, нэг чиглэлдээ л 3-4 урсгалтай аварга замууд, уужим уужим єргєн чєлєєнvvд.

Ингэж давхисаар Ломоносовын их сургуулийн дэргэд хvрч ирэхэд, асар том хирнээ гоёмсог хийцтэй орд харш гэмээр эд ємнє сvндэрлэж байлаа. Энэ аварга байгууламж нь бараг жижиг хот л гэсэн vг. Дотроо лекцийн заал, оюутны дэлгvvр, хэдэн арван дэлгvvр, гуанз, банкны салбар гээд єч тєчнєєн юмтай гэнэ. Гэрэл цацруулан, нэг л нууцлаг шаргалтах энэ ихэмсэг харшийг дэлхийн хамгийн гоё оюутны дотуур байрнуудын нэг гэдэгтэй маргах хvн ховор биз.

Тусгай хангамж.

Оюутны байранд бид "В" хэсгийн 16 давхарт байрлав. Энэ давхар нь лифтнийхээ хажууд давхар жижvvртэй. Тэнд нь ихэвлэн Орос Бабушка нар эвшээсхийн сууж байна. Зvсмэл шалтай, цэвэрхэн жижиг гудамтай. Энд тэнд савхин бvрээс бvхий тохилог буйдангуудтай. Ихэвчлэн аспирантур хийж байгаа хvмvvс байрладаг арай л онцгой давхар бололтой юм. Магадгvй олон улсын оюутан солилцооны хєтєлбєрийн дагуу буюу нэмж сvр оруулсхийвээс "шинжлэх ухаан, судалгааны ажлийн шугамаар ирж байгаа гадаадын зочид тєлєєлєгчид" гэсэн утгаараа бид энэ давхарт тухлах эрх эдлэх нь зvй ёсны хэрэг байсан биз ээ. Орос оюутнууд єдрийн хоолоо олж идэхийн тулд нилээн урт дараалалд зогсох хэрэгтэй болно. Тэгвэл бид арай нэг єндєрлєг газар, тусгайлан бэлдсэн ширээний ард залрах бєгєєд тусгай зєєгч гаргуулан vйлчлvvлж байсан болно. За даа социализмын vед хvн бvр адил гэдэг байсан. Гэтэл vнэн хэрэгтээ кастын нийгмийнх шиг ангит систем vйлчилж байсны ул мєр эхнээсээ ингээд илэрч л байлаа.

Харуул хамгаалалт.

Орос оронд Чечений болон олон улсын террористуудтай хийж буй дайн vргэлжилсээр байгаа гэдгийг сануулах нэг зvйл нь байнга таарах харуул хамгаалалтынхан байлаа.

Оюутны байр нь л гэхэд єнцєг булан бvртээ 24 цагаар ажиллах харуулын байруудтай. Тэнд нь єдрийн цагаар нэг, шєнийн цагаар хоёроос гурван цагдаа нар сууж орсон гарсан хvмvvсийн бичиг баримтыг нягтлан шалгана. Театр, музей ер нь хvн олон цугладаг бvх газар тємєр илрvvлэх тєхєєрємж дундуур гарна. Улаан талбайн дэргэд байх нэг театр руу орох гэж хvйтэн гудамжинд асар урт дараалалд зогсон байж арайхийн хамгаалалтынхныг нь єнгєрч байв. Автомат буу (Ака?) ныхаа амыг над руу чиглvvлээд, гохоо дарахад бэлэн байсан нэг цэрэг солгой гараараа миний зургийн аппаратыг нилээн болгоомжтой vзэж байхад айхгvй ч гэсэн аягvй гэгч нь болж, нуруу хvйт оргиод явчиж байж билээ.

"The winner takes it all?"

Бидний семинарын ажлын гол сэдэв нь The winner takes it all? буюу Шилжилтйин vе дэхь эдийн засгийн єсєлт, хєдєлмєр эрхлэлт, орлогийн хуваарилалтын тухай байлаа. Семинарыг Франкфуртын их сургуулийн эдийн засгийн тэнхимын профессор Тамаш Бауар хэмээх Унгар гаралтай Герман эрдэмтэн нээж vг хэллээ. Дараа нь Оросын талаас гэх мэтчилэн ээлжлэн vргэлжлэв. Тэгээд оюутан бvр бэлдсэн сэдвийнхээ дагуу Герман хэлээр илтгэл тавьж санал шvvмжлэл єрнvvлж билээ. Орос оюутнууд илтгэл тавина гэж, ер нь цаас харж байгаад vг, vсэг, цэг гээлгvй дуржигнатал уншдаг хэвшилтэй мэт санагдав. Зарим єдрvvдэд нь Оросын нєлєє бvхий том эрдэмтэд ирж лекц уншина. Ахмад эрдэмтэд нь хувьчлал, vнэ чєлєєлєлт гэх зэрэг реформуудын талаар сэтгэл дундуур байдаг, хуучин арай дээр байсан гэх санаагаа нуухгvй байлаа. Залуу эрдэмтэд нь харин овоо гайгvй. Шинэчлэл зайлшгvй байсан. Гэхдээ одоо Орост зах зээлийг тєр биш харин баячууд, олигархиуд хянаж байгаа нь нууц биш гэсэн санааг тун зоримог хэлж байлаа.

Yндсэрхэг vзэл нь Орос орныг єєд татах уу, доош чангаах уу?

Оросууд єєрсдийн хvчинд хэт их найддаг бололтой. Социализмаас Капитализм руу шилжих шилжилтийг 400 хоногт багтааж хийхээр эдийн засагчид нь тєлєвлєж байсан гэх. Ер нь зах зээлдээ, аж vйлдвэрийн салбартаа гадаадынхныг оруулах тун дургvй гэнэ. Хvмvvс нь ч тэр гадаадынхыг нэг их таашаадаггvй юм шиг. Энгийн жишээ хэлэхэд л гудамжинд хар арьстан бараг харагдахгvй. Тэднийг байнга зодож, дээрэлхэж, хавчин гадуурхдаг гэнэ. Дээд сургуулиудад нь ч Африк оюутан тун цєєхєн. Харин Хятадууд нилээн харагдаж байв. Лав Ломоносовын их сургуульд олон зуун Хятадууд боловсрол эзэмшиж байгаа юм байна.
Зарим нэг Орос оюутантай ярьж байхад их гvрний vзэл цєєнгvй цухалзана. Сэтгэлгээ нь "агуу Орос ухаан" гээч юманд тvшиглэдэг бололтой. Оросуудын энэ зантай холбоотой байж мэдэх нэгэн жишээ авья. Чехvvд зах зээлээ нилээн сайн нээж, барууны хєрєнгє оруулагч нарт vндэснийхээ бахархалуудын нэг Шкода гэгч машин заводоо хувьчилчихсан бололтой юм. Єнєєдєр Шкода Европдоо байр сууриа бататгах улмаар єргєтгєх эхлэлээ тавьжээ. Харин урьд нь Шкодатай яг ижил хэмжээнд єрсєлдєж байсан Оросын Лада сураг тасрав. Миний ажигласнаар Москва хот гадаадын хямдхан, хуучин, чанар муутай импортын машинаар дvvрсэн байсан даа.

Спорт, стадион.

Оросууд Олимпод зэгсэн амжилттай оролцдог. Yvний нэг нууц нь Оросууд биеийн тамир, спортоор хичээллэхийг их дэмждэгт орших болов уу. Баячууд нь гольф, газарын тенниисны тєрєлжсєн хувийн клубд их хичээллэдэг юм байна. Залуус нь гvйж харайх, цана чаргаар гулгах, тєрєл бvрийн бємбєг хєєх зэрэгт маш их цаг зарцуулдаг санагдсан. Ломоносовын Их сургуулиас чанх хойшоо алхаад нэгэн гvvр шиг байгууламж дээр очно. Уг гvvрэн дээрээс Москва хотыг бvхэлд нь харж болно. Хамгийн тvрvvнд нvдэнд туссан зvйл нь асар том олимпын стадион байсан юм. Уг гvvрний яг хажууд бас л нэг цана, чаргаар vсэрч харайдаг бололтой нилээн єндєр байгууламж дvнхийж харагдсан.

Хоолны газрууд.

Манай аав дєчин жилийн тэртээ Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг дvvргэсэн юм. Тэр сургуулийг нь очиж vзээд, улмаар амьдарч байсан оюутны байранд нь долоо хоног ч атугай байрлаад авсандаа тун их олзуурхаж байлаа. Аав сурч байхдаа нилээн олон орос хоол хийж сурсан юм. Тэдний нэг болох тэр Борщ гэдэг улаан шєлєнд нугасгvй дуртай байдаг байж билээ. Ингээд зориуд Му-Му гэсэн орос vндэсний хоолны газар орж vзлээ. Сvлжээ маягаар ажилладаг, зэгсэн тохилог газар юм. Хоолны хэмжээ нь жижиг байснаас тэр vv vнэ нь арай л ахадсан мэт санагдаж байлаа. Орос тогоочийн хийсэн оригинал Борщ захиалав. Сайхан харагдах авч, амтны хувьд яагаад ч юм бэ санаанд хvрсэнгvй. Харин Улаан талбайн хажууд байх Пироги -ний газар хоол сайтай байсан тул тэдний байнгийн vйлчлvvлэгч болохыг шахав. Хотын тєвд нэгэн Узбекvvдийн гэх нэг жижиг ресторан байх. Монгол маягаар тохижуулсан, хоолнууд нь Чингис, Бат гэх зэрэг хаадын нэртэй, ер нь нилээн тєв Ази маягийн хоолоор дагнадаг бололтой. Амт, чанар харьцангуй сайн, vнэ нь хямд санагдсан.

Диско.

Биднийг нэгэн удаа Фабрик гэж нэртэй дисконд оруулж сонирхуулав. Гаднаа бахим чийрэг биетэй хамгаалалтынхан байх бєгєєд хvмvvсийн ємссєн зvvснийг шалгаж, дотогши нэвтэрч болох эсэхийг шийднэ. Мєн хvйтэн халуун зэвсэг байна уу гэдгийг мэдэх гэсэн бололтой металл илрvvлэгч хэрэглэнэ. Германаас ирсэн зочид гэж бvртгvvлсэн тул нэг их саадгvй оров. Монголд бол байдаг л нэг диско юм. Хєл тавих зайгvй шахам чихсэн байлаа. Шинэ Оросууд, тэдний хvvхдvvд ч тун баян тансаг юм аа. Гоолиг гоолиг охид, бvсгvйчvvд нуруу туруу, хєл гуяа гялалзуулан Холливуудын ододыг санагдуулам тун ч нvvрэмгий хувцасласан байх ба Парисын гоё хувцас (моод, дизайн?) шалгаруулах тэмцээнд орсон мэт сэтгэгдэл тєрснийг нуух юун. Гэвч, миний бие цорын ганц Ази гаралтай гадаадын дискочин байснаас тэр vv хvссэн хvсээгvй олны анхаарлыг татаж байгаа мэт санагдаад байсан тул даруу тєлєв байж, хэн нэгний єдєєн хатгалганд єртєхгvй байхыг урьтал болгов. Учир нь хэмээвээс, урьд цагт Дрезденд байхдаа хэлний курсийхэнтэйгээ хамт нилээн vнэтэй нэг дисконд орсон юм. Тэгээд ангийнхаа єндєр Словак охинд Монголчууд багадаа пионерын зуслангийн vдэшлэгэнд яаж бvжиглэдэг байсныг vзvvлж, талбайн тєвийг эзэгнэнхэн байсан билээ. Тэгээд уруулаа норгох санаатай гvрvvшиг шар айраг авах гээд явж байтал нэгэн Герман залуу манийг тун ч хvчтэй мєрлєж аваад: "чамд орчуулагч хэрэгтэй байна уу" хэмээн ихэд зэвvvн єнгєєр асууж байсан нь санагдсан хэрэг.

Зах.

Хєтєлбєрийн дагуу бид дуу хєгжмийн зах сонирхов. 2 давхар байшинд маш олон лангуунууд байрлах бєгєєд лангуу бvр DVD, CD-Rom, Software, mp3, Vidio-CD зарна. Магадгvй ихэнхи нь буруу замаар олж авснаас тэр vv хямдхан. Оросын болон гадаадын хамтлаг дуучдын бараг бvх дууг тэндээс олж болно. Дундаж нэг аудио диск 120 орчим рублийн vнэтэй. Энэ нь ойролцоогоор 3-4 евро гэсэн vг. Германд зардгаас хэд дахин хямд байсан тул бид тус бvрдээ ганц хоёр кино, дууны диск авлаа. Дараа нь нэг хvнс, барааны захаар оров. Германуудад их сонин байгаа нь илт. Надад лав Улаанбаатарын 1- р хороололын урд байдаг Хар Хорин зах дээр явж буй мэт сэтгэгдэл тєрєєд, их л танил санагдсан даа. Гэхдээ манайхыг бодвол тохижилт сайтай юм.

Дуурь, музей, сvм.

Нэг дуурийн театрт Евгений Онегин vзэв. 10 жилд байхдаа уран зохиолын шалгалтын билет гэж их уншдаг байсан тул vзэхэд урамтай. Царайлаг, авьяаслаг Орос дуучид ч vнэхээр сайн тоглох юм. Пушкиний нэрэмжит гэх тvvхийн музейг vзсэн боловч цаанаа л нэг бvvдгэр уйтгартай байлаа. Оросын ардын урлагийн Березка хэмээх чуулгын тоглолт сонирхов. Yндэснийхээ хувцасаа тун чиг дэгжин ємссєн олон арван Орос бvсгvйчvvд эвлэг намбалаг бvжицгээх юм. Тэдний хєдлєн явах нь асар том ширээн дээр тос асгаад дээр нь модон хvvхэлдэйнvvдийг нааш цааш зєєдєн гулсуулах мэт. Оросууд сvмvvдээ их сайхан арчилж тордож, их цэвэрхэн байлгах. Заримд нь орохоор эртний урлагийн музей, эсвэл уран зургийн галерей шиг л байж билээ.

Улаан талбай ба Арбатын гудамж.

Москвад ирсэн хvмvvс хамгийн тvрvvнд Улаан талбайд ирж vздэг. Тэгээд vзсэн хvн бvрт гvнзгий сэтгэгдэл тєрдєг. Тэнгэр, vvл, байшин, барилга, хийц энэ бvхэн нэгэн цэгт найралт тєрхийг олж зохицон байрлажээ. Ялангуяа, vvр цайж, нар мандахыг энд ажиглаж зогсох vнэхээр vзэсгэлэнтэй сvрлэг. Тэнгэр єєрєє туйлын євєрмєц єнгvvдийг солонго адил vечлэн vзvvлэх бєгєєд хором бvр тэдгээр нь єєрчлєгдєх нь vнэхээр гайхалтай. Харин єнєє алдарт шинэ, хуучин Арбатын гудамж нь тийм ч vзvvштэй харууштай газар биш юи гэж бодогдов. Хуучин Арбатын гудамж нь бэлэг дурсгал зардаг хувь хvмvvс болон дэлгvvрээр дvvрэн. Хєглєрсєн л газар байх. Харин шинэ нь арай том. Машины хєлд дарагдсан. Нэг тал нь тэр чигээрээ тоглоом, казиногийн газрууд байрлах бєгєєд бие биенээсээ єрсєн гэрлэн чимэглэл байгуулсан тул бvхэлд нь харахад Лаг Вегас нэг иймэрхvv байдаг болвуу гэсэн таамаг тєрvvлнэ. Гэхдээ л хууцны социалист хотын ерєнхий тєрх дээр энэ бvхэн нэг л зохицохгvй байх шиг.

Оросын Монголчууд.

Москвад Монголчууд, Монгол оюутан олон байдаг байх гэж битvvхэн хайсан боловч таарсангvй. Нэг удаа утасны карт аваад таксафон дээр очтол карт нь ажилладаггvй. Яасан бол гээд хvнээс асуух санаатай зогсож байтал нэг vслэг эдээр хийсэн дах (шуба?) ємссєн, том хацартай Ази ирж явна. За яах аргагvй Монгол доо гэж бодоод: "Уучлаарай, єєрєє Монгол уу?" гэсэн чинь єєдєєс "биш ээ" гэж байна. Инээх хэцvv, уурлах хэцvv болчхоод ангайх хооронд єнєє хvvхэн: "би Буриат ш дээ. Агийн буриад, намаг Мнглоор ярхиад ойлгожийнуу" гэж vргэлжлvvлж билээ. Орос, Герман, Монгол хэл хольж байгаад Москвад хэд хэдэн утасны компани байдаг. Тэдгээр нь єєр єєрсдийн гэсэн таксафон, тэндээ таарсан карттай гэсэн ойлголт олж авсан юм даа. Харь нутагт угсаа нэгт ах дvv улстайгаа таарч эх хэлээрээ ярихад сайхан л санагдав.

Тєгсгєлийн оронд.

Ихэвчлэн хурал семинарт суусан тул Москватай сайн танилцах цаг хомс гарлаа. Лав их vнэтэй, баян хоосны ялгаа ихтэй, хvн машины хєлд дарагдсан хот юм. Олон талаараа Улаанбаатартай тєстэй. Харин такси гэхээр юм бараг vгvй. Yйлчилгээний чанар тийм ч сайн биш. Харуул хамгаалалт, жижvvр, сахиул зэрэг "юм бvтээдэггvй" хvмvvс ихтэй. Залуус нь их ганган. Дvн євлийн хvйтэнд охидууд нь єндєр єсгийтэй гутал, нимгэхэн бие барьсан резин шиг ємд (дерко?) ємсєєд, vсээ байдгаар нь буржийлган, толгой нvцгэн явцгаана.

Бага насандаа алтан Москва гэж их дуулдаг байж билээ. Гэхдээ одоохондоо бол ер нь Улаан талбай хавиараа л "алтан" хэмээх тодотгол нь таарах болов уу.

"Коммунист ертєнц" -ийн тєв байсан Москва єнєєдєр хаашаа явж буйгаа бvрэн ухаараагvй мэт. Ахмад vе нь социализмын vеээ хvчтэй санан дурсана. Залуус нь барууныхнийг шууд хуулбарлан дууриаж, барууны машин унаж, барууны маягаар сэтгэхийг оролдоно. СССР ийн vеийн сvлд тэмдэг энд тэнд элбэг vзэгдэнэ. Эртний Орос болон социализмын vеийн хийцтэй байшингууд олон. Гэтэл тэднийг халхалж, энд тэндгvй барууны пvvсvvдийг рекламдсан зохиомж муутай єнгєт зураг, рекламны зургуудыг байрлуулсан нь ямар ч зохицолгvй харагдана.

Ямартаа ч энэ хотод Марксын vзэл санаа эргэлт буцалтгvй мєхжээ. Харин Маркс гуайн хєшєє "Орон Бvхний Пролетари нар Нэгдэгтvн" хэмээх бичигтэйгээ байж л байв. Уг нь бол "орон бvрийн капиталистууд ирэгтvн" гэсэн уриа энэ улсад илvv хэрэгтэй байна даа.

Москвачууд "коммунист" нийгмийн vед дарангуйлалын дор амьдарч байснаасаа, магадгvй буруу замаар явж барууны орнуудаас хоцорсондоо ичдэг байх. Гэхдээ л, саяхныг болтол дэлхийг айлгаж явсан хvчирхэг гvрний нийслэлчvvд гэсэн бардам бахархалаа авч vлдсэн мэт.

2004 оны 12-p сар.

Франкфурт ам Майн

Лондонг нээхvй (2000)

Миний бие багаасаа л Beatles арай хожуу Queen -ийг сонсож хєгжмийн амтанд орсон юм. Ухаан орохдоо эдгээр хамтлаг нь Англи гэж тэртээхи Европын цаана орших арал дээрээс 'амилсан' болохыг мэдэж билээ. Дараа нь тvvхийн хичээл дээр Английн усан замын дээрэмчид, бас Англичуудын хийсэн нээлтvvд зэргийн тухай vзэж, бас чиг капитализмыг vндэслэгч хєрєнгєтний булай нийгэм бvхий Их Британи орныг дайсан мэтээр тєсєєлдєг байлаа. Тэр оронд баян нь ядуугаа дарлаж, харгислал хэрцгийлэл их байдаг юм шиг санагддаг байв даа. Хожим нь Монголын ардчилсан єєрчлєлтийн vр дvнд дэлхийг харах сэтгэлгээ єєрчлєгдсєн юм. Тvvхэнд маш их хувь нэмэр оруулсан Их Британи улс сонирхолыг маань соронзон лугаа татах болсон юм аа.

Нэгдсэн Вант Улсын Виз.

Германы Дvсселдорф (Duesseldorf) хотноо орших ерєнхий консулын газар виз хvсэж єргєдєл гаргалаа. Бvх шаардлагатай баримтуудыг vзvvлээд 7 хоногийн дотор визээ гардаж авав.

Нэгдсэн Вант Улсын Консулын газар.

Дvсселдорфын Ёорк (Yorck 19) гудамжинд байдаг єндєр байшинд байрладаг юм билээ. Их Улсын тєлєєлєгчийн газар гэсэндээ их сvртэй, хvндэтгэл тєрvvлэм байлаа. Жирийн нэг оюутан надтай нэгэн жентлемен тун ч эелдэг харьцаж байсан нь сайхан сэтгэгдэл тєрvvлж байлаа. Саран Хєндий зэрэг зохиолууд дээр гардаг Бойдаа байна гэж би тэр 'vvдний манаач'-ыг дvгнэв.

Билетээ авсан нь.

Визээ авмагцаа Дvсселдорфын Евролайнс (Eurolines) дээр очиж суудал сураглавал дууссан гэнэ. Би єнєєдєр л явмаар байна гэх зэргээр шалж гарав. Германаар аялгатай ярих Польш хvvхэн цаашаа тєв рvvгээ залгаад: 'Энд нэг Япон ч юм уу Хятад ч юм уу нэг урт нэртэй залуу суудал хайгаад ...' гэх зэргээр ярилаа. Аз болж хєрш орших Кёлн (Koeln) хотоос орой 1 ширхэг суудал байна гэж хэллээ. Уухайн тас зєвшєєрч, мєнгєє тєлєєд тасалбараа авлаа.

Кёлн (Koeln) -ийг vзсэн нь.

Дvсселдорфоос Кёлн руу галт тэргээр хагас цаг гаруй яваад л орчихно. Кёлн сайхан хот юм. Кёлны алдарт Домыг vзлээ. Хvн тєрєлхтний уран барилгын нэгэн сод бvтээлд тооцогддог Кёлны сvм олон жуулчдын нvдийг хужирлан байгаадаа баяртай буй мэт гялтагнан гялалзаж тэнгэр єєд цойлон байх ажгуу.

Автобусанд..

40 орчим хvний суудалтай автобус яг цагтаа хєдєллєє. Надтай хамт дандаа Германууд аялж байх юм. Мєн ганц нэг Ази харагдаж байв. Англи, Германаар их инээдтэй аялгаар ярьдаг хєгжилтэй Польш жолооч таарчээ. Тэр зогсоо зайгvй ярьсаар явлаа. Зугаатай ч юм ярих юм, зарим vгээ их инээдтэй ч хэлэх юм хvмvvс инээлдсээр байлаа. Миний хувьд єдрийн уртад алжаасан болоод тэр vv нvд анилдас хийгээд л явж байлаа.

Белгийн нутгаар

Нэг сэрээд харахад хажуугаар єнгєрєх машинуудын номер єєр болчихсон байлаа. Замын тэмдэгнvvд Германаар биш Францаар бололтой бичигдсэн байхыг хараад Бельгид орж ирсэнээ ухаарав. Жижигхэн тосгод, том том саалийн тарлан vнээнvvд л их харагдаж байлаа. Ер нь бол Хєдєє аж ахуйн орон байж болох юм даа гэж дvгнэлт хийв.

Бруссель (Brusseli)

Автобус маань Бруссельд ирж нилээн удаан саатав. Янз бvрийн арьстнууд байх аж. Яг л Монголд буй мэт Автобус дагаж хуйлран гvйлдэх хvмvvсийг хараад гайхасхийж л явлаа. Жолооч маань нэг газар луу орчихоод гарч ирдэггvй. Хєдлєх цаг єнгєрєєд хагас цаг болж байхад арайхийж ирлээ. Германууд тvvнийг орж ирэхэд нь ёжлох мэт бvгд алга ташиж байлаа.

Франц , Английн хил дээр

Цаашаа Лиегэ (Liege, Франц) хотоор дайраад шууд Ла Манш (La Mansh) -ийн хоолой дээр тулж ирлээ. Бvх хvмvvс гаалийн шалгалтанд оров. Миний паспортыг дахин дахин vзээд, дараа нь тусгай анкет бєглvvлж байж хамгийн сvvлд арайхийж нэг юм оруулав. Бас болоогvй надаас ямар зорилготой, хэр их мєнгєтэй явж байна гэх мэт байцаалт авсан юм даа. Цаашаа дахин хилийн шалган єнгєрvvлэх газар дээр очиж бас л бичиг баримтаа шалгууллаа. Францын хилийн цагдаа нар :'Паспоорт Монголиен' гэлцэн миний паспортыг гар дамжуулан vзэцгээж байв. Автобусан доторхи хvмvvс намайг єрєвдсєн янзтай хараад ч байх шиг. Уг цагдаа 'Но проблем' гэж хэлээд эелдэгхнээр Паспортыг минь буцаан єглєє.

Туннелээр.(?)

Бид шууд л вагон шиг нэг зvйл руу автобустайгаа давхиад орчихлоо. За энэ ч цонхтой контейнэр (container) байна даа ухааны л юм бодож суулаа. Хожим сонсвол энэ нь усан онгоцоор Ла- маншын хоолой дээгvvр гатладаг учиртай эд санж. Нойр хvрээд явсан тул учрыг нь ч сайн ойлгосонгvй.

Тvvхээс...

Замдаа би очиж буй улсынхаа тvvхийн талаар эргэцvvлж явлаа. Ромын эзэнт гvрнээс энэ улсын тvvх эхэлдэг шиг санагддаг. Эртний cелтикvvд арлын уугуул оршин суугч нар байсан биз. Дараа нь индо-герман угсааны Англо аймгууд нvvдэллэн очсон байх. vндсэн 4 vндэстэн амьдардаг. Нутгийн хойд хэсгээр ажилсаг махруу шоттууд, ємнєд хэсгээр англичууд, баруун урд нь ирландууд, тэгээд Уельс. Англи, Шотланд, Уельс 3 нэгдээд Их Британи Улсыг vvсгэнэ. Харин Умард Ирландтай нийлээд Умард Ирланд, Их Британы нэгдсэн Вант улс гэж нэрлэгдэг.

Далайг эзэгнэж асан Британчууд.

Наполеоны vе, Дэлхийн 1-р дайн зэрэгт Британчууд хаанчлалаа тогтоосон байсан билээ. Тэд Австрали, Америк, Ази тивийг хамруулан єргєн уудам гvрэнг колончлон бяцхан Pax-Britanica -г vvсгэн байлаа. 1800 оны vед Энэтхэг дэхь Их Могул (Монгол угсаатны хаанчилал) ууд Англичуудтай байлдаж байсан баримт байдаг.

Английн нутаг дээрхи эхний хором.

Англид ороод иржээ. Усан онгоц хvрэх бvх газрыг байлдан дагуулж асан их тvvхтэй энэ оронд Морь хvрж л болох бvх нутгийг байлдан дагуулсан Их Монгол удмын хvv би єєрийн гэсэн нээлт хийхээр ирлээ гэж омогшин хашгирмаар болов. Мэдээж эелдэг даруу зангийн vvднээс би ингэж саваагvйтэж хvн амьтан цочоосонгvй, дуугvй л цонхоор энэ тэрхнийг сониучархан харж байсан бєлгєє.

Лондонд.

Английн Довер (Dover) хотоос Лондон ороход ганц, хоёр цаг орчим л давхисан байх. Лондоны гудамжууд нь бохирдуу, заваан юм даа. Сар тэнгэрт хэвээрээ, эртний хийцтэй байшингууд, нэг л нууцлаг. Би єєрийн эрхгvй сvнс (Ghost) -ний талаар сэтгээд улмаар уг бодлоосоо ичих шиг болж явлаа. Ийм шєнийн гvн харанхуй дунд Алдарт мєрдєгч Шерлок Холмс (Scherlock Holms) єєрийн туслах ноён Ватсоны хамт Лондоны нарийхан давчуу гудамжаар гэмт этгээдийг тагнаад явж байсан байж таарна.

Лондоны замын хєдєлгєєн.

Авто замын урсгал нь эсрэг юм билээ. Манайхан Японы машинуудыг буруу талдаа жолоотой гэж ярьдаг. Яг л тийм машинууд явна. Миний бие сурсан, дассанаараа зам гарах болгондоо буруу тийшээ хардаг байлаа. Харин тєв гудамжууддаа явган хvний гарц дээр Look Left (зvvн тийшээ хар) эсвэл Look right (баруун) гэж бичсэн байдаг нь их тус болдог байлаа.

Викториа стейшн. (Victoria station)

Автобус маань єглєє 5 цагийн vед ирснийг тэмдэглэх хэрэгтэй. Жолооч болон хамт явсан хvмvvстээ баяртай энээ тэрээ болоод аяны жижиг цvнхээ vvрч аваад, автобус хvлээн зогсонгоо ирж буй аялагчдыг ажиглан харах хvмvvсийн сониуч харц дор булан тойрон одлоо. Лондон Лондон. Гудамжууд нь их давчуу юм. Зарим хаалганы дэргэд сонин дэвсээд хvн унтчихсан байлаа. Ийм дvр зургийг жаахан байхдаа капиталист орнуудын тухай нэвтрvvлэг vзэж байхдаа хардаг байснаа санав. Харамсалтай нь иймэрхvv юм мэддэггvй байсан манай орон ч гэсэн олон тэнэмэл хvмvvстэй болсон билээ.

Лондоны метро.

Нилээн хvлээсний эцэст намайг угтах хvмvvс маань ирж, Монгол ёсоор бид мэнд усаа мэдэлцэж аваад Метроны буудал руу нь орлоо. Германы метро (S-Bahn) ноос єєр, Парисынхтай илvv тєстэй юм. Билетээ шургуулаад тэрнийгээ гvйлгээд авахад хаалга нь автоматаар онгойх жишээтэй. Метроных нь вагон нь нэг л євєрмєц, тухлаг. Бас хайш яаш ч юм шиг. Хvмvvс нь 2 талаараа єєд єєдєєсєє харж сууна. Дуу чимээ, бас савалгаа ихтэй. Метронд нь туулайдах боломж байхгvй. Орж буй, гарж буй бvгд камерээр хянагдаж байдаг юм байна.

Байрлах єрєє .

Лондонд байр маш vнэтэй санагдсан. Гэхдээ миний бие хотын тєв орчимд саруулхан нэг єрєєнд байрлах болов. Цонх нь гудамж руугаа харжээ. Тvvгээр нь трайн, туб (метро) нар шуугин єнгєрнє. Германы С-банн /S-Bahn/ илvv чимээгvй явдаг болохыг тэгэхэд л би анзаарлаа.

Эхний єдєр.

Надад бvх юм сонин байлаа. Усанд ороод дараа нь юм идэх боллоо. Иддэг юмс нь арай л єєр мэт. Ядаргаагаа гаргаж сайхан унтъя гэсэн боловч сэтгэл хєдлєєд олигтой амарсангvй. Гарч ойр орчмынхоо газруудыг сонирхов. Хол явбал тєєрчих вий гэж болгоомжлов.

Лондоны орон сууц.

Бvгд дээр vеийн хийцтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ихэвчлэн цагаан єнгєтэй байна. Орц бvрийн ємнє баганархуу юмтай. Байшин бvр нь шахуу нэг тийм тємєр сараалжин хашаагаар хvрээлэгдсэн байна. Заримдаа эртний улаан тоосгон байшин тааралдана. Тэдгээрийн хажууд нь шахуу орчин vеийн гантиг хавтан бvхий шил толь болсон орд харш.

Хотын тєв руу.

Орой ч болж миний 'Газарчин' ирмэгц нь л дагуулаад хотын тєв руу явлаа. Хаа очих вэ гэхээр нь хvмvvс их цугларсан газар луу л гэж хэллээ. Баахан газраар явав. Олон vндэстний хот гэдэг нь харагдаж байлаа. Хар, шар, саарал, халтар, цагаан бvх тєрлийн арьстнууд холхилдоно. Pub (уушний газар) бvрийн гадаа костюм пиджактай ажил хэрэгч хvмvvс болон жирийн залуучууд гартаа пиво барин хvvрнэлдэнэ. Охидууд нь чєлєєт стилээр хувцаслана.

Pub-д.

Пивийг нь амсаж vзмээр байлаа. Ингээд Pub -д орж нэг торхонцор (0,5 л стакан) захиалав. Хєєсгvй, зунгааралдсан, кофе шиг амттай юм байлаа. Pub бvдэг гэрэлтэй, тохилог, хvмvvс хоорондоо чимээгvй ярилцана. Хэн ч хэнд ч саад болохгvй. Зурагтаар нь мэдээ гарна. Хєл бємбєг зурагтаар дамжуулах vед энэ Pub -ууд фенvvдээр дvvрч ёстой гоё юм болдог юм гэж
'Замчин' маань надад тайлбарлав.

Интернет кафе.

Хай Стрийт Кэнсингтон (High Street Kensington) гудамжинд орших интернет сервиc руу явав. Гаднаа улбар шараар (оранж) Ийзиэвритинг (Easyeverything) гэж бичсэн байлаа. 1 Pound (1 фунт стерлинг = 3 Герман марк) аар эрх худалдаж авдаг юм байна. Ижилхэн путволка ємссєн залуус хvмvvст шуурхай хирнээ эелдэг vйлчилнэ. Цаад хананд нь том дэлгэц байх бєгєєд тvvн дээр минут тутам хэр удаан сууж болох тухай мэдээлэл гарна. Жишээ нь єдєр хvн ихтэй байх юм бол 1 Pound -аар ердєє 35-45 минут суух эрхтэй. Харин хvн цєєтэй vед 1 Pound -аар авсан эрхээрээ 1 цаг тvvнээс ч илvv сууж болно. Ухаалаг систем байгаа биз. Хvн мєнгєє тєлєєд хариуд нь нэг тасалбар авна. Тэр тасалбар дээр тухайн хvнд л зориулсан login (орох vг) байх ба нууц vгээ (password) vйлчлvvлэгч єєрєє сонгодог юм байна. Уг тасалбарыг аваад танхим руу орлоо. 2 давхар бололтой. 1 давхар нь асар том танхимтай бєгєєд олон эгнээ ширээ засжээ. Эгнээ бvр хоорондоо хаалтаар тусгаарлагдсан байна. Vйлчлvvлэгчид дvvрэн байх. Би нэг сул компьютер олж очлоо. Компьютер гэж хэлэх vv байх уу? Ширээн дээр зvгээр нэг гар (keyboard), хулгана (maus) тэгээд л болоо. Харин хананд нь маш нимгэхэн Самсунг фирмийн дэлгэц (монитор) байрлуулжээ. Германд ийм дэлгэцийг хааяа нэг олж хардгаа саналаа. Миний очсон салбарт л тийм дэлгэц лав хэдэн зуугаараа байсан байх. Проceссорыг нь хайгаад олсонгvй. Бодвол кабелиэр тєвлєрvvлэн зохицуулдаг бололтой. Их хурдтай юм.

Найз нартайгаа уулзсан нь.

Дээд сургуульд нэгэн ангид хамт сурч байсан 2 оюутан найз (нэг нь эрэгтэй, нєгєє нь эмэгтэй) нар маань Лондонд суралцдаг байв. Би тэр хоёр руу утсаар ярилаа. Тэр 2 намайг Лондонд ирсэн гээд хээв нэг ярьж байгаад итгэхгvй байх шиг. Бид олоход тохиромжтой гэж vзээд Теско (Tesco) хэмээх дэлгvvрийн ємнє болзов оо. Мань хоёр 5 минут хиртээ хоцорч ирлээ. За чи Герман зан суучихаагvй л бол уучилна биз дээ гэж наргиж байлаа. Бvтэн 2 жил уулзаагvй 3 найз алс холын Лондонд ингэж уулздаг байжээ гэж хєєрєлдєн байв. Ярих юм ихтэй байсан тул бид хэд яриад суух, бас бvжиглэх боломжтой газарын эрэлд гарваа.

Диско баранд.

Бид оюyтан найз нарынхаа тухай, улс тєр, эдийн засаг, хичээл сургууль дэвэн дэлхийн юмыг хамж шимж баахан халав. Бидэнд дээр нэг хар, цагааны эрлийз хvvхэн ирж танилцаж болох уу гээд биднийг хаанаас ирсэн бэ гэж асуулаа. Бид та юу гэж бодож байна гээд хариу асуулаа. Япон, Тайван, Хонг-Конг, Вьетнам (бид тvсхийтэл инээлдэв), Камбоджи, Хятад, Тайланд... бид толгой сэгсэрсээр байлаа. Бид ойртуулж єгєх гээд Хятад, Орос 2 ийн дунд байдаг гэсэн мань хvvхэн гайхаж байгаад таахгvй байна гэж хэллээ. 2 найз маань ч англиар тэдэнд хаанаас ирсэн тухайгаа тайлбарлаж гарлаа. Энэ зовлон Лондонд ч бас байдаг юм байна даа гэж миний бие бодож суулаа. Роби Виллиамсийн 'Роcк ДЖ' ийн аян дор Англичуудад яаж 'маангаа татдаг' болохоо харуулсанаар уг ажиллагаа єндєрлєсєн юм.


Fun-World.

Хотын тєвд нь асар том тоглоомын тєв байдаг юм. Хуучин манай хvvхдийн паркад нэг тийм тоглоомын газар байсан даа. Тэр хирээний олон давхар байшин. Дvvрэн тоглоом. Янз бvрийн урамшуулалтай. Уралдааны машин, мэргэн бууч, сагс, ширээний хоккей бvгд бий. Ихэнхи нь цахим удирдлагатай. Уг байшингийн орох хэсгээр нь ороод гарах хаалга хvрэх зам хvртлээ нэг тиймэрхvv бяцхан аялал хийж болдог юм.

Маргааш нь...(дэлгvvр хэсэв).

Найзтайгаа гудамжаар зугаалж, дэлгvvр энээ тэрээг нь сонирхов. Хувцас, гутал нь vнэтэй юм. Гэхдээ хийц, загвар, чанраар vнэхээр сайн юм. Дандаа дэлхийд алдартай фирмийн дэлгvvрvvд байх юм. Алдарт тамирчин, сагсан бємбєгийн од Майкл Жорданы нээсэн спортын дэлгvvр ч байх. Yд дунд Burger King авч идлээ. Дэлхий дээр байдаг бvх Mc Donalds, Burger King -ийн меню нь ижил байдаг юм байна гэдэгт итгэв. Орой нь Лондонд маш олон салбартай Odeon /Одеон/ хэмээх кинотеатруудын нэгд кино vзлээ. Цэвэр англиар кино vзэхэд ойлгогдох нь муу хэцvv л байлаа.

Англичууд англиар.

Уг нь миний бие єєрийгєє англиар сайн ойлгодог байх гэж бодож байсан билээ. Гэтэл яг Лондончуудын ярьж байгааг огт ойлгохгvй байлаа. Зурагтаар ярьдаг албаны Англи хэлнээс шал єєр зарчим vйлчилдэг бололтой. Aль болох хурдан, цаг хожиж ярих. Yгээ залгиад залгиад хагас дутуу яриад явчихна. Сурчихсан хvн бол нєхєєд ойлгочих байх л даа. Англид мєн олон аялга байдаг гэсэн. Хойд талын Шотландуудын яриа бvр ч тєвєгтэй гэж найз минь хэлж байлаа. Харин хэд хоносны дараа чих минь онгойж арай дээр болж билээ.

Гадаадыхан англиар.

Хамгийн сонирхолтой нь гадаад хvмvvстэй би англиар маш сайн ойлголцож байлаа. Ижил тvвшинийх учраас тэр биз. Хар арьстнууд их євєрмєц хvнгэнэсэн аялгуугаар ярина. Энэтхэгvvд маш хурдан, харин оросууд бол тvг таг гээд их хатуу акценттай. Яваандаа би аялгаар нь ярилцагчаа аль орчмоос ирсэн бэ гэдгийг гадарлаад байдаг болсон байлаа.

Piccadelly.

Хотын тєвд ийм нэртэй газар байдаг юм. Морьтой хєшєє, бас нэгэн байшингийн орой дээр тэнгэрт дvvлэн цойлох 3 гоолиг бvсгvйн алтадсан баримал байсан шиг санагдана.

Цэцэг бэлэглэдэг авгайчууд.

Yvнийг сонсоод та бvv гайхаарай. Миний бие нарлаг тэнгэрийн дор Лондонгийн хvн машины урсгал, архитектурын гайхамшиг энэ тэрийг ажиглан явж байтал урьдаас гэнэт нэгэн авгай хєндєлдєн гарч ирээд л шууд энгэрт минь нэгэн жижиг улаан сарнай хатгаад єгчихєв. Хvн амьтнаас санаа зовж дэмий л инээмсэглэвэл: "Хvvхдийн тєлєє буяны vйлс, та мєнгє єг" гэлээ. Царайд нь тvрэмгийдvv шинж тодорно. Би ч сандран тvрийвчээ ухаж vзвэл солиулж амжаагvй Герман маркууд бас буцахдаа тикет авах унааны мєнгє 2 орчим паунд, бас хэдэн задгай мєнгє байлаа. Тэр хэдэн задгай мєнгийг аваад єгсєн чинь уурлаж буй бололтой толгой сэгсрээд "том том мєнгє" гэж байна. Тэгэхээр нь 1 паунд аа єгвєл, дахиад гэж нэхлээ. Тэр vед нь уучлаарай би билет авах ёстой гэж хэлээд нэг сайхан инээмсэглэж єгєєд хажуугаар нь шалавхан шиг єнгєрєв. Холдож очоод эргэж харвал мань авгай єєр хvмvvсийг ээрэн зогсоо харагдав. Лондончууд бол мэддэг бололтой тоох ч vгvй хажуугаар нь єнгєрчихєж байв. Би цаашаа тойруу гудамж руу орсноо тєєрчих байх гэж айн буцаад нєгєє талаар нь тєв рvvгээ явлаа. Замд єєр нэгэн хvvхэн над руу ухасхийн цэцгээ хатгахаас нь ємнє би самбаачилан ємнє нь авчихсан байсан сарнайгаа хармаанаасаа гаргаж vзvvлэв. Мань хvvхэн ойлгосон бололтой дуугvй толгой дохиод холдож одлоо.

Baker Street.

Лондонгийн vзэсгэлэн юундаа байгааг би ухаарч эс чадна. Нэг л тайван, хєглєрсєн гудамж, цэвэрхэн барилгууд. Гартаа байх map (Лондоны газрын зураг) аа ажигласаар би Мадам туссауд'с (Madam Tussaud's) ийг олж очив.

Madam Tussaud's.

Монголд байхдаа би лааны тосоор хvний дvрсийг хэрхэн урладаг тухай сонсож байсан билээ. Гэтэл одоо яг тэр урлагийг vндэслэсэн Франц авхайн нэр бvхий дэлхийн хамгийн том vзмэрийн газар луу явж орлоо.

Дээдсийн хvрээлэнд.

Yvдэн дээр нь Лучиано Паворротти (Luciano Pavorrotti) хvлээн зогсож байх аж. Цахилгаан шатаар дээшээ гарч Party -д орлоо. Холливудынхан, дэлхийн од тамирчид нэгэн орой наргиж буй маягаар зохиомжилсон аж. Yvдэн дээр алдарт тагнуулч (Бритиш Агент - 007) Жеймс Бондтой хvмvvс зургаа авахуулна. Gerar Depardeu /Жерар Депардью/ гэх мэт одууд яг л жинхэнээр мэт сууж байгаа нь сонин. Францын хєл бємбєгийн од Эрик Контана, Германы Юурген Клинсман зэрэгцээд зогсож байх. Шvтдэг одуудынхаа зургийг баахан дарж аваад цаашаа єєр тасалгаа руу нь зvглэв.

Мадамын єрєє.

Мадам Тюссьегийн єєрийнх нь тухай єгvvлжээ. Францын хувьсгалын vеэр аймшигтай хядлага болсон бололтой. Мадам Тюссье тэр vед алагдсан хvмvvсийн овоон дундаас эрж хайсаар нэгэн толгойлогчийнх нь толгойг олж авчээ. Тvvнийгээ гэртээ авчраад хадгалах санаа тєрсєн байна. Ингээд лааны тосоор уг хvнийхтэй яг адилхан толгой хийснээр энэ урлаг vvсэж хєгжих vндсийг тавижээ.

Аймшгийн танхим (Horrorhalle).

Нvд халтирмаар юм vзэв. Энэ танхимд зураг авахыг зєвшєєрєхгvй байлаа. Дракулаг яг байгаагаар нь цусанд умбуулан урлажээ. Хvнийг хурц зvvгээр тээрэмддэг тээрэм, дундад зууны Европын хvнд эрvv шvvлт тулгадаг байсан багажууд. Гэмт хэрэгтнvvдийг торны цаана байгаагаар нь , мєн галитион болон дvvжлvvр гэх мэт цаазаар авах ажиллагааг ч дvрслэн харуулж байх юм. Харанхуй хvйтэн, тvгшvvртэй хєгжим эгшиглэх уг єрєєнєєс бушуухан гарахын тvvс боллоо.

Лондоны тvvхийн гудамж (Historic Line).

Цаашаа явж бэсрэг тємєр зам дээр очин жижиг вагонд орж суудлаа эзэллээ. Урьд 4 товчлуур байх ба Герман, Франц, Испани, Англи хэлнээс дуртайгаараа сонсож болдог аж. Бас л лаан дvрснvvдээр жижиг хvvхэлдэйн жvжигэрхvv юм бэлдсэн байлаа. (тэд бvгд оньсоор хєдєлдєг) vе болгонд нь єєр хєгжим (их хотын дуу чимээ ч бас) эгшиглэж утаа, манан оргилон байх нь бодитой юм шиг сэтгэгдэл тєрvvлнэ. Лондоны vvсэл, Их тvймэр, Сэргээн босголт, 19, 20 р зууны рок хувьсгал, орчин vе гэх мэтээр ангилж болох байлаа. Дээр vеийн инжинерvvд барилгачдыг зааварлан байж эртний Лондонг сvндэрлvvлж буй тэр хэсэг хамгийн их таалагдав.

Урлагийнхан.

Цаашаа Schwarzennegger, Merilin Monroe, гэх мэт Холливудын одуудыг очиж сонирхлоо. Єндєр намыг нь єєртэйгєєн харьцуулан их л зугаатай байлаа.

Улс тєрчид.

Хамгийн том, хамгийн гол танхимд оров. Хамгийн эхэнд эртний английн их хаад тосож угтлаа. Кинон дээр гардаг шиг шар углааш бvхий цамц, тємєр гинжин тор бvхий хуяг дуулгатай байлаа. Жаахан цаашилвал Европын нєлєє бvхий улс тєрчид Горбачев, Хелмут Коли, Чарли де Голли, Вилли Брандт, Ататурк нар зогсож байх юм. Гол хэсэгт нь Английн ерєнхий сайдууд хагас тойрог маягаар суух нь сууж зогсох нь зогсожээ. Алдарт Жон Мейжор, Черчилли -ээс авахуулаад бvгд. Голд нь индэр зоосон байх агаад ард нь Тони Блейр итгэлтэйгээр урагшаа харан зогсож байх аж. Эсрэг чиг рvv нь харвал Америкууд байрлаж байв. Авраам Линкольн, Жорж Вашингтон, Франклин Рузвельт, Жорж Буш, Роналд Рейган нарыг тун ойроос харах боломж бvрдэв. Тал дугуйн голд мєн л АНУ -гийн сvлд бvхий индэр байх бєгєєд алдарт Билл Клинтон инээмсэглэн зогсож байх ажгуу.

Шашныхан.

Цаана нь шашныхан байлаа. Пап ламтан мєн Далай лам. Би Далай ламтай зургаа авахуулав. Жаахан туранхай хийчихжээ. Ёс болгож хvн амьтны нvд хариулж байгаад адис авлаа.

Эрхэмсэг Эзэн Хааны Гэр Бvл.

Royal Family. Танхмын хамгийн хvндэтгэлтэй хэсэгт Хатан хааны гэр бvл залрах авай.

Тун сvрлэг сайхан харагдаж байлаа. Хунтайж Чарльз ч тэдний дунд ёслолын хувцастай зогсож байлаа. Голд нь зогсох настай авгай маш эелдгээр над руу "харна". Тэр хатагтай бол саяхан 90 бил уу 100 хvрсэн Хатан Хааных нь Ээж нь байх гэж би бодлоо.

Дахиад Урлагийнхан.

Битлзийн 4 залуу хєгжилтэйеэ гитар даран буйдан дээр сууцгааж байлаа. Би очиж хувцасыг нь барьж vзлээ. Жинхэнэ юм. Нvvрний "арьс" нь гєлгєр хvйтэн. "Хай Жон Леннон" гэж би аярхан хэллээ.

Бишрэлт Гvнж

Гарах хаалганы хажууханд хэн нэгнээс нуугдах гэсэн мэт Диана гvнж даруухан инээмсэглэн зогсно. Ёстой адилхан болжээ. Яг амьд юм шиг. Цагаан цамц ємсvvлсэн байв. Сэтгэл их л хєдєллєє. Харин яагаад бусдаас хол, зайдуухан шоовдорлосон юм шиг энд байрлуулсан юм бол доо гэж би бодож зогслоо.

ие Лондон дахь Мадам Тюссьегийн vзэсгэлэнг vзэж байснаа ємнє єгvvлсэн билээ. Тvvхэнд алдаршин vлдсэн ба vлдэх хvмvvсийг "лааны тос" -оор яг л амьд мэт дvрслэн бvтээдэг урлагийн тухай ярьж байгааг та анзаарсан байх аа.

Бишрэлт Гvнж.

Диана гvнжийг баруун тийшээ ялимгvй эргэсхийж бага зэрэг мушийсан байдлаар дvрсэлжээ. Урт сувдан ээмэг зvvлгэж. Гvн цэнхэр нvдээрээ инээмсэглэл, гунигийн аль алиныг илэрхийлэх нь гайхамшигтай. Гялтагнан солонгорох цагаан цамц ємсгєжээ. Энэ нь бас сувдан эмжээртэй байлаа. Урт хар юбка (банзал) нь Эрхэмсэг Гvнжийн гоолиг биед тун сайхан зохиж харагдана. Vзэсгэлэнгийн vзмэр Диана гvнжээр дууссан бєгєєд миний бие гадагшлан одож сансрын тухай музей руу сонирхон явж оров оо.

Планетариум - Planetarium.

Уг музей нь нарны систем болоод одот орчлонгийн тухай шинжлэх ухааны сvvлийн vеийн ололтуудаас танилцуулдаг юм байна. Эхний танхимд шилэн хоргоны цаана янз бvрийн гаригуудыг хийж байрлуулсан байв. Энэ ч яахав монголын тєв музейгээс нэг их ялгараад байх юм алга гэж бодлоо. Тэгээд цаашаа нэг бага циркэрхvv (cyrkus) танхимд орлоо. Маш том дугуй танхим байх бєгєєд тааз нь мєн дугаргий гээд та тєсєєлєєд vздээ.

'Сансарт ниссэн нь'

Тааз нь маш том дэлгэц юм байна. 360 градуст бvх юм харагдана. Супер стерео дэлгэц байна гэж би тодорхойлов. Удалгvй сансрын станцын хаалга нээгдэж цаана нь одот тэнгэр vзэгдэнэ. Vзэгчид яг л сансрын хєлгийн толгойд сууж байгаа юм шиг, бvх юм ил. 10, 9, 8,...3,2,1. Старт. Хєлєг хєєрлєє. Эгшин зуур бид дэлхийн татах хvчнээс гарч сансрын гvнд
орсон байлаа. Одод хажуугаар харвасан сум мэт єнгєрнє. Том гариг бvрийн дэргэд очиж танилцуулга явагдаж байлаа. Дуу шуугиан нь их амьд, маш vнэмшилтэй болсон байв. Сансрын нислэг 30 орчим минут vргэлжилжээ. Гараад ирсэний дараа нэг хэсэгтээ л гэрэлд нvд гялбаад, юмс их сонин харагдаад байж билээ. Тэндээс гараад миний бие Метронд сууж Лондоны баруун зах руу хєдєллєє.

Бємбєгєр Ордон (Dom).

Темез (Themes) мєрний эрэг дээр асар том цирк маягийн барилга бий. Холоос харвал зараа шиг. Учир нь дээвэр дээрээ олон олон урт цамхагуудтай болно. Шєнє болохоор эдгээр цамхагууд болон дээвэр нь нилэнхvйдээ гэрэлтэх зориулалтай. Голын эрэг тэгээд цаахан нь гэрлээ цацруулах Дом ямар сайхан харагддагийг vгээр дvрслэхvйеэ бэрх. Энэ байгууламж ашиглалтанд ороод нэг их удаагvй тул олны танил болж амжаагvй л байгаа юм. Яваандаа Парисын Эйфелийн цамхаг, Германы Кёлны Дом гэдэг шиг нэр алдрыг олох биз. Ялгаатай нь орчин vеийн шинжлэх ухааны хамгийн сvvлийн vеийн арга технолгиор баригджээ. Єєрєє єєрийгєє усаар болон цахилгаанаар хангах системтэй гэж сонссон юм байна.

Ордоны дотор.

Маш олон хэсэгтэй. Эдгээр хэсэгvvд нь бvгд танин мэдэхvй, зугаа цэнгээнд зориулагдсан ажээ. Ордний тєв хэсэгт бэсрэг цирк байрлана. Тэнд дэлхийн олон орны залуус олсон дээрхи болон vсрэлтийн vзvvлбэрvvд vзvvлж байв. Яг цирк гэхэд ч хэцvv харин бvжиг дуу хосолсон урлагийн тєрєл гэвэл илvv оновчтой болох байх. Уг циркийн гадуур маш олон секторууд байх юм. Жишээ нь Боди. Маш том хvний бие байх бєгєєд би ам хэсгээр явж орох шиг болов. Улаан хоолойн бvтцийг дотроос нь харлаа. Мєн зогсолтгvй лугших асар том улаан зvрхийг ч олж харлаа. Гар хєлийн яс зэргийг vзсээр доошлоод л байлаа. Хамгийн сvvлд эхийн хэвлийд vр хэрхэн тогтдог тухайг vзэж 'хvний бие' -ээс гарлаа. Мєн ном, хурдны машин, онгоц, усан онгоц, хvний сэтгэхvй, шашин, сонсгол зvй (akustik), тоглоомын єрєє гэх зэрэг маш олон хэсгvvдээр ороод гарлаа. 21-р зууны техник, технологийн хєгжлийн тухай баримжааг эндээс авч болж байлаа.

Монгол руу утсаар ярисан нь.

High Street Kensington хэмээх метроны буудлаас холгvй нэгэн утсаар яриулдаг газар байлаа. Цонхон дээрээ Монголиа 35 пи. гэсэн байлаа. Энэ нь нутаг руугаа залгаад минутанд 35 pi (англи мєнгєний нэгж) тєлнє гэсэн vг. Германаас Монгол руу ярихаас л хямд юм даа гэж би гайхав. Аливаа картуудын vнийн жагсаалтнаас Этиоп, Монгол 2 луу ярих нь хамгийн vнэтэй гэдгийг харж болдог юм. Гэтэл хаа байсан Австрали, Япон руу хэд дахин хямдхан яриад байдгийн учирыг би нэг л ойлгодоггvй юм. Бодвол хэрэглэдэг системээсээ болдог биз. За жаахан хадуурчихлаа. Ингээд нєгєє газар луу орлоо. Vvдэнд нь кассчин буюу холбоочин сууна. Намайг хараад "Намбер 6" гэж хэлэв. Тэнд байх олон пудк (тасалгаа) нээс 6 номерыг олж очив. Хажуу єрєєнvvдэд энэтхэг, араб, орос гээд янз бvрийн хэлээр хашгичаж байсан нь Монголын нэгэн аймгийн тєвийн холбооны газрыг санагдуулмаар. Би єрєєнд орвол нэг сандал тэгээд тавиур дээр нь утас. Тавиур болон хана нь дээр "мал, новш, Ха ха" гэх мэт эвтэй эвгvй олон Монгол vгийг балаар сийлсэн байлаа. Яг л 10 жилийн сургуулийн парт (сурагчийн ширээ) шиг санагдсан тул сэтгэл ихэд хєдєлвєє. Ингээд Монгол руу залгаж миний бие Лондоноор аялал энэ тэрээ хийж байна гэх зэргээр ярьж гарлаа. Яриагаа дуусгаад гараад ирвэл кассчин компьютерээ харж байгаад 'та тэр номер руу тэдэн минут залгасан байна тэдэн паунд тєлнє vv' гэснийг vvнийг бичигч би бээр ёсоор гvйцэтгэсэн болно.

Сандвич (Sandwich).

Улаанбаатарынхан (ялангуяа оюутнууд) зах дээр гарах, гудамжаар явах vедээ хуушуур их авж иддэг билээ. Vvний адил Англичууд сандвич их иднэ. Урт талх зvсээд дунд нь салат, загас, цєцгий гэх мэтийг хийж амтална. Тэгээд тvvнийгээ цэвэрхэн нимгэхэн цаас бvхий гялгар уутанд хийгээд худалдаалдаг юм. Их vзэмжтэй харагдана. Манай Монголчууд хуушуураа мах, гурил 2 оос єєр юмаар хачирлаж, чимэглэж иддэггvй юм байна даа гэдгийг тэгэхэд би анзаарлаа.

Лондон дундуур алхаад марш!

Монгол руу утсаар яриад, бор ходоодоо хангалттай дvvргэж аваад Лондон дундуур явган аялал хийхээр шийдлээ. Барон'с Коурт (Baron's Court) хавиас алхсаар хотын тєв орж Викториа стейшн хvрч єндєрлєсєн юм. Энэ урт аялалынхаа явцад ажигласан зарим сонирхолтой зvйлээс товчлон єгvvлэхийг хичээв.

Ногоон цэцэрлэг. Green Park

Лондоны тєвд орших асар том цэцэрлэгт хvрээлэн юм. Их хотын vймээн шуугианаас залхсан Англичууд болон гадаадийнхан энд ирж байгалийн сайхныг шvтэхийн зэрэгцээ нам гvм орчинд амарлин сууцгааж ном сонин уншицгаана. Мєн Хатан хаанаа хэд наслах , бензиний vнэ хэрхэн єсєх, маргааш цаг агаар ямар байх талаар Англи маягаар тухлан байж ярилцацгаана.

Банкны хороолол.

Янз бvрийн дэлгvvр, зочид буудал бvхий гудамжийг єнгєрєєгєєд нэгэн шинэ ертєнц руу яваад орчихов. Эргэн тойрон нь л шил толь болсон єндєр барилгууд. Би хаана байгаагаа ухаарах гэж оролдлоо. New York уу эсвэл Хєгшин Европын тєвд vv? Эргэн тойрон костюм, зангиатай хvмvvс эелдэгхэн инээмсэглэн явцгаана. Роллс Ройcс, Лимузин маркын машинууд эгнэн зогссон харагдлаа.

BBC.

Миний бие тэнэн явах зуураа алдарт BBC ийн байрны ємнvvр єнгєрєн гарлаа. Буутай эмэгтэй цагдаа нар харуулд зогсоно. Аппарат, камераа барьсан хvмvvс орж гараад л. Таньд л гэж хэлэхэд Лондонд кабелгvй жирийн антеннтай айлууд BBC1, BBC2 гэсэн сувгуудыг vздэг юм билээ. Хааяа Монголын тухай гардаг гэсэн.

Westminster.

Миний бие тєєрч будилан явсаар Westminster орчим ирлээ.

Westminster гэдэг нь Лондоны хамгийн чухал газруудын нэг юм. Энд алдарт Лордуудын танхим байрладаг. Єндєр сараалжин хашааг зайгvй болтол нь жуулчид бvчжээ. Бvгд л дотогшоо харахыг хvснэ. Vvдэн дээр нь шовгор бєєрєнхий хар малгайгаа ємссєн хамгаалагч цагдаа нар инээмсэглэн зогсоно. Тэдэнтэй хvмvvс зургаа авахуулах их дуртай байлаа. Тэд нар билэгдлийн буюу ёслолын шинжтэй дvрэмт хувцас ємсжээ. Би хашааны завсраар дотогшоо харвал урт урт хар машинууд, номхон зогсох жолооч нар мєн бараа бологч нараа дагуулсан Англи эрхмvvдийг олж vзэж чадаж байлаа.

Лондоны цамхагт цаг Big Ben.

Магадгvй Лондон дэлхийд энэ цагаараа хамгийн их алдаршсан биз ээ. Яг л Лордуудын танхимтай vргэлжилээд асар том багана байна.

Хийц нь Грек, Итали гэх мэт Европын уламжлалт архитектурын урсгалуудаас их ялгаатай санагдсан. Шаргал єнгєтэй. 4 том багана нь их биетэйгээ залгаатай тул цайзын хэсэг мэт харагдана. Дээшээ 4 vе (давхар?) яваад 5 дахь дээр нь алтадсан сийлбэр бvхий гоёлтой том дугираг цаг (4 талдаа) оршино. Суурь нь цагаан. Тvvн дээр хар тємрєєр ром тоонуудыг суулгасан байна. Лондоны тєв дvvргийн хаанаас ч нь гэсэн харагдахаар их бодож хийсэн эд болой.

Dali.

Энэ зууны суут зураачдын нэг Сальвадор Далийн vзэсгэлэн мєн л энд оршино. Гаднаа тvvний хамгийн алдартай 2 бvтээлээр нь хєшєє босгожээ. Нэг нь 'урсан буй цаг'. Жирийн нэг цаг яг л хайлан буй мэт урсан байна. Нєгєєх нь нэг тиймэрхvv. Юу л даа юу гэж нэрлэдгийг нь мэдэхгvй юм. Ямар ч байсан эмэгтэй хvний хєшєє юм. Эртний Грекийн толгой гаргvй хєшєєнvvд шиг. Тэр эмэгтэйн цээжин биеийг тун сайхан урласан байсан.
Бэлхvvс хавиараа 2 тасарч хуваагдаад нь цээжин бие нь хойшоо болжээ. Vлдсэн бєгсєн биен дээр нь нэгэн алтан єндєг байрлана. Тvvн дээр нь нэгэн шоргоолж бололтой шавж явна. Ай хєєрхий урлаг аа гэж. Надаа Далийн шашны болон гvн ухааны санаа илэрхийлсэн мєрєєдлийн, зvvдний орчинг дvрсэлсэн зурагнууд нь их таалагддаг юм. Гэхдээ би vзэсгэлэнг vзэж амжсангvй.

Лондоны нvд (London Eye).

Westminster гvvрийн ойролцоо Themes голын эрэг дээр асар том алсын харагч эргэлдэнэ. (Themes нь Лондон дундуур урсдаг том гол, Улаанбаатарт бол Туул гол гэсэн vг.) Дэлхий дээр хамгийн том алсын харагч гэж хvмvvс ярилцдаг юм билээ. Агуу том асар єндєр гэдэг vгийг хайрлахгvй хэрэглэж байж энэ байгууламжын тухай бичиж чадах байна. Манай паркын алсын харагч хажууд нь хvvхдийн тоглоом шиг юм даа гэж би сэтгэлээ. Уг алсын харагч дээрээс Лондоныг бараг бvхэлд нь харж болох байх.

Бас нэгэн хєшєє буюу Lancester Square.

Хотын тєвд нэг ийм нэртэй талбай бий. Талбайн тєвд асар том хєшєє байдаг шиг санагдана. Миний бие тvvнд Наполеоны толгойтой адилхан хєшєє гэж махчилан нэр єгєв.

Цэцэрлэгт хvрээлэн (Garten).

Тэр орчимд Мєн л хиймэл нуур бvхий (ботаникийн) цэцэрлэг бий. Германд олон байдаг гартенууд ер нь Англи гаралтай байж магадгvй юм даа гэж бодов. Munchen хотод алдарт English Garten байдгаас л би тэгж санасан хэрэг. Тvм тvжигнэж, бум бужигнасан Westminsterийн гvvрнээс тун холгvй шувуудын жиргээ л сонсогдох энэ газар хvрж ирэх нь vнэхээр сонирхолтой. Лондоны олон дvр тєрхийн нэг нь энэ ажгуу.

Buckingham -ын талбай.

Цэцэрлэгт хvрээлэнг єнгєрєєд би нэгэн том хашааг олж харлаа. Тємрєєр хийсэн уг хашаа хар єнгєєр гялтаганана. Лакадсан байх нь гэж таамаглав. Оройг нь алтлаг шар єнгєєр чимжээ. Голд нь нэгэн єндєр хєшєє харагдлаа. Би ч улам яараад алхаад байлаа. Хашааны дааман хаалганд тулж очив. Тєв хаалганы орой дээрээ титэм байрлуулж, бас шувуу дvрсэлжээ. Мєн Вэст Африка ч билvv vг бичээстэй байсан санагдана. Уг талбайг тойроод нилээн хэдэн ийм дааман хаалга бий бєгєєд тус бvрдээ Австралиа, Шинэ Зеланд гэх мэт бичсэн байв. Хатан хааны эзэмшилд багтдаг орон тивvvдийн нэрийг суулгажээ.

Сvйх тэрэг.

Миний бие нэгэн цагаан морь хєллєсєн хар сvйх тэрэг харлаа. Яг л дундад зууны vеийнх шиг. Тvvнийг хараацтай костюм ємсєж єндєр бvрх малгай духдуулсан 2 Ноён хєтєлж явлаа. Цаагуур нь Лондоны хар Такси (цох хорхой шиг) хєлхєлдєнє. Тун дээр vеийн хийцтэй. Цонхнууд жижиг, аливаа хурц єнцєг байхгvй. Ер нь Лондоны машинууд Европын бусад орнуудийнхаас их ялгаатай юм. Та дээр vеийнх гэхээр хуучин машинууд байх нь гэж бvv бодоорой мэдээж мотор эд анги нь сайн, шинэ., хэлбэрийн хувьд л хуучинсаг гэж хэлэх гэсэн хэрэг.

Хатан Хааны Ялгуусан Хєшєє (Victoria Monument).

Талбайн тєвд Хатан Хаан Викториад зориулан бэсрэг цогцолбор босгожээ. Энэ нь тєв болон дагалдах 4 хєшєєнєєс тогтоно. Бvгд єндєрлєг газар байрлах бєгєєд Хатан хааны тєв хєшєє рvv дєхєхийн тулд шатаар жаахан єгсєх хэрэг гарна. (Сvхбаатарын хєшєєтэй бага зэрэг тєстэй). 4 талд нь арслан хєтєлж хадуур барьсан хvvхнvvдийг тємрєєр урлажээ. Эдгээр нь хар єнгєтэй.

Дор нь мєн л тивvvдийн нэрийг бичсэн байна. Цогцолборын тєвд дугуй хэлбэртэй гол хєшєє байна. Урд хэсэгт нь Хатан хаан Виcториаг хаан ширээндээ сууж байгаагаар дvрсэлжээ. Баруун гартаа нэгэн хуйлаастай бичиг зvvн гартаа дээрээ хvн бvхий бємбєлєг атгасан байна. Царай нь амгалан бєгєєд аймшиггvй. Тvvний дээхнэ талд нэгэн бvргэдийг дvрсэлсэн буй. Хєшєєний дээд талд алтадсан дагина зогсоно. 2 талд нь бороохой, муна барьсан хvvхнvvд аюулаас хамгаалан сэргийлэх мэт бохирон сууцгаасан байна. Уг дагина нуруун дээрхи далавчаа дэлгэн ариун гэгээн ямар нэгэн зvйлийг тунхаглан хэлээд байгаа юм шиг. Нэг гартаа навч бvхий модны мєчир барижээ. Эсвэл гал байсан уу сайн
анзаарсангvй. Надад нэг сонин санаа тєрлєє. Америкууд аугаа том Эрх Чєлєєнийхєє Хєшєєг энэ хєшєєнєєс санаа авч бvтээсэн юм биш vv.

Buckinghamын ордон.

Хєшєєны хойд талд (миний бодсоноор. Vнэндээ Лондонд баруун зvvн, урд, хойд зvгээ мэдэх боломж их муу юм билээ.) Buckinghamын ордон байрлана. 4 метр орчим єндєр хашаагаар хvрээлэгдэжээ. Шал нь бор боржин юм шиг. Маш цэвэрхэн цайвар саарал (ордон) байх. Гол гол хаалгануудын хажууд єндєр хар сэгсгэр малгайтай улаан дvрэмт хувцастай харуулын торгон цэргvvд ямар ч хєдєлгєєнгvй цэх зогсоцгооно. Тэдний харуул солилцох ёслол нь их сvрлэг гоё болдог юм билээ. Мєнгєтэй болоод завтай хvн нилээн удаан очерлож зогсож байгаад дотор орж vзэж болдог юм. Миний бие сонирхсон боловч бvх билет нь уридчилаад захиалагдсан гэсэн яриаг сонсоод аялалаа цаашаа vргэлжилvvллээ.

Викториа хороолол (дvvрэг?) руу.

Buckinghamын ордны хажуугаар зам дагаад алхлаа. Орчны байдал гайхалтай хурдан єєрчилєгдєх аж. Би нэг байдаг л ядуувтар гудамжыг харж байлаа. Лондон зvсээ хувиргахдаа агуу юм. Энэ Лондонд их хєл хєдєлгєєн, нам гvм байдал, ихэс дээдсийн тансаг ганган орчин, шинэ єндєр байшингууд, эртний уран барилга, ядуусын хороолол, бохир заваан газрууд нь холилдон орших ажээ. Гэхдээ эдгээр нь тус тусдаа заагтай, хилтэй. Викториа нь тємєр замын нэг чухал газар бололтой. Анх Лондонд ирээд бууж байсан танил газраараа алхаллаа.

ISIC.

International Student Identity Card буюу Монголчуудын хэлдгээр Олон Улсын оюутны vнэмлэх. Зарим нь хєнгєлєлтийн vнэмлэх бас бvvр хялбарчлаад ногоон vнэмлэх гэх нь ч бий. Дэлхийн оюутнуудыг эгнээндээ багтаасан энэ байгууллагын тєв Лондонд байдаг гэж сонсож байснаа санав. Тэнд байх залуучуудын аялалын товчоо руу орлоо. Яг хажууд нь Eurolines -ийн салбар байдаг юм билээ. Уг тєвєєс хєнгєлєлтийн vнэмлэх авахын зэрэгцээ маш хямд vнээр визийн vйлчилгээ хийлгэж мєн онгоцны билет авч болдог юм билээ. Би буцах онгоцныхоо билетийг захив. Хамаагvй хямд санагдав. Эртхэн энэ газрыг мэдэх минь яавдаа гэж бодов. Магадгvй Лондоны vзвэрийн газруудыг хямд vнээр vзэх багц билет зардаг байсан ч байж болох шvv дээ.

Темза голоор (Themes River).

Дараа нь би Westminsterийн гvvр лvv буцаж явлаа. London eye -ний хажууд байх усан онгоцны зогсоолоос тасалбар худалдаж авлаа. Энэ аялалаар Themes голын дагуу усан онгоцоор Westminsterийн гvvрнээс Towerbridge хvртэл эсвэл бvр домогт Waterloo гvvрээр дайраад Дом хvрч болдог ажээ.

Миний бие анх удаа усан онгоц гээч юман дээр сууж Лондонд ховор тохиолдох цэлмэг єдрийн араншин дор голын эрэг дагуухи орчмыг ажиглаж явлаа. London Eye, Биг Бeн шинэ, хуучин 2 цагийн гайхамшиг. Хараад ханашгvй ихэмсэг бєгєєд бардам. УБ-д хvний нvд хужирлачихаар барилга бараг байхгvй болохыг миний бие ихэд гутрангyй дурсан бодлоо. Хєлєг цаашаа хєдєллєє. Нэр нь vл мэдэгдэх нэгэн гvvрэн доогуур гарлаа. Уг гvvр нь алтан шар ба оранж (улбар шар) хэсгvvдээс бvтсэн єнгє нь тун гайхалтай зохицжээ. Гvvрэн дээр яваа хvмvvс бидэн руу нєхєрсгєєр даллан байв. Би нэгэн барилгыг олж харлаа. Саарал єнгєтэй бємбєгєр оройтой ємнєє 2 цамхагтай. Дээрээ загалмайтай байсныг бодоход сvм байх. Тэр барилга ягаад ч юм бэ АНУ гийн Вашингтонд байдаг Капитолтой их тєстэй юм гэж бодогдов.

Лондон Бридж.

Хєлєг онгоц хєдєлсєєр, эрэг дээр шинэ цагийн гоёмсог байшин, эсвэл дээр vеийн сvрлэг дуган, мєн хариугvй нурж унах шахсан сарампай байр зэрэг холилдон vзэгдэнэ.Лондон алаг цоог юм даа. Удахгvй бид саарал бетонон гvvрийг олж харав. Энэ бол Лондон бридж.

Тоуер Бриж (Tower Bridge)

Тэртээд нэгэн vлгэрийн дvр зураг харагдана. Энэ бол Лондончуудын бахархал болсон гvvр. 2 талдаа 2 єндєр цамхаг буюу тайзтай. Уншигч та дєрвєлжин єндєр эртний байшинг тєсєєлєгтvн яг л тийм. Тэр 2 байшин нь доогуураа ба дээгvvрээ хоёр гvvрээр холбогджээ. Доод гvvрээр автобус, унаа зорчино. Дээгvvр нь бодвол онцгой vед л хvмvvс явдаг байх.

Гэрэлт, цайвар чулуугаар босгосон уг гvvр цэнхэртэх тэнгэрийн дор, нарны гэрлийг шингээж аваад, оронд нь vл мэдэг бvдэг туяа цацруулах нь увьдистай мэт сэтггэлдэл тєрvvлнэ. Онгоцон дээр явсан зорчигч бvр тэдгээрийн дотор миний бие бvгд л уг гайхамшигт архитектурын бvтээлээс нvд vл салган байж дуу алдсаар эргэсэн гэдгийг санавал зохино. Тоуер бриджийг алсаас, ойроос бvр яг доороос нь нєгєє талаас харуулав. 2 цамхаг нь 2 уулаа 4 давхар буюу vетэй. Vе бvр дээрээ цонхтой. Цонхыг нь тойруулаад алтадмал материалаар хээлэн чимжээ. Цамхаг тус бvр 4 талдаа 4 жижиг ингээд нийт 8 загалмайтай. Хоёр цамхагийн орой дээр мєн алтан арай том гол загалмайнууд байрлажээ. Гvvрний тєв хэсэгт титэм урласан байв.

Байлдааны хєлєг онгоц.

Уг гvvрний дэргэд Дэлхийн 2-р дайны vеийн гэмээр 2 байлдааны хєлєг онгоц бий. Вельфаст гэсэн нэртэй байсан шиг. Цайвар ногоондуу єнгєтэй, радарын системтэй олон их буутай хєлгийг миний бие маш их сониучирхсан гэдгийг тэнд байсан харийнхан гэрчлэх болно. Англичууд эдгээр байлдааны онгоцоо Их британы далайн цэргийн сvр хvчийг харуулах зорилготой байрлуулсан байж болох. Vvгээр миний Лондон дундуур хийсэн усан аялал єндєрлєсєн болно.

Wembley stadion.

Лондоны хойд хэсэгт орших нэгэн том цэнгэлдэх хvрээлэн бий. Маш олон хvний суудалтай уг стадионд Английн тєдийгvй дэлхийн тvvхэнд чухал спортын (хєл бємбєгийн) тэмцээнvvд болж байжээ. Харин стадион нь хуучирсан тул одоо буулгаж шинээр байгуулах юм. Хаалтын ажиллагаанд зориулж мєнхийн 'дайсан' Германы хєл бємбєгийн баг урилгаар ирж Англичуудтай ширэн бємбєгєєр 'тулалдсан' болно. (Герман vs. Англи)

Метроны буудлууд. Trainstations.

Лондоны метроны буудлууд хоорондоо их ялгаатай гэдгийг хэлэх хэрэгтэй. Олимпын (Olympics) гэх мэт маш хуучин задгай талбай дээр байх буудал байдаг. Гэтэл манай вокзал (УБ - тємєр замын єртєє гэдэг билvv) шиг том буудал ч бий. Метро нь манайхаар бол автобусны vйлчилгээ шиг хэвийн vзэгдэл юм. Хотын тєвийн зарим буудал бvр нэг тєєрдєг байшин шиг. Миний бие нэг удаа 3 давхар гvн буудалтай таарч их гайхсансан. Яаж ийм том, гvн бас том байгууламж барьдаг байна аа. Германд л лав ийм метроны буудал байхгvй.

Тємєр зам.

Лондон доторхи тємєр зам буюу трайн, тубийн vйлчилгээ ер нь жаахан тааруу санагдсан. Тогтсон цаг байхгvй. Хэзээ ямар чиглэлийнх ирэх нь мэдэгдэхгvй. Бас хувьчлалаа их замбараагvй хийснээс Лондонгийн тємєр зам нилээд бэрхшээлтэй учирч байгаа гэсэн. Нэг шугам байлаа гэхэд хэд хэдэн компани хуваагаад хувьчилчихсан. Вагон, чиглэл бvр тусдаа
удирдлагатай учир нэгдсэн зохицуулалт дутагддаг байх.

Хувьчлал.

Хувьчлал гэснээс Английн засгийн газар сvvлийн 10 жилд маш их хувьчлал явуулсан юм билээ. Улсдаа бараг армиа л авч vлдсэн байх. Жишээ нь Европтоо 2 т ордог цэвэр усны Themes vйлдвэрийг Германуудад худалджээ. Мєн Домыг Японуудад зарж магадгvй тухай яриа ч гарсан байсан. Англын автомашины зарим том vйлдвэрийг BMW хувьчилж авсан. /тэр vедээ/

Лондоны бирж.

Монголчуудыг 'тэжээдэг' зэс, алт гэх мэт зvйлсийн vнийг энд тодорхойлж байдаг. Тэр байтугай Сингапураас Австрали руу аялж бvхий асар том хєлєг онгоцууд бараатайгаа цуг vvгээр дамжин зарагддаг. Лондончууд дэлхийн худалдааны бодлогод их нєлєєтэй, бараг зарим замыг атгадаг юм шиг.

Лондоны Монголчууд.

Лондон англи хэлний сургалтаараа бас аялал жуулчлалаараа асар их мєнгє олдог. Дэлхийн бараг бvх орноос British English сурахаар хvмvvс ирдэг аж. Эдний дунд мэдээж Монголчууд ч олон бий. Ихэвчлэн коллежид суралцдаг юм билээ. Манай нилээд олон улс тєрчид Англид ирж бид нартай хамт сурсан гэж тэд хєєрдєг юм. Оюун, Энхбаяр, Амаржаргал, Баабар гээд энэ жагсаалт урт vргэлжилнэ. Мєн мань мэтийн жуулчид ч Лондон хотыг зургийн хальсанд буулгаж авахаар далайн бяцхан энэ арал дээр хол тавих нь элбэг.

Piccadilly.

Дээр цухас дурьдсан энэ газар нэгэн усан оргилуур бий. 4 хангал морьд дvvлэн буйгаар дvрсэлж дундаас нь ус оргилж байх ажээ. Удаан харвал юм бодогдуулж ядаргаа арилмаар. Vvний эсрэг этгээдэд Лондоны хамгийн хvний хєлд дарагдсан нэг газар байх. Андашгvй нэг том рекламны самбар буй. Санёо, Нескафе гэх мэт vгсээр гэрэлтэх уг электрон самбар их алдартай гэдгийг тэмдэглэсvv.

Камерын систем.

Нэгэнт их хєлын газар тул энд гэмт хэрэг багагvй гарна. Харин гудамжны хэв журмын зєрчил бараг байхгvй юм. Ихэнхи гудамжны хvн, машин 2 бvгд цаг ямагт камераар хянагдаж байдаг байна. Жишээ нь гудамжинд нэг этгээд ямар нэг байдлаар эвгvй аашилах юм бол бvх vйлдэл нь Лондоны байшин бvрийн буланд хэд хэдээрээ зоолттой байх камерт бичигдэнэ.
Мєн уг этгээдийг vйлдлээ дуусгахаас ємнє цагдаагийн машин давхиж ирнэ. Тэгээд нэгэн цэмцгэр цагдаа гарч ирээд эелдгээр мэндлэн ёслох вий. Машин хурд хэтрvvлэх юм бол уг машины номерыг нь бичиж аваад гэрийнх нь хаяг руу торгуулийн хуудас баримттай нь цуг илгээчихнэ. Уг нь манай УБ-д ч гэсэн иймэрхvv систем суурилуулчихвал vр ашгаа єгєх л юм аа гэж сэтгээд авлаа.

Лондоны тухай урьдын тєсєєлєл.

Миний бие Лондон хотыг vргэлж л бороо орж байдаг саарал тэнгэртэй мэтээр тєсєєлж байсан билээ. Мєн Англичууд ихэмсэг хvйтэн харьцаатай байх гэж боддог байлаа. Намайг байх хугацаанд лав дандаа ч бvрхэг байсангvй. Ердийн л солигдмол цаг агаартай санагдсан. Харин дулаахан, чийглэг. Сониноос би жинхэнэ Англи хvнтэй тун ховор тааралдсан. Дандаа л гадаадыхан эсвэл эрлийз, хурлийзууд. Энэтхэг, Африк голдуу хvмvvс олон. Англичууд эелдэг санагдсан. Юм асуухад дуртайяа тайлбарлаж огно. Зам асуух зэрэгт бол их уриалагхан. Бvр араас харж зогсож байгаад буруу явчих юм бол хараал тавиад гvйж ирээд дахин дахин тайлбарладаг гэсэн нь vнэн байж билээ.

Лондоны 3 улаан.

Миний биед их сонин бєгєєд танил санагдсан зvйл нь 2 давхар улаан автобуснууд байлаа. Ханан дээрээ янз бvрийн рекламтай. Бас хотын тєвvvдэд тvгээмэл байх улаан таксафоны бvхээгнvvд. 4 талынхаа орой орчимд шар алтадмал титэмтэй. Мєн хатан хааны тороєн цэргvvдийн улаан ємсгєл их содон тусна. Ингээд миний бие Монгол уламжилал ёсоор 'Ертєнцийн 3'-ийн хэв маягийг ашиглан дорхи мєртийг зохион уншиж єєрийгєє баясгаж явлаа :
Холхин зєрєлдєх автобус нь нэг улаан
Холыг ойртуулдаг таксафон нь нэг улаан
Хатнаа хамгаалдаг цэрэг нь нэг улаан

Филосифийн зарлал.

Буцахынхаа урьд орой нь би унаа хvлээнгээ нэгэн метроны буудал дээр зогсож байлаа. Метро хvлээх зуураа буудлын ханан дээр байх рекламуудыг сонжив. Дэлгvvрийн реклам, шинэ бараа, кино гээд л ... Тэгтэл нэг зарлал миний сонирхолыг их татав. 2000 оны 10 сарын 4 нээс философийн тvvхээр сургалт явуулна гэсэн утгатай байлаа. Єнгєрсєн vе болон орчин vеийн бvх онолыг базсан мэдлэгийг олгох юм байна гэж би ойлголоо. Ингээд би бодлоо. Хvн бvр философиос залхсан баймаар энэ vед Англичууд ийм єргєн хvрээтэй сургалт хийх гээд байгаа нь ямар учиртай юм болоо? Хэрвээ надад хангалттай цаг байгаад хэлний мэдлэг маань сайнсан бол суугаад авах сан гэж бодоод л єнгєрлєє.

Англи эрдэмтэд. (тvvхээс)

Англичууд Француудаас их суралцсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ тэд цааш нь хєгжvvлж єєрсдийн гэсэн Англи философитой болсон юм. Мєн дэлхийн гvн ухааны сэтгэлгээний хєгжилийг бvтэн нэг шатаар урагш хол ахиулсан Empirik (туршлага бол vнэний баталгаа) сургаалийг боловсруулсан юм. Одоогийн Англичуудын амьдралын хэв маягт ч эдгээр vзэл санаа гvнзгий нэвчшсэн байдаг. Хуулийн систем нь ч гэсэн Ромынхоос єєр, болоод єнгєрсєн хэргийг шийдсэн процедурт суурилсан байдаг. Мєн консерватив (уламжилаа хадгалах vзэл) онол ч эндээс эхтэй юм. Танд сонирхуулж хэдэн эрдэмтний тухай товч єгvvлье. (та тэднийг мэддэг ч байж болно). Чарьлз Дарвин хувьслийн тухай онолыг баталж, хvн сармагчнаас vvсэлтэй гэсэн таамаглал дэвшvvлсэн.

Английн мерканталистууд эдийн засаг болон худалдааны онолыг vндэслэсэн. Адам Смит баялгийн тухай бvтээлээрээ эдийн засгийн Сонгодог онолыг vндэслэсэн. Тvvний 'vл vзэгдэх гарын онол' нь зах зээлийн эдийн засгийн онолын суурь болж єгдєг. Уинслоу Тейлор нь 100 жилийн настай Менежмент хэмээх шинжлэх ухааны Эцэг гэж тооцогддог. Анхны компьютерыг англи хvн зохиосон гэдэг. Одоогоор Англи эртэмтэд хамгийн тvрvvнд клоны аргаар Доби хэмээх хонь гаргаж аваад байна. Биотехнологиор тэргvvлж буй орнуудын нэг.

Философичид.

Thomas Hobbes - Туршлага болон Натурализмын онолоороо Английн Empirik урсгалыг vндэслэсэн. Улс тєрд хvний эрх, тєрийн эрх зэрэг одоо ч мєрдєгдєж буй олон чухал зарчмуудын талаар олон чухал санаа гаргасан байдаг.
John Locke - Францд боловсрол эзэмшсэн. Тэр Либерал vзэл, Консерватив, Толеранц (ялгаварлахгvй тэгш хандах), засаглал хуваах гэх мэт онолыг боловсруулж єнєєгийн Хvн тєрєлхтєний улс тєрийн байгуулын vндсэн сууриудыг тавилцсан.
Тvvний найз Robert Boyle орчин vеийн химийг vндэслэгч гэж тооцогдог.
Нєгєє найз нь Isaac Newton Механикын хуулийг vндэслэгч.
Эдгээр байгалийн шинжлэх ухаанд гарч байсан нээлтууд Locke-д их нєлєєлсєн.
Berkeley - Дундад зууны vеийн философийн vндсэн 2 урсгалын нэг болох Номинализмыг vндэслэсэн. (20- р зуунд их тархсан Nihilsimus буюу vгvйсгэх vзэл нь энэ онолоос гаралтай)
David Hume - Empirik сургаалийг бvхэл бvтэн систем болгож хєгжvvлсэн. Мєн сэтгэл судлалын талаар олон чухал санаа боловсруулсан. Тэр Германы алдарт философич Kant -ын 'онолын багш' нь байсан гэсэн.
John Stuart Mill - Шинжлэх ухаан бол туршилтуудын, туршлагын vр дvн гэж баталсан. Логикыг хєгжvvлэх талаар маш их юм хийсэн.
Herbert Spencer -Социологи, нийгмийн хєгжлийн талаар vнэтэй санаа дэвшvvлсэн байдаг.
Эдгээр эрдэмтэд бvгд єнєєгийн улс тєр, эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтад хувь нэмэр оруулсан асар их гавъяатай улс болно.

Буцсан нь.

Миний бие єглєє 6 цагт босов. 8 цагт онгоц хєдлєх тул би 7 гэхэд онгоцны буудал дээр очсон (chek-in) байх ёстой байлаа. Яаравчлан гараад метроны буудал орвол хvнгvй. Онгоцны буудал явах ёстой трайн нь цаг орчим явсангvй. Такси бариад: 1-д амжихгvй, 2-д санхvvгийн байдал
хvрэлцэхгvй нь тодорхой байсан тул дэмий л сандрав. Арайхийж метро ирж (цагийн хуваарь байхгvй тул тvvнийг буруутгах аргагvй.) Би ч намайг гаргаж єгч буй ахынхаа хамт сандран орж суулаа. Бvтэн сайн єдєр байсан болоод явдаггvй байсан байж болох юм даа. 8 цаг болж байх vед алдарт Heathrow онгоцны буудал дээр хvрэлцэн ирлээ. Heathrow vнэхээр том юм аа. 4 том Terminal - тай тэдгээрийнх нь хооронд S-Bahn (метро) явдаг гэж хожим Германд байдаг найз нартаа ярихад нэг л vнэмшиж єгєхгvй байсан билээ.

British airways.

Гvйж, тєєрч мунгинасаар байгаад арайхийж бvртгэл дээр ирвэл онгоц маань аль хэдийнэ хєєрчихсон байлаа. Маш хурдан ярьдаг энэтхэг охин ч таарч, би ч сандарчихсан байж хоорондоо ойлголцох гэж хєгжилтэй юм болов. Мань хvvхэн онгоц чинь нисчихсэн гэлээ. Надаар жаахан тогломоор санагдсан юм байлгvй баахан айлгаж байснаа: "за за дараагийн
онгоц цагийн дараа ниснэ. Тvvнд нэг суудал бий" гэснээр санаа минь амарвай. Удалгvй миний бvх баримтыг єєрєє бариж гvйсээр бvх юмыг маань жин тан болгоод авчирч єгєв. Тэгээд дvрэмт хувцсаа ємссєн уг хvvхэн намайг хvлээлгийн єрєєнд оруулав. Тэнд надтай адилхан энэ аварга буудалд тєєрч мунгинасан ганц хоёр хvн байлаа. Онгоц нисэхээс ємнєхєн мєн л дvрэмт хувцас бvхий эелдэгхэн дагалдан бололтой ажилтан хvрч ирээд миний биеийг учир нь vл олдох элдэв том хонгилоор дагуулж явсаар суух онгоцонд минь хvргэж єгч билээ.

La-mansh -ын хоолой.

Онгоцонд бvх зорчигчид суудлаа эзлэхэд Лондон-Берлины чиглэлийн нислэг эхлэхэд бэлэн болсныг зарлаад удалгvй онгоц хєєрлєє. Манай онгоцны ємнє нэг том онгоц хєєрч харагдав. Дараа нь бид, бидний араас бас нэг. Ердєє л нэг минутын зайтай л байх. Доор Лондон, Themes гол харагдана. Жаахан нисээд далай vзэгдлээ. Онгоцноос их сонин харагдаж байв. Нэг их том тос эсвэл мєс ч юм шиг. Элдэв хєлєг онгоц сvлжилдэн байлаа. Мєн биднээс холгvйхэн єєр нэгэн онгоц ниснэ. Энэ хоолой дээгvvр єдєрт хэдэн нисдэг онгоц, бас усан онгоц єнгєрдєг болоо гэж би гайхан бодлоо.

Бодрол.

Буурал Лондоны будант хєшгийг цухас ярж vзсэн тэмдэглэл маань ийм байна. Лондонг бvхлээр нь vзье гэвэл их ч хугацаа шаардагдах юм байна. Хэзээ нэгэн цагт дахиж ирвэл vзэж амжаагvй Лондон Аквариум, бас Сальвадор Далийн vзэсгэлэн, Рок циркус зэргийг vзнэ дээ.

13-р зууны дэлхийн сод хvн бол Чингис хаан. 14-р зууных нь Викториа хатан. Манай 2 улс тvvхийн зарим талаар ижилсдэг. Гэвч манай улс хєгжлєєрєє хол хоцорсон байх юм. Vvнийг арилгах нэг тvлхvvр нь Англиас суралцах. Магадгvй Англи маягийн ухаалаг даруу хvмvvжлийг авч Монгол хvний тєрєлх зантай хослуулан мэдлэг, хєдєлмєрийг эрхэмлэсэн илvv боловсронгуй шинэ хvмvvс бий болж болох юм. Тийм хvмvvс олширч нийгэмд зонхилохын цагт хєгжил гэдэг нь ойрхон буй заа.

2000 оны 9 дүгээр сар

Туркэд амарсан минь (2001)

(Нэгдvгээр хэсэг)

Гeрманд байдаг олон аялалын товчоонуудын нэг нь маш хямд vнээр Турк явуулах болснийг нэг найз минь олж мэдээд надад дуулгаж билээ. Турк орон. Энэ орныталаар юy мэдэх билээ. Гeрманд байдаг Турк ажилчид, бас Галатсарай гэж хєлбємбєгийн баг, тvvний хєгжєєн дэмжигчид нь Англичуудыг Анкарад зодсон гэснээс єєрийг бодож чадсангvй. Тэгээд Интернэт орж ганц хоёр вэб хуудас хайлаа. Сэлджvкvvд , Оттаманы эзэнт улс, Османы эзэнт гvрэн гээд их л баялаг тvvхтэй болохыг нь мэдлээ. Сургуульд байхдаа Тvргийн эзэнт улс , Орхоны хєндийн бичээс гээд л vзэж байснаа саналаа. Манай Монгол хэл бол Алтай язгуурийнх. Турк хэлтэй гарал нэг гэж хаа нэгтэй уншиж байсан шиг. Германд байдаг Туркууд ээ гэж байнга л хэл аманд орооцолдож байдаг улс. хажуугаар нь Курдууд гэж нэг нєхдvvд. Хар тамхины хэрэгтэй холбогдох нь элбэг. Барууны зарим хотод Туркын шоронд олон мянган хоригдогсдийг зvй бусаар тамалдаг тухай элдэв пайз бичсэн Кvрдvvд хаая тааралддаг л юм. Турк турк. Тэднийг Монголоос ирсэн гэж хэн ч хэлж чадахгvй. Учир нь тэд яг л Италиуд шиг эсвэл Испаниуд шиг Ємнєд Европжуу харагддаг юм . Тэдний зарим нь : "Мянган жилийн ємнє бид та нар шиг онигор нvдтэй байсан юм. одоо бид нар холилдоод шал єєр болсон байгаа биз дээ" гэнэ. Нээрээ л славян ч биш, араб ч биш их л сонин харагдацаана. Би тэдэнд "Та нарийн євєг дээдэс манай Монголын хааны тємрийг бэлтгэж єгдєг боолууд байсан юм" гэж тэднээр тохуурхахад : "Харж байгаа биз дээ . Туркууд эртнээс тємєр, чулуун эдлэлдээ гарамгай байсан юм" гэж ам тагладаг байлаа. Бас намайг Монгол сонин уншиж байгааг харчихаад та нар Оросоор бичдэг юм уу гэж асууна. Учрыг нь тайлбарлах гэж бєєн юм болно доо. Ер нь Германд байгаа Туркууд маш их баруунжсан учраас тэднээс жинхэнэ Туркуудийн талаар мэдээлэл авч болохгvй юм байна гэдгийг би ухаарсан байсан юм аа.

Турк руу нисэв.

Германы ємнєд зvгийн нэг хотоос найзын хамт Газрын Дундад тэнгисийн эрэг дээр оршиг Анталья гэж хотын зvг 4 цаг нислээ. Онгоц нь шинэ бєгєєд тохилог юм. Yйлчлэгч нар нь намхан их цэвэрхэн хувцасласан байлаа. Германаар аялгатай ч гэсэн сайн ярих юм. Нисэх онгоцны буудал нь орчин vеийн том ажээ. 1 давхар нь гэр маягийн дугуй бєгєєд дотроо эртний Грекын уран барималууд болон уран зургуудийг яг л музей маягаар байрлуулжээ.

Паспортын шалгалт.

Бидны паспортийг vзээд ихэд гайхацгааж байв. Тэгснээ цаашаа цагдаагийнхаа тасаг руу аваад орчихлоо. Буцаж ирээд надаас та хаанаас ирсэн бэ гэж хазгай муруй англиар асууж байна. Би Монголоос ирсэн. Германд сурдаг оютан гэлээ. Визээ Берлинээс авсан бvх юм жин тан байх ёстойсон. Ингээд буцвал яана гэж айсхийж л байлаа. Тэд Монголиа гэж нэр нэг жагсаалтнаас хайгаад байлаа. Толгой сэгсрэлдэнэ. 2.86 бололтой компьютер тачигнуулаад л. Эд нар мєнгє нэхэх гээд байна уу даа гэж би хардан бодлоо. Хамт ирсэн Герман жуулчид бvгд л шалгуулаад єнгєрсєн ба бид 2 ыг гайхан харах нь эвгvй. Удаж удаж : "аа Моголстан" гэж дуу алдацгаав. Тэгнсээ танай улсыг чинь Моголстан гэдэг юм гэж мэдэмхийрэв. Би тийм байх учиргvй "Оур интэрнатиєнал, оффициал намэ ис Монголиа" /Our international, official name is Mongolia/ гэж хэлэнгээ Паспортынхоо нvvрийг заалаа. Мань эр ёжлонгvй инээнгээ 2001 оны 1 сарын 4 нд оров гэсэн тамга дарснаар Туркэд хєл тавих эрхтэй болов оо.

Хуваарилагдсан нь.

Гараад бичиг баримтаа vзvvлэн байж суух автобусаа олж авлаа. Турк маш дулаахан нартай цэлмэг байлаа. Монгол санаанд орж байна. Эргэн тойрон далдуу мод тарьсан нь vзэсгэлэнтэй. Дараагийн онгоцоор Германы єєр хотоос Монголчууд ирж Монголчуудийн баг бэлэн болов оо.

Тvркэд хvн бvр "саятан".

Та бvv гайхаарай. Yнэндээ Тvркэд хvн бvр Турк Лирээр саятан юм. Энэ оронд маш хvчтэй инфляци явагдсанаас 1 ДМ (ойролцоогоор 0,5 УСД) =333,000,000 ТЛ (Турк Лира) . Энэ нь нэг цагаан талхны vнэ ажээ. Хамгийн бага vнэлгээтэй мєнгєний дэсгэрт нь 100,000 хамгийн их нь 10,000,000 ийн дэвсгэрт.

Зочид буудал.

Далайн эрэг (Белек гэсэн байх аа) дээр орших нэгэн том зочид буудалд очлоо. Манай Чингис зочид буудлаас арай бага юм. Доороо бассейнтэй, саунтэй. Yйлчилгээ их тохилог. Єглєє, оройн хоолонд нийтээрээ орно. Зєєгч байхгvй. Тусгайлан зассан ширээнээс хvн бvр дуртай зvйлээ хvссэнээр авч иднэ. Харин заалнаас юм авч гарахыг хориглодог юм байна. Хоол нь vнэхээр сайн. мах их иднэ. Махассан бид хэд ёстой л чоно мэт дайрч гарав аа. (Германд мах vнэтэй байдаг) Єрєєний цонхоор далай харагдах нь бахдам. Ямар их vзэсгэлэн бэ гэж єєрийн эрхгvй дуу алдмаар. Єрєєндєє кабелийн зурагттай.Тvvгээр нь BBC, CNN, Германы сувгууд, Турк сувгууд мєн Оросын РТР гардаг байлаа. Бид ч Орос сувгийг нь голчлон vзэв. Яг л Монголд байгаа ч юм шиг. Оросоор нэвтрvvлэг vзэхэд сайхан байлаа. Багийн явдал санаанд ороод л. Зочид буудлын менежментээр Туркууд сайн юм байна гэдэг дvгнэлтийг бид хэд тэр оройдоо гаргалаа.

Нээлтvvд.

Монгол хэлэнд байдаг олон vг ижил утгатай болохыг мэдлээ. Арслан, Хан, Хар, Архи (раки), цай , Баяр, Эрдэм гэх мэт. Мєн тэр орчмын нутаг нь эртний Грeкын нутаг байжээ. Хаа сайгvй Грекээр бичсэн бичээс бvхий хана , хаалга, архитектурийн vлдцvvдийг жуулчдад зориулан тэр л хэвээр нь vлдээжээ. Грек бичиг нь кирилл бичигтэй тун тєстэй болохийг анзаарав.

Байгалийн нэгэн гайхамшиг буюу Памуккалe.

Бид байгалийн нэгэн євєрмєц тогтоц бvхий газар очиж vзлээ. Нэгэн том шохойн уул байх бєгєєд хvний гараар зассан мэт бад- /bath/ нуудтай аж. Янз бvрийн халуун , хvйтэн рашаан гvнээс нь болон оройгоос нь гарч ирдэг. Vvнд орсон хvн 10 насаар залууждаг гэсэн домог яриа хvртэл гарсан байна. Манай эринээс ємнєх vед энэ уулыг ид шидтэй уул, усыг нь ариун ус гэж хvмvvс итгэдэг байж л дээ. Газар бvрээс євчинд шаналсан хvмvvс энэ усанд орох гэж зvтгэдэг байж. Зарим нь ч жаахан илааршидаг байж, харин ихэнхи нь аян замын хол, газрын уртыг даалгvй нас бардаг байжээ. Тэдгээр нас барагчдадаа чулуугаар жижиг бунхан бариж хєдєєлvvлдэг байсан нь нэг том хєндийг дvvргэнэ. Аймшигтай ч юм шиг атлаа их сонин. Нар нэг л сонин єнгєгvй болчихсон мэт эргэн тойрон гэрэлтээд ч байх шиг ихээ эртний улсад ирчихсэн мэт их л сонин сэтгэгдэл тєрєх авай. Энэ чимээгvй хотын ихэнхи булшнууд тоногджээ. Эдгээр дотор Муми байдаг эсвэл Есvсийг иймэрхvv газар л оршуулсан байх гэж Германууд ярилцаж байлаа. Николаус энэ нутгаас гаралтай гэж тэд итгэдэг юм шиг надад санагдсан.

Арена.

Уг уулаас холгvй эртний театр байх бєлгєє.

Хичнээн зуун жилийг элээсэн болоо гэмээр. Дайны хєлд сvрхий сvйджээ.

Би тvvнийг Гладиоторууд тулалдаж байсан Стадионы жижиг хувилбар гэж тодорхойлов. Багана бvрдээ грэкээр бичжээ. Ихэнхи нь танил vсэгнvvд байх тул ихэд баясав. Тэр орчмыг vзээд vзээд ханашгvй бєлгєє. Яг л эртний Грекд буй мэт ээ.


Далай vзсэн минь.

Бид эхэлж шєнє очлоо. Далайн шуугиан, тvрхрээн. Багаас очиж vзэхийг мєрєєддєг байсан их Далай.

Сартай саруулхан шєнє байлаа. "ямар романтик юм бэ" гэж хэлэв. Гэтэл охид vгvй аймаар байна. Далайн гvнээс биднийг нэг юм хараад байна гэж шивэгнэлдэж байлаа. Ингээд завинд суугаад чигээр сэлvvрдвэл маргааш гэхэд л Египет орно доо гэж эрчvvд бид ярилцсаар саран авхайг тусгал дээр наадуулсан их далайг орхин одлоо. Дараа нь бид дахин далай орлоо. Тэртээ мєнх цаст уулс сvндэрлэнэ. Нарны туяа далай дээр шаргалтан гялалзана. Агаар нь чихэрлэг, нялуун.

Анталья руу аялав.

Дараахи нэгэн єдєр бид уулан дундуур Анталья хотын зvг хєдєллєє. Замд тааралдсан уул, тал нутаг Монголыг сaнагдуулна. Яг л Санзайн амралт руу эсвэл хєдєє явж байгаа юм шиг содон сэтгэгдэл тєрнє. Замд нэг нуур тааралдав. Би зургийг нь авах гэтэл "Монголд энэнээс гоё нуур зєндєє л байгаа" гэв. Нээрээ ч би хотоос гарж vзээгvй Улаанбаатарын унаган иргэн тул тийм байх гэж л бодлоо. Далайн эрэг дээрхи Анталя хот . 5-6 давхар яг нэг ижил загварийн байшингууд тєвдєє байх юм. Хааяа нэг этгээд хийцтэй байшин тааралдана. Мєн єєрийн гэсэн гэр хороолол бvхий юм. Гудамжнууд нь бохир яг л манай аймгийн тєв шиг юм гэж хамт яваа нэг маань хэлэв. Хvмvvс нь тарган цатгалан боловч бага зэрэг заваандуу ажээ. Байшингуудийнх нь шохой нурж унасан байх нь харагдана. Гудамжаар нь дандаа хуучин машинууд явна. Лада, Фиат vсрээд л германы хуучин Бэнц, тэгээд Туркын Лицэнзын трактор их явна. Хуучин хуучин Лада маягийн жижиг машинуудыг харж байхад мартагдсан аяулгуу эгшиглэж байлаа. Монголд бол одоо хэн ч ийм машин тоож унахгvй гэдэг дээр бvгд санал нэгтэй байлаа.

Зээлийн газар.

Яг л Монголын бараан зах шиг. Гадаадийхан их явна. Биднийг "Ёпон Ёпон" гэж уриж залаад л цай уу, юм ав гээд л. Гэвч зарж буй бараа нь бvгд хуурамч, тэгээд vнэтэй юм. Yзэх болгондоо л ямар нэг гологдол илрvvлэх нь зугаатай ч юм шиг. Энд жинхэнэ наймаалцана. Германуудад их сонин байх шиг. Би vзэж vзэж тvрийвч авах боллоо. Yнийг нь асуувал 40 ДМ гэж байна гэхээр vнэтэй байна гээд эргэтэл араас бараг л зуурч авах нь ээ. Заавал зарах гэж зvтээд байх нь их тєвєгтэй байлаа. Цагдаа нар нь тоох ч vгvй юм. Ярьсаар байж 20 ДМ аар авлаа. Єлсєєд хоол идэх боллоо. Гуанзанд хоолны цэс гэж юм байсангvй. Yнэ ч байхгvй. Луйвардуулах вий гэж бодлоо. Хоолны vнэ асуувал 7 ДМ гэж байна. Яг Тvркvvддээ бол 2 ДМ аар зардаг бололтой. Гадаад л хvн бол юмныхаа vнийг хэд дахин єсгєж хэлдэг нь зохимжгvй санагдлаа.

Цайны мєнгє.

Зарим нь цайны мєнгийг нэхсээр байгаад авдаг нь залхмаар. Мань мэт ядуу оютнууд нь гvрийгээд л яваад байлаа. Ямар ядуу японууд вэ гэж биднийг бодсон байх даа. Гудамжинд явж байтал нэг хирэндээ баригдсан авгай ирээд нэг ургамал єгснєє "хєвєн" гэж англиар хэллээ. Нээрээ харвал хєвєн мэт сэвсгэр цагаан зул навчнаас нь цэцэглэсэн ажээ. Их л сонирхон авангуут инээж байсан царай нь хувирч шууд л "клайн гельд ,моней" гээд Гэрман, Англиар холин байж мєнгє нэхлээ.

Такси барьсан нь.

Таксины буудал дээр очвол тал талаас жолооч нар гvйлдэн ирж манай таксинд суу гээд булаацалдах нь холгvй юм болов. Би ч тэднээс "айгаад" таксидах бодлоо шууд орхив.

(Хоёрдугаар хэсэг - vргэлжлэл)

Автобусны vйлчилгээ.

Би таксины тухай єгvvлсэн. Одоо автобус нь хэрхэн vйлчилдэг талаар харсанаа яръя. Нэг тємєр босгоод дээр нь борооноос хаах хаалтархуу панер босгосон байдаг байлаа. Тэр нь автобусны буудал юм байна. Автобус нь тогтсон цагаар ирдэггvй ба заримдаа 2, 3 цаг хvлээх хэрэг гардаг юм шиг. Антальягийн автобус ямар байдгийг vзэж мэл гайхав. Учир нь Улаанбаатараар дvvрэн давхилддаг микробуснаас ялгарах юм алга. Арай жаахан том гэхдээ хуучны ПАЗ аутобуснаас жижигхэн юм. Цагаан юм уу саарал юм уу би єнгийг нь ерєєсєє ялгаж чадсангvй.

Оройн клуб.

Оройг бид нэг улаан буланархуу клубд сууж єнгєрєєв. Yзэгчдийн дунд бинго, эсвэл Холливvvдийн кинонуудын дагуу асуулт хариултын тэмцээн явуулж байлаа. Зєєгч байн байн бидэн дээр ирээд биднээр юм авахуулах гээд л зvтгэнэ. Бид ус захиалав. Бусад нь бидны хэтэвчний хирээс хэтэрсэн vнэтэй байсныг уншигч та ойлгоно буй заа. Клуб хаагдах болмогц бидныг 23 цагт доор ба`ранд болох шєнийн дисконд урив. Мань хэд ч Топ Тен шиг юм байгаа байх, яавч Германы уйтгартай Кнайпе (pub) , дисконоос дээр байж таарна гэж хєєрєн байлаа. Охид, хvvхнvvд Монгол хvvхний гоо vзэсгэлэнг илэрхийлэхvйцээр хувцаслаж залуучууд би жирийн жинс, подвалка угласан болоод гарч єгєвєє.

Дисконд орсон нь.

Жирийн л нэг бар байна. УБ хотын 50,000 тийн гудамжны мухарт байдаг барнуудаас ялгарах зvйл харагдсангvй. Яахав бид нар орж ирснийх гээд коктейл, пиво vнэ хайрлахгvй аваад сууцгаав. Уйтгартай, удаавтар Герман ая явна. Цєєн хэдэн Германууд дуртай нь аргагvй бvжиглэнэ. Харин оросууд мєн л бидний адил уйтгарласан янзтай ийм тиймээ зvйл ярилцана. Бидны "цусыг оргилуулж чадах хvчтэй, хурдан ая хэрэгтэй" болохыг бид шуурхай хуралдаж тодорхойлоод нэгийгээ ДЖ руу элч болгон зарж дуу захиалуулав. Та бvхэн мэдэх болов уу Германы нэг хамтлагийн Чингис.., Чингис Чингис кхан гээд дуу байдаг даа. Тэр дууг Москоу той микс /mix/ болгоод нэг ая тавив. Бид хэд ч уралдан босоод бvжгийнх нь талбайг эзэгнэхэн бvжив.Германууд суучихлаа. Тэдэнд дэндvv хурдан санагдсан бололтой. Оросууд баярлалдаж инээлдэн байв. Бид хэд ч хєлсєє гартал савчаад, Монгол хvн дайтахдаа ч, тэр бvжиглэхдээ ч тэр эрэмгий байдаг гэдгийг нотолж аваад єрєєнvvдийн зvг жолоо залцгаав.

Тємєр хааны тухай.

Монгол гэж "ямар" улс байдгийг тайлбарлах хэрэг гарвал эхлээд заавал Чингис хааны тухай хэлээрэй. Та vр дvнг нь тун хурдан мэдэх болно. Харин Африкын хар арьстнууд сайн мэддэгvй байх. Арабууд бvгд Чингис хаан дараа нь Хvлэгv гэж хэлнэ. Тэднээс та Хувилай юм уу Бат хааны тухай асуугаад ямар ч нэмэргvй тэд юу ч мэдэхгvй. Харин Оросууд болон Зvvн Европынхонтой бол єєр хэрэг Чингис хаан тэгээд Бат хаан. Хятадууд, Японууд, Солонгосууд бол Чингис дараа нь Хубилай. Чингис хаанаас гадна бас нэг алдарт хvн регион бvрт байгааг анзаарсан байх. Тэгвэл тэр хvн нь Туркд Доголон Тємєр хаан (Темерлан) болдог юм. Отманых нь эзэнт улс, Констинаполийг Тємєр хаан бут ниргэж байжээ. Мэдээж би тэр харгислалаар бахархах гэсэнгvй зvгээр л тvvхийн баримтыг сєхсєн хэрэг ээ.

Торгон хивс.

Бид нэг хивс урлалын газар очлоо. Бvгд гар ажиллагаатай юм. Эхний єрєєнд тосгоний Оросууд шиг толгойдоо алчуур зангидаж, урт алаг юбка ємссєн бандгар Турк авгай хvvхнvvд бєхийн сууж сатурка (мяндсан утас)-ийг хирлэн татсан самбар дээр уйгагvйгээр ноосон утас чигжин байлаа. Энэ нь аль ч Азийн орнуудад элбэг байдаг НООСООР нэхсэн хивс байлаа.

(Будаг)

Цаашаа будаг гаргадаг єрєєнд оров. Маш том зуухан дээр том том модон торхон дотор ус буцална. Уг усанд янз бvрийн ургамал хийх аж. Аль ургамалыг хэдий хугацагаар байлгадаг нь нууц гэнэ. Байгалийн єнгєнvvдийг гаргаж авдаг юм байна.

(Торго ээрэх нь)

Удаахь єрєєнд бид торгийг хэрхэн бэлтгэдгийг нvдээрээ vзлээ. Нэгэн зvйлийн авгалдай буюу хvр хорхойг усанд хийж vржvvлнэ. Нэг бvр нь хушга шиг том. Тэгээд хєвєн мэт цагаан. Усанд удаан байлгаад шvvрдэхэд vзvvр гарч ирнэ. Тvvнийг татан ээрсээр торго бий болдог ажээ. Тэр торго нь хятадынхийг бодвол бvдvvн илvv чанарлаг гэнэ. Хушга мэт зvйлээс нь 2 км торгон утас ээрдэг аж.

(Хивсний Маркетинг)

Дараа нь нэгэн салонд биднийг оруулав. Yсээ хойш нь самнаж холливудын кинонд гардаг мафийн босс маягаар хувцасласан Турк эр яг л нэрт од шиг аяглаж байлаа. Тэр бидэнд Туркын торгон хивсний тухай яриж єгєв. 1 кв.метр хивсийг гараар нэхэхэд 2-3 сар зарцуулдаг гэж хэллээ. Дараа нь Герман жуулчдийг хивс худалдан авахыг уриалав. Дундаж vнэ нь 20,000 ДМ (10,000 $). Vvнийг сонссон бид ч аль болох даруухан суухыг хичээв.

(торгон хивсийг нvдээр vзсэн нь..)

Мэргэшсэн хэдэн залуус яг л гимнастикийн vзvvлбэр vзvvлж буй мэт єнєєх алдарт торгон хивснvvдээ тэврэн орж ирээд бидний ємнє дэлгэж эхэллээ. Амьд байгаль єєрєє тэр чигээрээ ороод ирэв vv л гэлтэй болов. Yнэхээр єєр юм аа. Маш нимгэхэн. Ар тал, євєр тал гэж ялгарах юм бараг байхгvй. Хоюулаа vзэмжтэй. Ёстой л хаадын хэрэглэдэг зvйлс байлаа. Мань Турк эдгээрийг авбал 5 жилийн баталгаа єгнє гэх мэт шургуу тайлбарласаар байлаа. Туркийн хивсний маркетингээ гэж. Торгоор хивс нэхдэг єєр газар дэлхий дээр бий болов уу?

Газрын зураг сонирхсон нь.

Бид туркээр бичиж туркэд хэвлэсэн газрын зураг vзлээ. Монголыг Моголстан, Якутийг Якутстан, Унгарыг Мажаарстан, Болгарыг Булгаристан гэж нэрлэсэн байх юм. Яахав Казахстан, Туркмэнстан эд нар бол О.кей. Харин Эх Монгол улсыг минь ..стан гэж Туркэд хамаатай мэт нэр єгсєн нь зохимжгvй гэж vзэж байгаагаа миний бие илэрхийлэв. Хамт явсан Монголчууд маань ч vvнийг дэмжин байлаа. Унгар, Булгар 2 нэгэн цагт Османы ч юм уу Отманы ч юм уу Туркийн эзэнт улсын бvрэлдэхvvнд багтаж эсвэл тиймэрхvv аюулд єртєж байсан бололтой. Тємєр хаан ирж Туркуудийг салам цохисноор Болгар, Унгар 2 ауюлаас аврагдсан байж болох юм гэж би таамаглав. Харин Монгол нь Османы бvрэлдэхvvнд хэзээ ч байгаагvй юм. Бас нэг сонирхолтой нь тэнд Хятадыг Чин Халка... гэх мэтээр бичсэн байж билээ.

Аугаа их удирдагч Ататюрк.

20-р зууны эхээр Ази, Африк, Европ 3 н тивийг холбон олон зуун жил оршсон Отманы эзэнт улс мєхєлдєє иржээ. Ємнєд хэсгийг нь Италиуд, Баруун хэсгийг нь Грекvvд бас єєр хаанахууд ч билээ зvvн, хойд хэсгийг нь хуваан авч эзэмшиж байжээ. Тэр vед Ататюрк тодрон гарч ирсэн юм байна. Цэрэг эр мннь армийг гартаа авч, ард тvмний дэмжлэгийг олж чадсанаар дайснуудаа удаа дараалан ялж нутгаа чєлєєлжээ. Ингээд зогссонгvй тэр маш том рeфoрм (шинэчлэлт) хийсэн байна. Лалын шашны хувцсыг халж,сургууль байгуулж, латин бичиг vсгийг авчээ. Персийн, Арабын нєлєєнєєс аль болох татгалзаж европчилогдох нь чухал гэдгийг ойлгуулжээ. Энэ хvн Туркуудийн хувьд vндэснийх нь баатар юм байна.

Бэр гуйх ёсны тухай.

Туркуудын гэрлэх заншил их сонин. Ялангуяа хєдєє тосгондоо. Эцэг эхvvд нь хvvгээ эсвэл охиноо хэнтэй суулгахаа шийддэг юм байна. Эрэгтэй талын гэр бvлийнхэн эмэгтэй тал дээрээ очиж ёс болгон тэнгэр хангай ямар байх тухай ярьсний эцэст охиноо єгєєч гэж гуйдаг байна. Охины эцэг эхний удаа заавал татгалздаг бичигдээгvй хуультай гэнэ. 2 дахь юм уу 3 дахь гуйлтан дээр сая нэг зєвшєєрдєг гэнэ. Гэхдээ охин тал заавал нэг алтан эдлэл шаардана. Ирээдvйн бэр буюу охин нь санхvvгийн хямралд орвол уг зvйлээ хэрэглэн мєнгє болгоход тустай байдаг аж. Хvргэний талийнхан нь хосод тусад нь байшин барьж єгнє эсвэл хотод єрєє хєлсєлдєг. Зарим тохиолдолд байшингаа дээшээ нэг давхар нэмж барьдаг юм байна.

Сургуулийнх нь сурагчид.

Гудамжаар ижил загварын саарал пиджак (форм) бvхий хєвгvvд их гvйлдэнэ. Тэднийг харахаар дээр veийн Англичууд нэг иймэрхvv хувцас ємсєєд явдаг байсан байх даа гэж бодогдов. Тэд одоо албан ёсоор 8 жил суралцдаг байна.Хуучин 4 жил байсан юм байна. Тєгсєєд дээд сургуульд орно. Дээд сургуулиа тєгсєєд заавал нэг (хєдєєгийн алслагдсан г.м) газар 2 жил дадлагаар ажилладаг гэнэ. Уг дадлагаа хийхгvй бол дипломоо авч чаддагvй юм байна.

Хєдєєгийн тосгон.

Бидны замд манай шарга морьтын зуслангийнхтай тєстэй эзгvй байшингууд олноор тааралдаж байлаа. Тэдгээр нь нvvдэлч, малчин Туркvvдийн зуслан гэнэ. Євєл болж сэрvvсвэл (+16 +20 град.) доошоо бууж далайн эрэг дээр євєлжинє. Харин зун болж халвал (+30 +35) дээшээ уул руугаа гарч сэрvvхэн зусдаг гэнэ. Тэд гэр хэрэглэдэггvй бололтой. Арай тєв газар нь шороо тоос бужигнасан, зам нь хагарч эвдэрсэн байдаг байлаа. Харин хєдєєгийн авто зам нь сайн юм билээ.

Банкны автомат.

Мєнгєний автоматууд цєєн боловч байх ажээ. Харин их уддаг бололтой. Бид хаширлаад тvvнийг хэрэглэсэнгvй. Би энэ автоматны тухай Монголд нэг найздаа тайлбарлах гэж баахан хєгжилдсєн билээ. Магад Европ, Америкт байдаг (эсвэл очиж vзсэн) хvмvvс энэ нєхєр юу яриад байна аа гэж хачирхан гайхахгvй биз ээ.Банкууд нь бvгд л Германы банкуудыг дуурайх гээд ядчихсан байх юм.

Туркын ерєнхийлєгч Демейрал гэгч Ноёнтоны тухай.

Нилээн хэдэн жилийн ємнє л Монголд энэ хvний тухай сонсогддог байж билээ.Энэ эрхэм бидний аялж явсан тэр нутгаас гаралтай бололтой. Демейралийн гудамж, Демейралийн нэрэмжит гимнази гэсэн бичиг бvхий байшингууд маш олон тааралдаж байлаа. Энэ эрхэм улаан гэрэл дээр ерєнхийлєгчийн машин ч бусдийн адил зогсож байх ёстой гэсэн "ардчилсан" сургааль айлдаж байжээ. Гэвч аюлгvй байдлын vvднээс энэ бодлоо орхисон болно. Энэ эрхэм Европийн холбоонд Турк улсыг яаж ийж байгаад оруулна даа гэж ам шvд алдсан гэдэг.

Туркын телевизээр.

Бид онцгойлон сонирхон байж Турк суваг vзлээ. ТРТ гэдэг юм байна. Нэг удаа эдний парлиамантын хурлыг дамжуулж байгаа бололтой байна. Нэг монхор хамартай, нvдний шилтэй араб тєрхтэй эрхэм илтгэл тавиад л .., бусад нь алга ташаад л суугаад байх юм. Єєр суваг vзэж байгаад цагийн дараа дахин соливол мань эр vргэлжлvvлэн ярьсаар л байлаа. ( Бид удаан харж суув.) Сонсож буй хvмvvс нь ихэд томоотой байж зарим veд нэгэн зэрэг босож зогсоод автомат шиг л алга ташаад байлаа. Манай МАXН ыхан ч гэсэн арай ингэж хурал хийхгvй дээ бид ярилцсан авай.

...Турк эр шиг vх...

Нэг яруу байрагч :
.. амидарвал Байрон шиг амьдар
vхвэл Турк шиг vх...
гэж шvлэглэсэн байсан нь санаанд ороод байлаа. Энэ монхор хамартай догшин харцтай Туркvvд нээрээ л аймшиггvй зоригтой vхлээс ч айддаггvй байсан хvмvvсийн vр сад байх гэж бодлоо. Нэг кинон дээр Туркvvд сэлмээ бариад Оросуудын их бууны ємнєєс дайраад байгаа хэсэг байдаг даа. Бас Японы Камиказе гэж vхлээ мэдсээр байж тулалдаанд ордог байсан цэргvvдтэй Турк дайчдыг харьцуулан бодлоо.

Туркуудийн амьдралын хэв маяг.

Ерєнхийдєє их тайван юм. Яарч сандрах юм бараг байхгvй. Хойд талын Истанбул гэх мэт том хотуудад ямар юм бэ бvv мэд. Харин ємнєд хэсэгтээ амгалан, стрессгvй уур амьсгал зонхилно.

Буцсан нь.

Антальягийн нисэх онгоцны буудал руу vvр шєнєєр хєдлєх боллоо. Буудлын ресепшн дээр мєнгєний маргаан гарав. Мань эрс илvv мєнгє бичсэн байсныг нь би мэдэлгvй єгч орхив. Yнэндээ касс талон гэх юм нь туркээр л бичсэн байсан тул би юу ч ойлгосонгvй. Харин гарч ирсэн хойноо л єгєх ёстойгоос хэд дахин илvvг fгснff мэдэж найзтайгаа буцаж оров. Автобус явах болчихоод сандаргаад байдаг. Нєгєє хvн мэдэн будилаад баахан юм болов. Энэ Монголчууд ирснээсээ хойш паактлаад л дандаа автобус 5, 10 минут хоцроож байх юм гэж цаг баримтлах дуртай Германууд дотроо бодож байсан биз ээ.

Онгоцонд буюу, дvгнэсэн нь.

Тэртээ дор далайн эрэг дээр Анталья хот хоцорлоо. Хар далай, Каспийн тэнгис, Газрын дундад тэнгисийн дунд орших vржил шимт хєрстэй Турк орон. Эртний Грекын, Ромын , Персийн, Курдын магадгvй анхны соёл иргэншлvvдийн ул мєрийг хадгалсан нутаг.

Энэ аялалаараа юу олж мэдэв ээ гэж єєрєєсєє асуусаар явлаа. Тэртээ цагт хаяа дэрлэн оршиж байсан хєршvvд маань ямар шуу амьдарч байгааг нvдээрээ харлаа. 70 орчим сая хvн амтай энэ улсын байгаль, цаг уурын нєхцєл туйлын таатай юм. Хахир хvйтэн євєлтэй, шуурга, хавсарга ихтэй хаврын улиралтай Монгол орноо харицуулан бодлоо. Туркэд улам хурдан хєгжих боломж их байна. Хvмvvс нь жаахан арчаагvй юм даа. Эсвэл Лалынх нь шашин, цэргийнх нь диктатур саад болдог юм болов уу .

Тэртээ байгаа бvхэн онгоцны цонхоор тодхон харагдана.Австрийн уулархаг нутаг битvv цастай байлаа. Миний бие сайхан амарч ядаргаагаа тайлж аваад Европийн тєв рvv нисэж явна.

Турк ер нь Европийн хєгжлийг гvйцэхээр тэмvvлж байна бус уу. Нарлаг Турк улс ирээдvйдээ улам их хєгжєєсэй гэж ерєєн, амандаа Гvнайдэн /ид шидтэй гэгдэхь мэндчилгээний vг/ гэж шивэгнэсээр суулаа

2001 оны 1 дүгээр сар