2008-01-26

Торгуудын их нүүдэл (1771/72)

1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мєрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд єргєнєєр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл єрнєж Халимаг тvмэн шаналан тvгшив.

Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.

Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.

Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.

Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.

Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.

Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.

Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.

Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.

Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.

Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.

Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.

ашигласан материал:

Уваши Хунтайжийн Домог.

Walter A. : Reitervoelker der Steppe. Wuezburg. New York.

Heissig : Helden-, Hoellenfahrts- und Schelmengeschichten der Mongolen. Zuerich

Галдан Бошигт Хаан (1632/44 - 1697)

1- р хэсэг

Галдангийн ємнєх vеийн Монгол орон буюу

ЗvvнГар, Хотгойдын АлтанХан, СэцэнХан, ЗасагтХан хэмээгч

улс, аймгуудын vvсэл

Оршил

Галдан нь Эсэн хааны 12 дахь vеийн удам гэгддэг. Тvvний тєрсєн он тодорхойгvй. Гэвч ихэнхи тvvхчид 1644 он гэж vздэг. Зарим нь 1632 он гэдэг.

Зvvн Гарын Хаант улс тvvний нэр

ЗvvнГар хэмээх нэрийн талаар олон тайлбар бий.

Эхний тайлбар нь : Дєрвєн Ойрдууд дотроо

- зvvн гар (жигvvр) : Баатад , Дєрвєд + Хойд аймгууд

- баруун гар (жигvvр): Торгууд

- тєв : Хошууд

гэж хуваагдаж байсан бололтой.

Зvvн гарыг бvхэлд нь Цорос овогтон захирна. Баруун гарын Торгууд аймгийг эртний Монголын Хэрэйд аймгийн Тоорил хааны удамын ноёд захирна. Хошууд аймгийг Чингисийн дvv Хавт Хасарын удамын Боржгин овогтнууд захирч байжээ.

ЗvvнГарын vvсэл

16-р зуунд Дєрвєн Ойрдод дайн болж, Цорос, Хойд, Дєрвєд аймгуудын ноёд Хавт Хасарын удамын Хошуудын ноёдтой эрх мэдлийн тєлєє их тэмцжээ. Энэ дайнд Хойдын Хархул ноёноор удирдуулсан Цорос овогтнууд ялж зонхилох аймаг болов.

1600 оны орчим Хойд, Хошууд, Хотгойд аймгуудын хоорондын тэмцлээс залхаж, газар нутгийн хувьд хомсдолд орсон Торгууд аймаг Сибирийг бараадан нvvжээ. Тэд олон арван жил Тvрэг угсааныхантай байлдаж єрнє зvгийг зорин алгуур урагшилсаар 1650 оны орчим Ижил мєрєнд очиж тогтсон гэдэг.

Харин Хошууд аймаг нь ємнє зvг нvvжээ. Тэд хожим (1636-1637 онд) Хєх нуур, Цайдамыг эзлэн сууж, Далай Ламыг хамгаалагч нар болжээ.

Ингээд vндсэндээ 4 ойрдын холбоо задарч, Хархул ноёны vндэслэн байгуулсан ЗvvнГарын тvvх эхэлдэг.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг-улсын vvсэл

1580 иад оны vед Хотгойдын АлтанХан vvсчээ. Халхын баруун гарын захирагч засагт хан Лайхур Хошууд аймагтай эвсэн Хойд аймгийг цохиж, хойд-Хойдуудыг эзлэн авснаар Хотгойд аймаг бий болжээ. Гэвч 1587 онд Хойдын Хархул ноён хариу цохилт єгч Лайхурын мэдлээс Хотгойдыг гаргав. Удалгvй Гэрсэнзийн ахмад хvv Ашихайн удмын Шолой уваш хунтайж Хотгойдыг удирдах болов. Хотгойд нь энэ vедээ ЗvvнГарын вассал улс байсан бололтой. Шолой Уваши єєрийн vеэл ах Лайхуртай сєргєлдєж байв. Хvчирхэг цагтаа Хотгойдын Хант улсын нутгийн хил хязгаар нь зvvн тийш Сэлэнгэ, Тамирын эх баруун зvг Алтай, Красноярск хvрч байжээ.

1620 онд Ойрд-Хотгойдын дайн эхлэв. Шалтгаан нь Оростой холбох худалдааны замаа булаалдсан болов уу. 1623 онд Хотгойдын АлтанХан Шолой Уваши Ойрдуудад алагджээ. Тvvний хvv Гомбо-Эрдэнэ Хотгойдын АлтанХаны суудалд залрав.

Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж

Хойдын Хархул ноёны хvv Цорос овгийн Хотгочин ноён 1634-1653 онуудад тєр барихдаан хот тосгон шинээр бариулж, Оросуудтай найрсаг харилцаа тогтоон, худалдаа наймааг урамшуулан дэмжиж байв. Хотгочин ноён Далай Ламын vнэнч шавь гэгдэж, тvvний дайснуудыг дарж єгсєн тул "Эрдэнэ Баатар Хунтайж" цол хvртжээ. ЗvvнГар улсад шашны сvм хийд, сургуулиуд олноор байгуулагдаж байлаа. Ойрдын гэгээн Заяа - Пандито "Огторгуйн Далай" болон бусад бvтээлvvдийг орчуулах, бурханы хєрєг туурвих, бурхан бvтээх зэрэг ажлыг удирдаж байжээ.

Эрдэнэ Баатар Хунтайж Хасгууд зэрэг Тvрэг угсааныхны эсрэг амжилттай довтолж тэднийг эрхэндээ оруулж, Тєв Азийн баруун цээжинд ноёрхолоо тогтоосон байна.

Эрдэнэ Баатар Хунтайж нь Хотгойдын АлтанХан Гомбо-Эрдэнэтэй найрамдалын гэрээ байгуулж, Ойрд - Хотгойдын ужиг хямралыг зогсоов. Хошуудын Гvvш Хаан Тєрбайхтай ч сайн харилцаа тогтоов. Мєн 1640 онд Халхын ноёдтой харийн дайсан довтолбоос бие биедээ харилцан туслах тухай гэрээ байгуулав.

Заяа-Гэгээн болон Занабазар

Заяа-Гэгээн нь Намхайжанцан гэж нэртэй хурц гойд ухаанаараа хар нялхаасаа тодрон гарч ирсэн эгэл жирийн Ойрд хvv байсан бололтой. Тэрээр Далай Ламын гарын шавь болж, зохих дамжаануудыг амжилттай дvvргээд Заяа-Пандито цол авчээ.

1640 оны Халх-Ойрдын Монголын хэлэлцээний дараа Ойрдын Заяа Гэгээн Халхын хангуудын урилгаар ТvшээтХан, СэцэнХаны нутгаар аялж ном шаштир туурвих, бурханы сургаалийг орчуулах, бурхан бvтээх, сvм хийд, дугана байгуулах ажилд асар их тус хvргэсэн гэдэг. Зая Гэгээн Халхад 2 жил болжээ.

Зарим тvvхчид Тvшээт Хан Гомбодоржийн хvv 5 настай Занабазарыг Халхын бурхан шашны тэргvvнээр тодруулж, Тvвд аялуулах ажилд Заяа Гэгээн тун их санаачилгийг гаргаж биечлэн оролцсон гэж vздэг.

Ар Халхын задрал

Зvvн Халхын нутагт 1633 онд Сэцэн Хан хэмээх бие даасан ханлиг vvсчихсэн байж. 1637 онд Тvшээт Ханы (ар Халхын) баруун гар гэж тооцогдож байсан Засагт Хан бие даасан ханлиг болон салж гарчээ.

1652 онд Сэцэн Хан Шолой тэнгэр болов.

1653 онд ЗvvнГарын хаан Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж таалал тєгсєв. ( Тэрээр хоёр хатантай, 12 хvvхэдтэй байсан болов уу. Эхний хатнаас нь Зэвтбаатар, Цэцэн нар, удаахь хатнаас нь Сэнгэ, Галдан, Доржжав нар тєржээ. ) Тvvний хvvхдvvдийн хооронд хаан ширээний тєлєєх маргаан vvсч, улмаар Хошуудын ноёд нэмэгдэн орсноор иргэний дайн болон ужгарч магадгvй болсон авч тэгсхийгээд тvр зууртаа намджээ. Сэнгэ хаан ширээнд суув.

Яг энэ vед хєрш улс Хотгойдод ч гэсэн шинэ Алтан Хан гарч ирэв. Шолой Увашийн ач Эринчин Хотгойдын Алтан Ханы угсаа залгамжлав.

1655 онд Тvшээт Хан Гомбодорж мєнх бусийг vзvvлэв. Тvvний хvv Чахундорж угсаа залгамжлав.

1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд бас л "хэн єв залгамжлах вэ" гэдэг дээр маргаан гарчээ. Тvvний том хєвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд хэрvvл vvсч улмаар хоорондоо дайтаж эхэлжээ. Хожим Вансvг ялж Засагт Хан болов.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг улсын мєхєл

Хотгойд нь Халх, Ойрд (ЗvvнГар) хоёроос бие даасан байж, мєн шаардлага гарвал тэдний эсрэг тэмцэж байв. Энэ тэмцэлдээ Оросуудыг ашиглах сонирхолтой байлаа. Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Оросууд анхандаа Хотгойдыг захирагчид "Алтан Хан" хэмээх цол олгож байв. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.

1662 онд Хотгойдын АлтанХан Эринчин Засагт Хан луу довтолжээ. ЗасагтХан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн ЗасагтХан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зєвшєєрєєгvй хэсэг айл єрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай хэрvvлийн vндэс болсон байна. Засагт Хан, Тvшээт Хан хоёр эдгээр айл єрхийн талаар маргалдан улмаар хоорондоо хямарч эхэлжээ.

1667 онд ЗvvнГарын Сэнгэ хаан довтолж Хотгойдын армийг бvслэн хаасан байна. АлтанХан Эринчин бууж єгч, Сэнгэ хааны албат оров. Хотгойдын III Алтан Хан Эринчинээс хойш єєр хvн энэ цолыг эзэмшсэнгvй. Хотгойд нь ЗvvнГарын хаант улсын харьяатай нутаг болжээ.

2- р хэсэг

Халх хоорондын хямрал

1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нєлєєг хvлээн зєвшєєрсєн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)

Сэнгvм : "- нэгэнт нєхцєл байдал єєрєєр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж єг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж єгєхєєс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.

Ойрд хоорондын тэмцэл

1671 онд Сэнгэ хааныг тvvний хойд ах (эцэг нэгтэй, эх єєр) Сэцэн, Зэвтбаатар хоёр хороож, хаан ширээг булаан авчээ. Сэнгэ хааны тєрсєн дvv Галдан Тvвдийн Дашлюмба хийдэд Панчин Ламд шавь орон Буддын ном vзэж байлаа. Далай хаан Галданг дуудаж уулзаад, зvvнГар луу яаралтай буцахыг зєвлєжээ. Далай лам Галданд ХунТайж цол олгож ЗvvнГарын захирагч мєн хэмээн хvлээн зєвшєєрчээ. Галдан ЗvvнГарт буцаж ирээд ахынхаа єшєєг авахаар хэд хэдэн дайн хийсэн байна.

Сэцэн, Зэвтбаатар нарын холбоотон байсан Хошуудын Очирт Сэцэн Хан Галдангийн эсрэг довтолж, бас нэгэн дайн болов. 1677 оны орчим Галдан ялж, Хошуудын Очирт Сэцэн алагдав. Хошууд нь Цорос, Хойд нарт эртний єстэй бєгєєд, дахиж нэгэн єс нэмэгдэв.

Энэ ялалтын дараа, Далай лам Галданг бvх Ойрдын хаан гэж vзээд "Бошигт" цол олгосон байна.

Очирт Сэцэн Хан нь Галдангийн хадам євєє байсан гэдэг. Мєн Очирт Сэцний ач хvv Лувсангомбо Аравдан нь ТvшээтХан Чахундоржийн охинтой гэрлэсэн байжээ. (vvнээс уламжлан Тvшээт Хан Чахундорж Галданд єсєрхєж эхэлсэн бололтой. )

Галдан урьд Сэнгэ хааны эзэлсэн Хотгойдыг найрамдалт харилцаа тогтоож, холбоотон болсон ЗасагтХанд бэлэглэв. ТvшээтХан Чахундорж Ойрдын Хошуудтай харилцаагаа улам лавшруулж, ЗасагтХан- ЗvvнГар гэсэн холбоотнуудын эсрэг эвсэл байгуулж эхлэв.

Манж - ЗvvнГарын харилцаа

Манжийн хаан анх 1677 онд ЗvvнГард гарсан єєрчлєлтийн тухай мэдээ хvлээн авч, тэдний хvч чадалыг бодитоор мэдэрч эхэлжээ. 1677 оны 10 аас 11 сард Галданд цохиулж зугтсан олон тооны Ойрдууд Манжийн хилийг зєрчин нутгийн гvн рvv орж иржээ. 1678-1679 онд ЗvvнГарын улсад Ойрд хоорондын хямрал хурцдаж, тэр хирээр Галдангийн нэр сvр тvгэн тархаж байлаа. Манжийн хаан Галданг "харгис муу" хvн гэж тодорхойлсон ч, энэ бодлоо дотроо нууж, эелдэг халуун vгтэй захиаг их бэлэг сэлтийн хамт єгч явуулжээ. Галдан хариуд нь худалдааны харьцаа тогтооё, сайн хєршvvд байяа гэсэн утга бvхий захиа илгээжээ.

1679 оны 10 сард Галдан єєрийгєє Ойрдын хаан хэмээн vзэх болсон тухай мэдээ Манжийн хаанд иржээ. Энэ vеээс эхлэн Манж гvрэн Галданг "Ойрдуудын асуудлаар харьцах гол хvн" гэж vзэх болжээ. Жишээ нь 1679 оны 11 сард Ойрдын нэгэн жижиг бvлэг Хятадын єндєр зэрэглэлийн худалдаачдыг дээрэмдэж, Манжийн хамгаалагч цэргvvдийг нь хядсан хэрэг гарчээ. Манжийн хаан энэ тухай Галданд мэдэгдэж, гэмтнийг гэсгээн цээрлvvлж єгєхийг хvсчээ. Галдан цэргээ явуулж хил орчмын дээрмийн бvлгvvдийг устгуулсан байна.

1680 оны 9 сард Манжийн хаан болон Тvвдийн Далай Лам нарын хооронд зєрчил vvсэв. Шалтгаан нь "хилийн гаднах" Монголчуудыг (Ойрд, Халх) хэн нь захирах вэ, тэднээс алба татварыг хэн нь илvv авч байх вэ гэдгээс болжээ. Энэ vеээс эхлэн Далай Лам Монголчуудыг Манжийн эсрэг турхирч эхэлсэн ажээ.

1983 онд ЗvvнГарын худалдаачид хэтэрхий олон хамгаалагч цэрэгтэй иржээ. Тэд хилийн доторхи Монголчуудыг дарамталж, Хятадуудыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Манжийн хаан тушаал гаргаж, vvнээс хойш Ойрдуудыг зєвхєн тусгай эрхийн бичигтэй, мєн цєєн тоогоор ирж худалдаа хийлгэж байх болгов. Мєн хуурамч баримтаар хил нэвтэрсэн хvмvvсийг тагнуул гэж vзээд єчиггvй цаазлах болжээ.

ТvшээтХан - ЗvvнГарын хямрал

Галдангийн Бээжин рvv илгээсэн ачаа хєсгийг СэцэнХаны нутаг дээр дээрэмдэж, элч нарыг нь хороожээ. Энэ хэргийн цаад эзэн нь ТvшээтХан Чахундорж байсан гэх.

1684 онд Далай ламын элч Арбунай биечлэн ирж Засагт хан, Тvшээт Ханы "дvрвэсэн, зугтсан айлуудын талаархи" хэрvvл, хямралыг зохицуулах гээд барсангvй.

1686 онд Манжийн хааны ивээл дор Хvрэнбэлчирт хуралдаан болж, Далай Ламын элч Ширээт, Манжийн эзэн хааны бvрэн итгэмжит тєлєєлєгч Ачит гэлэн, Ли Фан (колонийн) яамны сайд Арани тэргvvтэн оролцжээ. Засагт Хан Сэнгvм нас барсан тул тvvний хvv Сара иржээ. Тvшээт Хан Чахундорж дvv Жавзандамба Хутагтын хамт заларч ирэв. Сара Чахундорж нар ойлголцож эвлэрсэн байна. Гэвч Тvшээт Хан нэхэлт айлуудын талыг нь л гаргаж єгсєн тул хямрал цааш vргэлжлэх нь тодорхой болов.

Далай ламын элч буцахдаа Галданд : "-Манжийн хаан болон Тvшээт хан нар намайг халхын Жавзандамба Хутагттай зэрэгцvvлэн суулгаж доромжлов. Далай Ламын зиндааг доошлуулан гутаасан энэ доромжлолыг бурханы шавь Галдан чи тэсэх vv" гэсэн утга бvхий хатгах vгийг хэлvvлжээ. Yvнд эгдvvцсэн Галдан манжийн хааныг буруушааж далай ламыг хvндэтгэсэнгvй хэмээн зэмлэсэн захиа явуулав. Мєн тvшээт хан Чахундоржид захиа явуулж, ачаа хєсгийг минь ямар учраас дээрэмдэв, Хошуудын Очиртсэцэний талынхныг дэмжсэндээ ингэв vv гэж тулган асуужээ. "Yvнийг зэр зэвсгийн хvчээр хариулья, Галданг довтолья" гэж Тvшээт Хан Чахундоржийг санал гаргахад манжийн хаан хориглож болиулсан байна. Мєн Манжийн эзэн хаан нь Тvшээт хан Чахундоржид ЗvvнГарын эсрэг ямар ч эвгvй хєдєлгєєн хийж болохгvйг хатуу анхааруулжээ.

Галдан, Чахундорж нар дайтсан нь

1687 онд Засагтхан Сара Зvvнгард холбоотон улс маягаар нэгдэх сонирхолтойгоо Галданд уламжилжээ. Тэгээд ч ЗасагтХаны охин дvv нь Галдангийн vеэл Равдантай суусан зэргээр худ ургийн барилдлага єргєн байлаа. Галдан энэ саналд ямар хариу єгсєн нь тодорхойгvй.

Мєн онд ЗасагтХаны олон залуу тайж нар Галдангийн тєрсєн дvv Доржжавтай нийлж Тvшээт Ханы нутгийг зорьжээ. Тэдний зорилго нь нэхэлт єрх айлуудаа буцааж авчрахад байсан бололтой. Тэгмэгц Тvшээт Хан Чахундорж єєрийн хvргэн (Ойрдын Хошууд аймгийн Очиртсэцний ач ) Лувсангомбо-Аравдантай нийлж довтлоод, тэднийг барьж авч бvгдийг нь хєнєєжээ. Мєн цааш довтолж ЗасагтХан Сараг гэнэдvvлэн барьж хороогоод, албат айл єрхvvдийнх нь дунд бєєн алан хядлага хийжээ. Тэгээд Зvvнгарын нутгийг зорьж хил орчмын айлуудыг сvйтгээд буцжээ.

Тvшээт Хан энэ довтолгоогоо Манжийн хаанаас нуусан байв. Тvшээт Ханыг зорьсон залуу тайж нар ЗасагтХан Сара болон ЗvvнГарын хаан Галдан нарт энэ талаар дуулгаагvй байсан бололтой.

Дvvгээ, дээр нь холбоотон Засагт ханаа хороолгочхоод ЗvvнГарын Хаан vнэхээр бачимдан уурласан биз. Галдан Бошигт 1688 онд 30,000 цэрэг аваад ЗасагтХаны нутгаар дамжин ТvшээтХаныг уулгалан довтолжээ. Чахундорж тосож байлдсан боловч хэмх цохиулсан байна. Занабазар Чахундоржийн ар гэрийг аван Євєр Монгол руу дvрвэн одов. Чахундорж дахин цэрэг хурааж хоёр дахь удаагаа Галдангийн цэргийг зогсоох гэж оролдсон ч мєн л хиар цохиулжээ. Чахундорж цэргээ хаяад Занабазарын хойноос зугтсан байна. Ингээд Галдан Хэрлэн гол хvртэлх єргєн уудам нутгийг эзлэн авах боломжтой болжээ.

Галдан бошигт Манжийн эзэн хаан Канг-Ши болон Далай ламд захидал явуулж, би энэ дайныг эхэлж єдєєгvй юм шvv. Чахундорж дvvг минь хороож, єлзийт Засагт Ханы нутагт цуст аллага vйлдсэж, нvгэлт vйл тарьсан тул би тvvнийг довтлов гэсэн санааг илэрхийлжээ. Манжийн хаан Тvшээт Ханыг зэмлэн буруушаав. Тэгээд Галдантай харилцаагаа хэвийн vргэлжлvvлж, худалдаагаа дахин сэргээх санал тавьжээ.

Хуйвалдаан

Галданд маш олон дайсан байв. Хошууд, Хасаг, Манж, Халх, Оросын Козак г.м. Гэвч хамгийн аюултай нь тvvний vеэл Цэвээнравдан байсан мэт. Цэвээнравдан нь Сэнгэ хааны хvv билээ. (Сэнгэ хаан нь Галдангийн ах) Цэвээнравдан єєрийгєє хаан болох эрхтэй гэж vзэх тул Галдангийн эсрэг сэм хуйвалдаж, аятай мєчийг анан хvлээж байсан гэх.

1690 онд Галдан цэргээ авч, эзэлж авсан ар Халхын нутагтаа хамгаалалт хийхээр Ховд хотоос хєдєлжээ. Тэгмэгц Цэвээнравдан тvvний араас гэнэт довтолж, дайсагнал ил болов.

Цочирдож сандарсан Галдан Ховд орчим бэхжиж авахыг сонирхсон ч энэ нь хэтэрхий аюултай байлаа. Єєрийгєє ЗvvнГарын хаан гэж vзэх болсон Цэвээнравдан цэрэг бєєгнvvлж, Ойрдын ноёдыг талдаа татаж эхэлжээ. Дээр нь Цэвээнравдан Оростой холбоо барьж Галданг дэмжиж болохгvй хэмээн сэм ятгасан бололтой. Хошуудууд Галданг Тvвд орох, Далай лам руу очих замыг нь хааж байлаа. Галдан Бошигт ийнхvv Орос-ЗvvнГар-Хошууд-Манжуудаар хvрээлvvлж, гарах гарцгvй тойрогт оржээ.

3- р хэсэг

Галдангийн тэмцэл

Итгэл найдвар

Галдан Бошигт яаравчлан Хэрлэн, Орхоны хєндий, Ховд орчмуудаар бэхлэлт бариулж эхэлжээ. Орос тvvний эсрэг хєдлєхгvй. Ийм учир хойд хилийн зvгээс айлтгvй. Тэгэхээр Халхад ноёрхлоо бэхжvvлэхийн зэрэгцээ, євєр Монголчуудыг босгож, Манжийн эсрэг хамтран тэмцэж болох юм гэсэн тєлєвлєгєє Галдан болон тvvний нєхдєд байсан болов уу. Хошууд нартай хэлэлцээ хийж болох. Харин аргалахад хамгийн хэцvv нь Цэвээнравдан л байлаа.

Манж нартай эхэндээ гайгvй харьцаатай байсан боловч яваандаа Манжууд элдэв шаардлага тавьж эхлэв. Галдан хариуд нь ТvшээтХан Чахундорж, Жавзандамба Хутагт нарыг гаргаж єг. Тэд гэм хийсэн тул тэднийг гэсгээвэл зохино гэсэн шаардлага тавьж, цаг хожихийг хичээж байсан бололтой.

Ингээд хоёр тал ойлголцохоо болиод ирэнгvvд эзэн хааны арми Галданг хvчээр номхотгох аргад шилжсэн байна. 1690 оны зун Галдангийн цэргvvд Халх голын дагуу давшиж, Хєндлєн Бошигтийг довтолж ухраав. Энэ мэдээг авсан Манжийн эзэн хааны арми тулалдаан болсон газар луу яаравчлан хvрч очив. Тэгээд "Ойрдууд Соёлж гол дээр буудаллаад байна" гэсэн мэдээ авчээ. Манжийн жанжин Алани єнєє газар нь ирж гэнэдvvлэн довтлох гэсэн боловч цаадуул нь аль хэдийнэ (Улз гол руу?) хєдєлсєн байж. Манж, Халх цэргvvд хойноос нь хєєж бvсэлж аваад, хоёр талаас нь дайрчээ. Тэгэхэд нь Ойрдууд амжилттай хамгаалж, улмаар Манжийн цэргийг бут цохив. Галдангийн єєртєє итгэх итгэл нь vлэмж нэмэгдсэн биз. Магадгvй энэ хэцvv байдлаас ялагчаар тодрон гарах ч юм билvv?

Улаанбудангийн тулалдаан

Манжийн хаан дээрхи ялагдалд асар их хорсож, vтэр тvргэн хариу цохилт єгєхийг чухалчлав. Энэ мэдээ хилийн доторхи Монголчуудад сєргєєр нєлєєлж буй нь ойлгомжтой байлаа. Тэгээд єєрийн дvv их жанжин Фу Чуанд цэрэг цуглуулж, Галданг vхсэн, амьд аль нь ч хамаагvй олж ирэхийг тушаажээ. Эзэн хаан Хорчин аймгаас цэрэг дуудсан боловч дєнгєж тал нь нилээн хоцорч иржээ. Мєн адил зарлан дуудах авсан Харачин, Авга, Найман аймгуудаас нэг ч хvн ирсэнгvй. Манжуураас хvчирхэг явган болон морин морин цэргийн ангиудыг яаралтай татаж авчрав. Бээжинд байсан их бууны хороог хойд хил рvv татаж ирvvлэв.

1690 оны 7 сарын сvvлээр Галдан 20 тvмэн цэргээ авч євєр Монголын нутаг Улаанбуданд ирсэн байлаа. Манжууд ч уг газар очиж довтлоход бэлдэж эхлэв. Манжийн арми 8 сарын 3 ны vvрээр давшиж эхэлсэн байна. Тэд уулын єндєрлєг газар их буугаа байрлуулж, Ойрдуудын зvг нилээн бууджээ. Тэгээд хоёр хэсэгт хуваагдаж байгаад, фронтын дунд болон баруун хэсэгт гол хvчээ тєвлєрvvлэн давшиж эхлэв. Ойрдууд нэг талаараа ой модоор хvрээлvvлсэн, нєгєє талаараа голын эргээр хашуулсан зурвас газар бэхлэлт хийсэн байв. Тэд тэмээнvvдээ эгнvvлэн хэвтvvлж, урдуур нь ачаа хєсгєє єржээ. Тэгээд тэмээнvvдийнхээ бєхний завсраар буудалцаж байсан бололтой. Орой болтол байлджээ. Манжууд асар их хохирол vзсэн ч улайран давшсаар эцэст нь бэхлэлтийг нь яг тєв хэсгээр нь сэтэлж, хамгаалалтын гvн рvv цємрєн орж чадсан байна. Харуун баруун хэсгийнхэн тэднийг араас дэмжих нь байтугай хvчтэй эсэргvvцэлтэй учирч нэг ч алхам урагшилсангvй. Гардан байлдаан болж, хоёр тал аль аль нь vлэмж их хоирол амсчээ. Yдэш болоход эцэж цуцсан Манжууд харин ч єєрсдєє ухрахаас єєр аргагvй болжээ.

Ингээд, Галдан Бошигт болон Манжийн жанжин Фу Чуан нар Ялгуусан Хутагтаар дамжуулан гал зогсоох "энхийн хэлэлцээ" байгуулсан байна. Ялгуусан Хутагт нь анхандаа Манжийн хаанаас Далай лам, Галдан нарыг тагнах vvрэг авч, тэдний дунд орж ажиллах ёстой байж. Гэвч хожим Галдангийн талд ажиллаж, хоёр талд зэрэг тагнуул хийх болжээ. Дайны тєгсгєлд Ялгуусан хутагт нь Манжийн эсрэг байлдаж байв.

Ар Халх Манжид дагаар орсон нь

Галдантай хийсэн энхийн гэрээ удаан vргэлжлэхгvй гэдгийг Манжууд сайн мэдэж байлаа. Ийм учраас Манжийн эзэн хаан Халхыг албан ёсоор Чин гvрэнд нэгтгэж авахаар яарч байсан болов уу. Тэгээд ч удах тусам Чахундоржийн бодол эргэнэ. Аягvй бол хоёр дахь Галдан ч болж мэднэ гэсэн башир санаа Канг-Ши эзэн хаанд байж.

1691 оны зун Манжийн хаан Бээжингээс хойш 300 км газар орших Долоон нуур хотод ирэв. Ар Халхын 550 тайж болон євєр Монголын 49 хошууны ноёд тvvнийг тосож авчээ. Манжийн хааны урьдчилан бэлдэсний дагуу бэсрэг наадам болж, Манжийн цэргийн сvрт vзvvлбэрийг зочид гийчид "таалан" сонирхжээ.

Ингээд хаад, ноёд хуралдаад Халхыг, євєр Монголын нэгэн адил Манж гvрний нэг хэсэг гэж vзэх болов.

Галдангийн шаардлага

1692 онд Галдан Манжийн эзэн хаанд захидал илгээж Тvшээт Хан Чахундоржийг гаргаж єгєхийг дахин шаарджээ. Мєн зєвхєн Далай Ламын vгийг дагах болно хэмээн баталжээ. Манжийн хаан хариуд нь Тvшээт Хан надаас тусламж гуйж ирсэн тул би тvvнийг єгєємєр хайр хишигтээ багтаасан билээ. Мєн тэр одоо миний албат болсон тул тvvнийг хэрхэн чамд мэдvvлэх вэ гэсэн санааг илэрхийлжээ. Далай Лам бас Манжийн хаанд элч илгээж ТvшээтХан, Жавзандамба Хутагт хоёрыг гаргаад єгчих, бид амь нас, аюулгvй байдлыг нь баталгаатай хариуцна гэж байв. Yнэндээ Тvвдvvд єєрсдийн нєлєєн дор байсан Халхыг Манжид дагаар орсонд дургvйлхэж байсан биз. Мєн Занабазар анх яагаад Далай лам руу зугтсангvй вэ хэмээн гайхаж байсан бололтой юм.

1693 онд Манжийн эзэн хааны ордон Галдангийн талаар шинэ тактик боловсруулав. Галданг цэрэглэн дайрах юм бол асар их хохирол vзэх нь тодорхой. Тийм учир тvvнийг худалдааны аргаар боож, єлсгєлєнгєєр буулгаж авья гэсэн чиглэлийг тодорхойлжээ. 1694 онд Манжийн хаан Галданг "Далай ламын сургаалийг зєрчигч, Муслимын тагнуул" гэх нь холгvй юм болж, Монголчуудын дунд Галдангийн эсрэг сурталчилгааг маш єргєн хvрээнд эрчимтэй явуулж эхлэв. Галдантай нийлж болох бvх улс аймгуудтай холбоо тогтоож, Галдантай нийлвэл бидний дайсан болно гэж хатуу анхааруулж байжээ. Yvний хvрээнд Орос, Манж гvрнvvд хэлэлцээ хийж, нэгнийхээ эсрэг эвсэл байгуулахгvй хэмээн тохирсон бололтой. (Галданг Оростой нийлэх вий гэсэндээ)

Галдан, Канг-Ши нарын тэмцэл

Монголд зуд болж, мал сvрэг ихээр хорогджээ. Хvн малгvй зутарч байв. Галдан зvгээр суугаад байж болохгvй байлаа. Адуу морь олзлох, цэрэг элсvvлэх, 10,000 хvнтэй армиа хооллож ундлах гээд єдєр тутмын гэмээр бэрхшээлvvд нь асар хvнд дарамт болон хувирч байжээ. Ядаж байхад гай чирсэн халдварт євчин гарчээ.

1695 онд Далай Ламын зааврын (мэргэ?) дагуу Галдан Бошигт Хэрлэнг гаталж Манжийн хилийг зєрчин, тэнд байсан Монголчуудын хороог (бэхлэлтийг) тун амжилттай дайрчээ. Тvvний амжилт нь Манж гvрнийг тогтворгvй байдалд оруулж байсан нь тодорхой. Хойд хил дээрээ ийм хvчирхэг дайсантай байх нь Да Чин гvрний хувьд тэвчишгvй байсан биз. Мєн хилийн доторхи Монголчууд ч Галданг битvvдээ "эрэлхэг тэмцэгч" гэсэн утгаар харж эхлэх болсноор Манж гvрний нэр хvнд унаж эхлэв.

1696 онд Манжийн эзэн хаан єєрийн биеээр их цэрэг удирдан Галдангийн эсрэг аян дайн хийхээр шийджээ. Их буу, дарь, байлдааны техник хэрэгсэл зэгсэн базаав. Их гvрний шилмэл 100,000 цэрэг эрсийг муж бvрээс татаж авчрав.

Эзэн хааны арми Галдангийн эсрэг

Цэргийг 3 замд хуваахаар болов. Тєвийн 33,700 шилдэг цэргийг Манжийн эзэн хаан Канг-Ши єєрєє биечлэн удирдаж Хэрлэн мєрнийг гатлан Ар Халхын нутагт цємрєн орохоор тогтов. Баруун армийн удирдагч Их Жанжин Фиянгу ийн удирдсан цэрэг Халхын ємнєєс нь орж Туул голын чиглэлд давших ёстой болов. Галдан Хэрлэн мєрний эрэг дээр байна биз. Тиймээс тvvнийг баруун, зvvн хоёр талаас нь бахь лугаа адил хавчиж, цэргийг нь vлдэгдэлгvй цохино. Ємнєх хоёр тулалдааны алдааг давтаж болохгvй. Энэ удаа Галданг заавал барих ёстой гэж Канг-Ши хаан тушаав. Ялангуяа Орхоны хєндий, Ховд орчимд байгаа бэхлэлт рvv нь зугтаалгаж болохгvй тул баруун арми маш тvргэн давшиж, тєв Халхын нутаг дээр отолт хийх ёстой аж. Энэ давшилын бэлтгэл ажил маш нууц явагдсан байна.

1696 оны 6 сарын 6 нд Манжийн хаан Галданд захиа илгээв. Тvvндээ цэрэг удирдан биечлэн ирж байгаа тухайгаа дурьджээ. Данжила баатар энэ захидлын vнэн хэсгийг шалгахаар очвол Манжийн их цэрэг vнэхээр уул тал, тэнгис далай тэр чигээрээ хєдлєх мэт бvрхэн айсуй гэнэ. Данжила баатар аянганд цахиулсан болж "ийм их цэрэг гэв гэнэт тэнгэрээс буугаад ирэв vv" гэж хашгираад, нэг сайн харааж аваад , бэхлэлтийн зvг хар хурдаараа давхин одов. Энэ мэдээг авсан Галдан Хэрлэн голоос цэргээ аван Ховдыг чиглэн хєдлєв.

6 сарын 8 нд Манжийн эзэн хаан Хэрлэн голыг гаталж ирэхэд ямар ч дайсан vзэгдсэнгvй. Эзэнгvй Монгол гэр, хєглєрєх эд зvйлс, бурхан сэлт, ундуй сундуй гэр ахуйн эдлэл зэргээс харахад дайсан санд мэнд зугтсан нь тодорхой. Буудалыг нь шинжилж vзээд Галдангийн цэрэг тоогоор цєєн, агт морьдоор дутмаг байна гэсэн дvгнэлт хийгээд Галдангийн хойноос нэхэв. Манжийн их цэрэг нилээн хэд хоног хєєгєєд хvнс нь барагдав. Ойрдын тагнуулууд хоол хvнс залгуулах боломж олгох нь бvv хэл хорлон сvйтгэх ажлаа эрчимжvvлэв. Манжийн хаан тєвєгшєєж буцахаар болов. Хамгийн шилмэл цэргvvдээ Манж жанжин Маскагаар удирдуулан Галдангийн хойноос нэхvvлээд єєрєє гэдрэг эргэж Бээжинг зорьжээ.

Тєгсгєл хэсэг

Зуун Модны тулалдаан

Галдан Хэрлэнгээс буцах замдаа Туул голын хєндийд Манжийн баруун армийг удирдсан генерал Фиянгугийн цэрэгтэй халз таарчээ . Бvслэлтэнд орсон Ойрдын гол хvч нь тул бут ниргvvлжээ. 1696 оны 6 сарын 13 нд Зуун Мод (одоогийн Улаанбаатар хотын ємнєд этгээдэд) орчимд болсон тулалдаанаар Галдан бvслэлтийг сэт цохин гарч баруун зvгийг чиглэн морджээ. Тvvнийг 1000 албатууд нь, мєн 3000 эмэгтэйчvvд хvvхдvvд дагаж явсан бололтой.

Ойрдын Данжила баатар Хэрлэнгээс анх гарахдаа л Галдангаас єєр замаар салж явж. Тэрээр 2000 цэргийг удирдаж байсан бололтой. Данжила баатар уг нь Манжийн их цэргийн будааны тєв агуулахыг устгах, мєн араас нь довтлох vvрэг хvлээсэн боловч биелvvлээгvй бололтой.

Тагнуул, туршуул, цэргийн мэдээ

1996 оны 7 сард Манжийн цэргийнхэн Ойрдын олзлогдсон цэргийг байцааж байгаад Далай Ламыг аль хэдийн vхсэн гэдэг мэдээ сонсжээ. Ємнєєс нь тvvний гарын туслах Даваа ажиллаж байгаа гэнэ. Манжийн эзэн хаан хагартлаа уурлаж, Давааг хуйвалдагч, Галдантай vгсэж миний эзэнт улсын эсрэг ажилласан гэх зэргээр харааж загнасан агуулга бvхий захиаг Лхас руу явуулав. Тэгээд дор нь хэрэв чи гэмээ цайруулья гэх аваас Галданг ятгаж, надад бууж єгvvлэх хэрэгтэй гэж тєгсгєжээ.

Канг-Ши хаан Хєх Нуурын Хошуудын удирдагч Далай Тайшид "Галдантай нийлж бидний эсрэг хєдєлвєл танай улс руу дайрна" гэсэн утга бvхий сануулга єгчээ. Мєн ЗvvнГарын Цэвээнравдангаас Галданд туслахгvй гэсэн баталгаа шаардав.

Удалгvй Манжийн тагнуулынхан Галдангийн хамтран зvтгэгч нарыг олж тогтоов. Тэд бол Ойрдын баатрууд болох Данжиннямбуу, Данжинаравдан, мєн Данжила нар байлаа. Тэдэнтэй холбоо тогтоож, эд баялаг, эрх мэдэл, газар нутаг амлах ажлыг шуурхай хэрэгжvvлж эхэлсэн байна. Данжила энэ саналыг хvлээн авч Манжийн хаантай холбоо тогтоогоод, хожим Галданг Манжид бууж єгье гэх зэргээр ятгах болжээ.

1696 оны євєл, 97 оны хавар

Лхасын Даваа Манжийн эзэн хаанд хариу захиа явуулж, Далай Лам амьд сэрvvн хэвээр гэж батлаад, Галдантай холбоо барихгvй байгаа гэж мэдэгджээ.

Манжийн тагнуулчдын мэдээгээр Галдангийн арми задарч байна гэнэ. Данжиннямбуу, Данжинравдан нарын баатрууд Цэвээнравдантай нэгдэхээр баруун зvгийг зорин хєдєлжээ. Данжила хэдий Галдангийн дэргэд vлдсэн ч Галдан тvvнтэй итгэж vг солихгvй байна гэнэ. Мєн Ойрдын цэргийн хээрийн буудалд халдварт євчин даамжирчээ. Хvйтэн євєл болж, цэргvvд нь орох оронгvй зутарч байсан бололтой.

Зуун Модны тулалдаанд олзлогдож ирэгсдийн ихэнхи нь євчнєєр vхсэн тул vлдсэн хvмvvсийг нь Жанчхvvгийн даваанаас хойш нутаг заан цєлжээ. Уг нь Манжийн хаан тэднийг Бээжинд аваачих зорилготой байж.

Галдан бууж єг гэсэн шаардлагийг хvлээж авахгvй л байлаа. Тvvний оронд цаг хожихийг хичээж Манжтай гал зогсоох гэрээ хийнэ гэж найдаж байв.

Євлийг арайхийж давсан Галдан хvнд євчин тусчээ. Яаж ийж байгаад зун болгоод хvн малгvй тэнхрээд авчих биз итгэж байсан биз. Галдангийн туршуулууд тvvнд нэгэн муу мэдээ авчирлаа. Манжийн цэрэг Халхын нутагт Галданг отож байгаа ба ирэх намраас дахин нэмэгдэл цэрэг авчрах гэнэ.

Галдангийн тєгсгєл

Галдан дахин элч зарж Бээжин явуулжээ. Энэ vед Данжила мєн нууц элч илгээсэн байна. 1697 оны 5 сарын 2 нд Манжийн эзэн хаан хоёр элчийг бие биетэй нь тааралдуулалгvйгээр, нэг нэгээр нь хvлээн авч уулзжээ. Манжийн хаан Галданг vг дуугvй бууж єгвєл єршєєж болох юм, эс тэгвэл дахин их цэрэг хєдєлгєнє гэж сvрдvvлжээ. Харин Данжилад маш єндєр цалин, зvйл бvрийн хангамж бvхий албан тушаал амалсан байна. Хоёр элч єєр єєр замаар буцжээ. Элч нарыг ирэхэд Галдан аль хэдийнэ євчний улмаас амьсгал хураасан байлаа . 1697 оны 4 сарын 4 нд Галдан Бошигт бурхан болсон болов уу гэж ихэнхи тvvхчид таамагладаг.

Данжила баатар

97 оны 7 сарын эхээр Манжууд "холбоотон" Данжилагаас Галдангийн охин Зунчихайг авчирч єг гэж шаарджээ. Гэтэл єнєє Данжила агт морь туранхай байна. Хvн хvчээр дутаад байна гэж шалтаглаад нилээн саатжээ. Манжийн генералууд Данжилаг хайсан боловч олж чадсангvй. Данжила 300 шилмэл баатар эрсээ дагуулан нуугдаж явсаар ЗvvнГарт очиж Цэвээнравданд Зунчихай бvсгvйг, (мєн Галдангийн чандрууг) хvргэж єгчээ.

1697 оны 10 сарын 21 нд Данжила баатар Бээжинд очиж Манжийн эзэн хаантай уулзсан байна. Данжила уг нь зугтчихья гэж бодож байсан ч, том хvv нь Манжийн гарт байгаа, бас Манжийн хааны урьдын амлалтанд найдаад Чин гvрэнд дагаар оржээ. Канг-Ши хаан Данжилад Санждацан, тvvний хvvд Шивэй гэдэг цол єгєєд Цахарын хошуунд нутаг заажээ.

Тєгсгєлийн оронд

Галдангаас хойш баруун Монголчууд Манжийн эсрэг нэгэн жарны турш тэмцэж, заримдаа тэднийг ялж байлаа. Гэвч эцэстээ дотоодын хямрал, тэмцлээсээ болж дайсандаа хялбар дийлдсэн ажээ

"Монголчуудыг Монголчуудаар нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь" гэсэн эртний уламжлалт хорт бодлого Монгол аймгуудыг тамирдуулсан бололтой. 1620 иод оноос эхэлсэн Монголыг эзлэх гэсэн Манжийн бодлого 1760 аад он хvртэл олон арван жил тууштай vргэлжилсэн байна. Харин Монголчуудын єєрсдийгєє хамгаалах бодлого тууштай, нэгдмэл байж чадсангvй.

Дундад зууны Монголчууд эртний домогт Алун-Гоо эхийн элбэрэлт сургаалийг зєрчиж, багцалсан сум мэт нэгдэн явж чадалгvй, нэг нэгээр салж яваад дайсанд хялбархан автаж, бусдын идэш болжээ.

ашигласан материал:

"Чин гvрний vнэн тvvх" буюу "Da Qing lichao shilu" хэмээх Манжийн эзэн хааны архивийн эмхэтгэл. Герман орчуулга. (1688-1697 оны хэсэг)

Волфганг Романовски. "Ойрдын Галдангийн эсрэг Чингийн эзэн хаан Канг-Шигийн хийсэн дайнууд" (герман хэлээр. Австрийн шинжлэх ухааны академи. тvvх-гvн ухааны салбарын тайлан бvтээл. 661-р боть. 1998 он)

Veronika Veit, "Qalqa 1691 bis 1911"

Лигдан Хутагт Хаан (1592-1634)

Оршил

Лигдан нь Толуйн удамын сvvлчийн их хаан байлаа. Тvмэдийн Алтан Хан нас барснаар Тvмэдийн ханлигийн нєлєє маш хурдан алга болов. Энэ vед Цахар тvмэн Лигдангийн удирдлага дор дахин тодрон гарч иржээ. Гэвч Манж хэмээх шинэ дайсан vтэр тvргэн хvчирхэгжиж, Цахартай єрсєлдєх болов. Yvний vр дvнд Лигдангийн Монголыг дахин нэгтгэх гэсэн эрмэлзэл талаар болоод зогссонгvй, улс гvрэн нь задран унаж, Чин гvрний муж болон хувирчээ.

Лигдангийн хаанчлал ба Манжийн бодлого.

Лигдан 1604 онд 12 настайдаа Цахарын хаан ширээнд заларчээ. Цахарын хаан бол зvvн 3 тvмнийг ерєнхийлєн захирах бєгєєд дээр нь баруун тvмнийг нєлєєндєє байлгадаг Монголын Их Хаан гэсэн vг.

1616 онд Лигданг 24 хvрч байхад, Тунгусийн Зvсэн аймгийн Нурхачи (1559-1626) Манжийн Айсин гvрнийг vндэслэн байгуулж байлаа. Анхандаа Лигдан хаан Манжийг "ирээдvйн дайсан, єрсєлдєгч" гэж vздэггvй байж. Манж Цахар 2 бие биенээ хvлээн зєвшєєрч, жирийн нєхєрсєг хєршvvд болох маягтай байв. 1618 онд Манжийн хаан Нурхачи Хятадын Мин улсад дайн зарласнаар байдал огцом єєрчлєгдєв. Учир нь Манжууд Хятад руу довтолсноор Монголчууд худалдааны боломжоо алдаж, хvнсний гачигдалд орж эхэлсэн байна.

1619 онд Нурхач Иехэ аймгийг довтолж ноёныг нь хєнєєжээ. Иехэ аймаг нь Монгол угсааны Манж аймаг байж. (Монголд манж угсааны Хамниган аймаг байдаг шиг). Тvvнчлэн алагдсан ноён нь Лигдангийн хадам аав байсан байна. Лигдан энэ vеээс Нурхачид єс санах болжээ.

Удалгvй эдийн засгийн хувьд хvндрэлд орсон Лигдан хаан Нурхачтай тохиролгvйгээр, хятадын КуанНин хотыг эзэлж алба авч байхаар болгов. Яг энэ мєчєєс, тэртээ тэргvй хvйтрээд байсан Лигдан, Нурхачийн харьцаа улам хурцдаж бие биендээ ил дайсагнаж эхэлсэн байна. Монголын ноёд хэнийх нь талд орохоо мэдэхгvй байснаа арай "єгєємєрєєр" нь Нурхачийг тvшиж эхэлжээ. Учир нь, Лигдан хаан хувь хvнийхээ хувьд дураараа, харгисдуу хvн байсан бололтой. Албатуудтайгаа ихэд хатуу харьцах бєгєєд, харьяат ноёдынхоо эмс охид, адуу малыг дээрэмдээд авах нь энvvхэнд.

Лигдан, Нурхач нарын сєргєлдєєн.

Нурхач Лигдангийн эсрэг цэрэглэн мордох гэхэд нь Лигдан хаан єєрийн элч Хангалбайхуг илгээж дорхи утгатай захиаг хvргvvлжээ. (1619 оны 11 сарын 27 нд)

"- Би бол Баатар Чингис хааны удам бєгєєд 400 мянган Монголын эзэн билээ. Чи бол усны 30 мянган Зvрчидийн эзэн. Хэрэв чи миний ємнєєс дайрах гэж байгаа бол сайн бодоорой. Чи Хятад улсад гай гамшиг их тарьжээ. Хятад бол миний сонирхолын бvс гэдгийг мэдтvгэй. Ийм учир энэ зун би КуанНин хотыг эзлэв. Чи хэрэв энэ хотыг дайрвал миний газар нутаг руу єнгєлзсєн гэсэн vг. Yvнийг би хэрхэвч тэвчихгvй болохыг мэдсvгэй."

Нурхач хариуд нь : (1620 оны 2 сарын 20)

"- Чи юундаа 400,000 Монголоор намайг айлгав. 1368 онд та нар Дайдугаас хєєгдсєнийхєє дараа хиартал цохиулсаар 60,000 нь л vлдээ биз дее. Тэдний олонхи нь чамаас нvvр буруулжээ. Ордос 10,000., Монгголчин (10 Тvмэд) 10,000 ., Харчин (+Асуд, Еншєєбvv) 10,000 ., Эдгээр баруун 3 тvмэн чамд захирагдахгvй. Yлдсэн зvvн тvмнvvд нь ч гэсэн чамд харьяалагдах билvv? Хуучирсан их тоогоор намайг айлгаж миний их улсыг єчvvхэн хvнтэй гэж тохуурахыг тэнгэр эцэг, газар эх тэвчихийг чи мэдэхvv. ..... ... чи бид 2 Хятад хэмээх хамтын дайсны эсрэг тэмцэгч тэнгэр заяат ах дvv хоёр бус уу. Би Хятадыг дайтна. Чи нэг бєгєєс хамтар vгvй бол бvv саад хий" гэсэн утгийг илэрхийлжээ.

Ямар ч байсан энэ захианууд хэргээ єгсєн бололтой хоёр тал байлдсангvй тэгсгээд єнгєрчээ. Гэвч Монголчууд нэг бол Лигданг нэг бол Нурхачийг сонгохоос єєр арга vлдсэнгvй. Их шуурга болох нь тодорхой байлаа. Ноёдууд аль талд орвол ашигтай вэ гэж толгойгоо гашилгасаар. Yvнийг нь сайн мэдэрсэн Манжууд Монгол ноёдыг хахуульдаж, охин хvvхэн, єнгє мєнгєєр татаж эхлэв. Харин Лигдан хаан хатуу ширvvн аргаар Монгол ноёдоо эгнээндээ авч vлдэхийг чармайж байлаа.

Лигдангийн албатууд тvvнээс зугтаж эхэлсэн нь.

1624 онд Лигдангийн харгислалаас залхсан Хорчингийн Ноён Ооба нь Хорчин аймгаа авч, євєр Халхын Жалайд отог, мєн Дєрвєд, Горлосуудын хамтаар Манжид "дагаар оров". (Гэхдээ vvнийг яг дагаар орсон гэхэд бэрх. Учир нь нэгдvгээрт, холбооны улс байгуулах, хоёрт Лигдангийн эсрэг Манжаас тусламж авах гэсэн утгаар ойлговол vнэнд илvv дєхєх мэт.) Тэгээд ч Хорчин нь Манжтай шууд хиллэж байсан ба ноёд нь Манжийн хаантай худ ураг болсон байжээ.
Лигдан хаан урвагч (хуучнаар зvvн тvмний) Хорчингуудыг залхаан цээрлvvлэх аян дайн хийв. Гэвч олигтой vр дvнд хvрсэнгvй. Нурхач цэргээ аваад гарлаа гэсэн мэдээ авангуутаа Лигдан ухарчээ.

1626 онд Нурхач vхэж, Тvvний хvv Хунгтайж Манж гvрний хаан болов. Хунгтайжийн 14 охины 9 нь Монгол ноёдтой гэрлэсэн байв. Сонирхуулахад хожмын Манжийн их хаан Канг-Ши нь Хорчин эмээтэй байжээ.

1627 онд Лигдан Хянганы орчим нутаглаж байсан (баруун тvмний?) Харачинг дайрчээ. Учир нь Харчингууд худалдааны замыг нь хааж байсан байна. Тиймээс тэднийг хашраах, мєн Цахарын нєлєєнд оруулах зорилготой байв. Yvнд цочирдсон баруун тvмний Ордос, Тvмэд, Авга аймаг, мєн Халхын ноёд нийлж Лигдангийн эсрэг цэрэг хєдєлгєж тvvнийг ялжээ. 40,000 Цахар цэрэг амиа алдаж, эд зvйлсийн vлэмж их хохирол гарав гэх. Аохин, Найман, Цахарын зарим отог Манжид дагаар оров. Євєр халхын Баарин аймаг 1626 онд Мин улстай холбоо тогтоосон байв. Гэвч Манжуудад ялагджээ. Лигдан Баарин аймгийг буцааж татахаар шахалт vзvvлж эхлэхэд Баарингууд Хорчингийн дэмжлэг дор зугтаж Манжид дагаар оржээ. Жаруд аймаг ч Минг дэмжиж байгаад холбоотноо солиж Манжийг сонгов.

1628-1629 онд Лигдан хаан Ганжуур их хєлгєн сударыг орчуулуулжээ. Тэрээр шашны нєлєєгєєр Монголчуудыг нэгтгэнэ гэж найдаж байлаа. 1631 онд Онгууд нар Манжид дагаар оров.

Лигдан хааны ялагдал.

1631-1632 онд Лигдан хаан Цахараас салаад явчихсан Ар Хорчин аймгийг залхаан цээрлvvлэх аян дайн хийв. Гэвч Манжийн хаан vvнийг єєрийн газар нутагт халдсан хэрэг гэж vзээд их цэрэг хураан ирж Лигданд маш хvнд цохилт єгєв. 1632 оны 5 сарын 8 нд Манжийн хаан дагаар орсон болон холбоотон Монголчуудад "ёсоо алдсан олиггvй хаан" Лигдангийн эсрэг тулалдаанд орохыг тушаажээ. Лигдан 100,000 орчим Цахараа авч ухарсан байна. Нvvдлийн цуваа хоол хvнсээр дутагдах, унаа малаар гачигдах, єрсєлдєгч тvмнvvдийн довтолгоонд єртєхийн зэрэгцээ, халдварт євчинд баригдах зэргээр єгvvлэх аргагvй бэрх зовлон vзэж, хаад ноёд, харц албат бvгд доройтон зутарчээ.

1633 онд Цахарын Хишигтэн аймаг Манжид эзлэгдэв. Yзэмчин, Хуучид, Сєнид, Авга, Муумянган аймгууд ар Халх руу зугтжээ.

1634 онд Лигдан хаан Хєх Нуур орчим євчин тусаж, улмаар тэнгэр єєд морилов. Лигдан хаан vхэн vхтлээ дайсандаа бууж єгєєгvй бєлгєє. .

Лигданы хvv Эрх Гонгор Хєх Нуураас буцаж Ордост иржээ. Гэвч Ордосууд тvvнийг барьж, Манжийн хаанд тушаасан гэдэг. 1635 онд Манжууд Хєх хотыг эзлэв. Манжийн хаан "Их Хааны тамгийг бид олж авлаа , Тэнгэрийн цаг бидэнд ирэв" гэж зарлаад Ємнєд Монголын ноёдыг бvр мєсєн талдаа татжээ.

1636 онд Ємнєд Монгол тэр чигээрээ Манжийн холбоотон улс болов. Хунгтайж ялагдсан Лигданы том хvv Эрх Гонгорт "єгєємєр" хандаж Цахарын ноён хэвээр vлдээв. Эрх Гонгор 1641 онд нас баржээ.

1644 онд Манжууд Бээжинг эзэлж Хятадад Чин тєрийг байгуулахад Монгол цэргvvдийн оруулсан хувь нэмэр vлэмж их ажгуу. Гэвч энэ мєчєєс эхлэн урьд нь холбоотон гэгдэж байсан євєр Монголчуудыг Манж гvрний "хязгаар муж нутаг" гэж vзэх болжээ.

1669 онд Лигданы бага хvv Цахарын ноён Абунай бослого гаргах гэж оролдоод баригдаж, Мvгдэн хотноо хорионд оржээ. Абунайн хvv зоригт Бурни эцгээ суллаж авахаар цэрэглэн мордсон боловч Манжийн цэргийг барсангvй. Буцах замдаа Хорчиний Ооба ноёны ач Сажинд алуулжээ. Бурнигийн эцэг Абунайг цаазаар авсан байна. Ингэж Толуйн угсааны, Монголын Их Хааны ширээг залгамжлах учиртай удам vндсээрээ устсан байна. Цахар аймгийг Бээжингээс шууд засаглах болжээ. Ємнєд Монголын бусад аймгуудыг хошуу, чуулганд хувааж єєрсдийнх нь ноёдоор дамжуулан захирах систем бий болов.

Тєгсгєл

Цахарын Лигдан хаан Пан-Монголист vзлийг баримталж байсан боловч, зєв аргаа олоогvйгээс амжилтанд хvрч чадсангvй. Бусад аймгууд ч тэр бас л Пан-Монголистууд байж бие биенээ нэгтгэхийг чармайж байлаа. Ингэхдээ гаднаас тусламж авахаасаа "нэрэлхдэггvй" байв. Харамсалтай нь Манжууд ирж туслачихаад буцахаа мартдаг "євчин" тэй улс байжээ.

Лигдан хаан, "Биеийг нь хураахаар сэтгэлийг нь тат" гэдэг суут євєг Чингисийн сургаалийг умартжээ. Yvний шийтгэл нь даанч хатуу байлаа. Манжийн хаан "зєєлєн нь хатуугаа" дийлдэг хэмээх зарчмийг баримтлан зєєлєн бодлого голчлон явуулж, ноёдыг талдаа татаж байхад Лигдан эсрэгээр хэт харгис хатуу аргаар vзэж, бусдыгаа vргээж байсан болов уу.

Гэвч Монголын их хаан харь дайсаны ємнє євдєг сєгдсєн нь vгvй. Лигдан хааны яс нь хугарсан боловч, нэр нь бvтэн vлдэв гэх.

Монгол, Хятад, Манж нарын гол зорилго бол Тєв Азийн зvvн этгээдэд ноёрхолоо тогтооход оршиж байлаа. Гэвч энэ 3 єрсєлдєгч нар дотроос Манжууд ялан гарчээ. Манжийн бодлого дараахи шат дарааллаар явагдсан гэж тааж байна. Yvнд :

1. Монголчуудтай холбоо тогтоож хамтын хvчээр хятадыг эзлэх, vгvй бол ядаж баруун хил дээрээ 2 дахь фронт vvсгэхгvй байх.

2. Монгол тvмнvvдтэй тус бvрд нь дипломат харьцаатай байх. Бие биенийх нь эсрэг холбоо байгуулах.

3. Монголыг эзлэх. Yvний тулд эсэргvv vзэлтэй удирдагч нарыг нь аль болох ганцаардуулах. Ноёдыг нь аль болох талдаа татаж, єндєр шагнал урамшуулал єгєх, хэрэв энэ аргад автахгvй бол хvч хэрэглэх.

Єєр нэгэн шалгарсан арга нь шарын шашнаар дамжуулж ард олоны сэтгэл санааг татахад байлаа. Манж гvрний хаад энэ бодлогоо аажим, аажмаар vе уламжлан тасралтгvй явуулж чадсан бєлгєє.

хавсралт.

Тэр vеийн Манжийн мэдэлд Цахар, Хорчин, Жалайд, Дєрвєд, Горлос, Аохин, Найман, Баарин, Тvмэд, Жаруд, Дєрвєн Хvvхэд, Ар Хорчин, Онгууд, Харчин, Уруд, Хар Цэрэг гэх зэрэг аймгууд очсон байлаа. Эдгээр аймгууд нь єнєєгийн Євєр Монголын ихэнхи хэсгийг бvрдvvлнэ.

Цахар хамгийн их босож байсан тул тэднийг Бээжингээс шууд удирдаж байхаар болов. Бусад аймгуудыг єєрсдийн ноёдоор нь удирдуулав.

Ємнєд Монголын гэгдэх 6 чуулган vvсэв.

1. Жирим. Хорчингийн 6 хошуу, Жалайд 1, Дєрвєд 1, Горлос 2

2. Зост. Харчин 3, Тvмэд 2

3. Зуу Yд. Аохин 1, Найман 1, Баарин 2, Жаруд 2, Ар хорчин 1, Онгууд 2, Хишигтэн 1, зvvн жигvvрийн Халх 1

4. Шилийн Гол: Yзэмчин 2, Хуучуд 2, Сєнид 2, Авга 2, Авга нар 2.

5. Улаан Цав: Дєрвєн хvvхэд 1, Муумянган 1, Уруд 3, баруун жигvvрийн Халх 1.

6. Их Зуу: Ордосийн 7 хошуу.

Мєн Долоон нуурын гэх Цахарын 8 хошуу. Дээр нь хожим нэмэгдсэн Алшаа болон Идшийн голын Торгуудуудын хошуу нэмэгдэнэ.

ашигласан материал:

-"Лу. Алтан Товч". Германы монголч эрдэмтэн В.Хейссигийн судалгаанаас vзэхэд гvvш Лувсанданзан "Алтан товч"-ийг 1651-1676 оны хооронд бичсэн бололтой. (1990 онд УБ хотноо кирилл vсгээр дахин хэвлэгдсэн)

-Германы монголч эрдэмтэн Вероника Вейт : "Die mongolischen Voelkerschaften". 1986 оны хэвлэл. ХБНГУ.

-Зєвлєлтийн монголч эрдэмтэн А.Шастина "Алтан товч". 1957 оны хэвлэл.

-Micheal Weiers. "Die Mongolen". 1986

Тvмэдийн Алтан Хан (1507-83)

Оршил

Батмєнх Даян Хаан улсаа зургаан тvмэн болгов.

Зvvн жигvvрийн 3 тvмнийг Хаан удирдана. Yvнд 1. Цахар, 2. Урианхан, 3. Халх тvмнvvд орно. Даян хааны хєвгvvд болох Гэрболд, Очирболд, Арболд, Ачболд, Гэрсэнз нарын ємч болно. Цахар нь Чингис, Хасар нарын удамын овог аймгуудаас бvрдэх бєгєєд их хааны хувийн улс гэж тооцогддог байв.

Баруун жигvvрийн 3 тvмнийг Жонон удирдана. (Даян хааны 3 дахь хvv Барсболд). Yvнд 1. Ордос, 2. Тvмэд (Арсболдын эзэмшил), 3. Асуд + Харчин + Еншєєбvv. (Чинтайжийн эзэмшил)

1543 онд Батмєнх Даян Хаан нас баржээ. Хаан ширээг тvvний ач Боди-Алаг (1504-1547) євлєн авсан боловч жинхэнэ утгаараа хаанчилж чадаагvй юм. Баруун тvмнvvд хvчирхэгжиж, хаандаа захирагдахаасаа илvv єрсєлдєх болжээ. Yvний тод жишээ бол Даян хааны 3 дахь хvv Барсболд жононгийн (2 дахь) хvv Тvмэдийн Алтан хан билээ.

Алтан Хан хэмээх ханлиг vvссэн нь.

1542-1543 онд Алтан ханы ханлиг vvссэн нь Даян хааны дараахи vеийн, зvvн Монгол дотроо хамгийн анхны "улс доторхи улс" байлаа. Бие даасан энэ хvчирхэг ханлиг хєрш зэргэлдээ тvмнvvдээ нєлєєнийхєє бvс болгож эхэлжээ. Уг нь баруун жигvvрийн тvмнvvд Ордосын Жононд захирагдах ёстой боловч Тvмэдийн Алтан Хан энэ эрхийг єєртєє авсан байна. Удалгvй Алтан Хан бvх Монголын хаан ширээнд санаархаж эхлэв. (хожим єєрийгєє Гэгээн хаан зэргээр єргємжилсєн гэх тvvх бий.)

Их Хаан Боди Алагийн хvv Дарайсун 1547-1557 онд хаан ширээнд суужээ. Дарайсуныг хаан болоход Алтан хан "чухал vvрэг" гvйцэтгэсэн болов уу. Тиймдээ ч тэр тvvнээс Чингисийн 8 цагаан гэрийг нэхэж аваад зогсохгvй, "Их хааныг хамгаалагч" цол хvртжээ. "Их Хаан" Дарайсун єєрийн Цахар тvмнээ авч хуучин нутгаа орхин, Хянганы нуруу орчимд нvvн оджээ..

Алтан Хан ийнхvv улс тєрийн гол єрсєлдєгчєє замаасаа холдуулсны дараа, гадаад худалдаа, дотоод эдийн засгийн асуудалд онцгой анхаарсан байна. Тvvний тооцоолсноор Хятадтай тайван замаар худалдаа хийх нь асар их єртєгтэй дайн хийж, дээрмийн аргаар мєнгє олсноос 5 дахин ашигтай байлаа. Хятадын цэргийн яамны сайд : "манай умард хил дайн дажингvй, амар жимэр байх нь бидэнд юу юунаас илvv чухал. Мєн бидэнд морь мал, тvvхий эд их хэрэгтэй байна" гэж хэлж байжээ. Морины наймаа хамгийн ашигтай байсан байна. Хятадын зvгээс тємєр, дайны техникийн зориулалттай эд зvйлсийг Монголчуудад худалдаалах нь хориотой байв. Гэвч Тvмэдийн Алтан Хан Хятадыг цэрэглэн мордож, худалдааны зарим хоригийг хvчээр цуцлуулж чаддаг байв. Тvvнчлэн тэрээр Тvвд, Шинхай (Хєх Нуур), Турфан руу газар нутаг эзлэх, худалдааны зам нээх зэрэг зорилгоор цэрэг илгээж байсан байна.

Тvшээт Хан хэмээх ханлиг vvссэн нь.

Баруун Монголд Хойд болон Хошууд аймгийн дунд ширvvн дайн дэгдэж байжээ. Энэ vед буюу 1552 онд Алтан Хан умар зvг рvv амжилттай довтолж Хар Хорум орчим байсан Ойрдуудыг хvчтэй цохиж ухраав. Тvр эзгvйрээд байсан энэ нутагт Хєлєн, Буйр нууруудын баруун хойд нутгаар тархан суурьшиж байсан Халх тvмний хагас (ар отгууд) нь нvvн ирж суурьшжээ. (зарим ар отог нь Халх голын адаг орчим малаа маллан нvvдэллэн амьдарч байжээ. тэднийг мєн нааш нь хамт татжээ.)

Халх тvмэн зvvн жигvvрт (хууль ёсны Их Хаан Дарайсунд) харьяалагдаж Гэрсэнз (Залайртайж) -ийн эзэмшил болох 12 отгоос бvрддэг байв. Эдгээр нь ар 7 отог, євєр 5 отог (Баарин, Жаруд, Хонгирад, Баягуд, Учирад) гэж хуваагдана. Євєр 5 отог нь Халх голын эх болон Хянганы нурууны наад хэсэгт vлдсэн болов уу. Ар 7 отог нь дээр хэлсэнчлэн 1553 оны орчим баруун зvг нvvж бие даасан угсаатан болох эхлэл тавигдав.

Авдай ноён 1554 онд Тvшээт Ханг vндэслэн байгуулснаар Ар Халхын анхны Ханлиг бий болов. Тvшээт Хан Аймаг ч гэж ярьдаг. Тvшээт хан нь зvvн Монгол дотроо Тvмэдийн алтан ханы дараа ордог хоёр дахь бие даасан ханлиг улс болно. Є.х. "улс доторхи улс". Илэтгэл шаштирт дурьдсанаар Авдай ноён шажныг дэлгэрvvлэх vйлсэд vнэнчээр хvчин зvтгэсний учир Далай ламаас "Тvшээт" цолыг хvртсэн байна. "Тvшээт" гэдэг нь анхандаа шашны цол байсан боловч "Хан" гэдэг vгтэй нийлж тєрийн засаг захиргааны удирдах албаны нэр болон хувирчээ.

Тvмэдийн Алтан хан Ар Халхын ханлигийг анхнаас нь дэмжиж байлаа. Учир нь єрсєлдєгч зvvн тvмнvvдийн хvчийг сулруулахын зэрэгцээ vнэнч холбоотонтой болох, мєн баруун Монголын Ойрдуудтай шууд хиллэх нь багасаж, завсрын жийрэг (дайснаас халхлах) бvс vvсгэх зэрэг олон давхар ач холбогдолтой байв.

Алтан Хан ба Далай Лам.

Алтан Хан 1560 онд Хєх хотыг байгуулах шийд гаргаж, сvм дугана босгож, орчуулгийн сургуулиудыг олноор нь байгуулаад зогсохгvй салбаруудаа Ордос, ємнєд Тvмэд болон хожим ар Халхад байгуулж байжээ. Тvvнчлэн 1578 онд Алтан Хан Тvвдийн Гэлvгпа урсгалын толгойлогч лам Содномжамцад "Далай " цол олгов. Содномжамц тэгснээр шууд 3 дугаар далай лам болж, ємнєх 2 ламд нь 1-, 2- дугаар далай лам гэдэг нэрийг буцаан хэрэглэхээр тогтсон байна.

Алтан Ханыг (1582 онд) нас барсаны дараа тvvний "ханлиг улс" -ын хvч нєлєє суларч, vvрэг роль нь асар хурдан багасчээ. Хvчний тэнцвэр алдагдаж, Монгол тvмнvvдийн хооронд єрсєлдєєн дахин ширvvсэв.

Далай Лам 1588 онд Монголд айлчилж яваад бурхан болжээ. Алтан Ханы хvv Далай ламын хойд дvрийг нь єєрийн хvvхдvvд дотроосоо тодруулсан нь шашны гэхээсээ илvv, бусад Монголчуудаа дахин Тvмэдийн нєлєєнд оруулах гэсэн "улс тєрийн алхам" байсан болов уу. Дєрєвдvгээр Далай лам нь Алтан Ханы ач хvv байсан байна.

Тєгсгєл (буюу таамаглалд тулгуурласан товч дvгнэлт)

Тvмэдийн Алтан Хан Монголд шарын шашин дэлгэрэхэд маш чухал vvрэг гvйцэтгэжээ. Гэвч тэрээр Монгол тєрийн нэгдмэл байдлыг бэхжvvлж чадаагvй юм. Тvмэд аймгаа (тvмнээ) бие даасан ханлиг болгосноор харин ч феодалын бутралыг тvргэсгэсэн гэж vзэх талтай. Ордосыг нєлєєнийхєє бvсд оруулсан байна. Уг нь баруун тvмнvvд (жигvvр) дотроо Ордос ахлах ёстой. Алтан хан нь Монголын Даян хааны орыг залгамжилсан цахарын Боди Алагийн хvv Дарайсунтай эрх мэдэл булаалдан єрсєлдєж, улмаар зvvн жигvvрийн Цахар тvмнийг нутгаас нь аажмаар тvржээ.

Харин (зvvн жигvvрийн) ар Халхыг зvvн тvмнvvдийн (Цахарын) нєлєєнєєс гарч, бие даасан ханлиг болон салахад нь тууштай дэмжсэн байна. (Уг нь Цахарын Хаан салаад явсан аймгуудаа дайлаар мордож, буцааж авчрахыг оролддог байж. Харин энэ удаа Тvмэдийн Алтан ханаас айгаад хєдєлж чадаагvй биз. Мєн тэртээ тэргvй зvvн тvмнvvд салж бутарч, цаашаа холдож нvvсэн Цахарын хааны нєлєєнєєс аяндаа гарах нєхцєл давхар бvрдсэн биз ээ.)

Тvвдvvд Монголчуудын энэ єєрчлєлтийг єєрсдєдєє ашигтайгаар удирдахыг хичээж эхэлснээр Монгол тvмнvvдийн гадаад ба дотоод бодлогийг тодорхойлдог маш идэвхитэй "шинэ оролцон тоглогч" оор тодров. Монголын хаан, хангууд, ноёд тус бvрдээ Буддын шашныг хувьдаа ємчилж, тvvгээрээ бусдыгаа нэгтгэхийг чармайж байв. Гэвч бие биенээ хvлээн зєвшєєрч, бусдынхаа туган дор явах дургvй тул хямрал мєргєлдєєн их гарч байсан байна.

Эцэст нь хувь хvнийх нь хувьд тодорхойлоход Тvмэдийн Алтан хан нь гарамгай зохион байгуулагч, шашны нэрт зvтгэлтэн тєдийгvй мєн чадварлаг эдийн засагч, соён гэгээрvvлэгч, номч хvмvvн байлаа.

ашигласан материал.

-Veronila Veit, Die mongolischen Voelkerschaften

-Michel Weiers, Die Mongolen

-Lu. Altan tovchi.

Батмєнх Даян Хаан (1464-1543)

Оршил. 15 дугаар зууны vеийн Монгол.

1434 онд Ойрдын Чорос овогт Баттула Чинсаны хvv Тогоон Монгол орныг дахин нэгтгэв. Тогооны хvv Эсэн бvх Монголын хаанаар тодроод зогсохгvй Зvрчид (манж) ийг эрхэндээ оруулж, Бээжинг довтолж (1449), Мин улсын хааныг нь олзолж байлаа. Хэдэн жилийн дараа (1453 орчим онд) Баруун Монголд иргэний дайн эхэлж, 1455 онд Эсэн хаан эрсэджээ. Ойрдууд зvvн Монгол дахь хяналтаа алдав.

Энэ vед буюу 1453 онд зvvн Монголд Боржгин овгийн Тєгс хаан ширээнд заларсан боловч тун удалгvй хорлогдож vхжээ. Тvvний эцэг нэгт , эх єєр дvv Мар-Кєргиз угсаа залгамжилж 1463 он хvртэл тєр бариад ордоны хуйвалдаанаар алагдав. Тєгс, Мар-Кєргиз хаанууд хоюулаа угсаа залгамжлах vргvй байв.

1463 онд Мандуул хаан ширээнд суув. Тэрээр 2 хатантай байв. Нэг нь Тvмэд аймгийн Энгvд отгийн ЧоросБай овгийн Тємєр-Чинсаний охин Мандухай, нєгєє нь Ойрдын Бишрэлт Тайшигийн охин Юнгэн. 1467 онд Мандуул хаан 42 тойдоо нас барав. Тvvнд ширээ залгамжлах нуган vр заяасангvй.

(Монголын мэргэн харваач. "Снайпер")

Баянмєнх хааны тvvх.

1467 онд Баянмєнх хаан ширээнд суув...

...Урьд цагт (1452-1453 оны орчим) Баянмєнх хааны євєє Агбаржи жонон хаан ахаасаа урван баруун Монголд дагаар орсон байна. Гэвч "найдваргvй хvн, тєрлєєсєє урвагч" гэж vзээд Ойрдууд тvvнийг нэгэн чуулган дээр хєнєєжээ.

Агбаржи жононгийн хvv Хараучаг найз нартайгаа хамт Ойрдуудаас морийг нь хулгайлаад зугтаж амжив. Гэвч зvvн Монголд очсон хойноо хоргодож байсан айлынхандаа алуулжээ.

Хараучиг тайжийн гэргий Алтан нь Эсэнгийн охин байв. Алтан бvсгvй жирэмсэн учир зугтаж чадалгvй хоцорчээ. Эсэн хаан "хvv тєрвєл ал" гэж захисан байж. Алтанаас хvv тєрсєн нь ирээдvйн Баянмєнх хаан байлаа. Гэвч Алтан догшин хаан эцгээсээ нvvр буруулж, хvv тєрснийгєє охин гэж зарлаад, охины адил єсгєж хvмvvжvvлэв.

Нэгэн єдєр, Ойрдын Єгєдэй ноён "баруун Монголын тєр намайг хvндэтгэхгvй байнам. Зvvн Монголд очвол яах вээ" гэж єєрийн дотны нєхєр Монголын Нагачу баатраас асуув. Анд Элээ Нагачу хэлсэн нь: Чи больё гэх бол Хараучаг тайжийн эхнэрээс нуган хvvхэд тєрсєн бий. Чи тvvнийг Монголд хvргэ. Зургаан тvмэн Монголын залаа болох буй гэв. Ойрдын ноёдууд болох Єгэдэй, Хонгирадын Эсэлэй, Харачины Булай тайш, Сартуулын Баянтай агалху нар хvvхдийг авч зугтаж, бєєн адал явдалтай учирсаар зvvн Монголын элээ Нагчуд хvvг єгчээ...

...Баянмєнх хаан 3 жил тєр бариад Еншєєбvv аймгийнханд дээрэмдvvлж, амиа алджээ. Тэрээр ямар ч vед гял цал хувцаслах дуртай, гоё ганган хvн байсан учраас бусдын шуналыг хєдєлгєн хєнєєлгєв гэх.

Батмєнх Даян хааны тvvх.

Баянмєнх хаан багадаа Урианхайн Шигvшигийн гэрт хорогдож байхдаа тvvний охин Сихэр Тайхотой танилцжээ. Хожим Сихэр Тайхо хvv тєрvvлсэн нь ирээдvйн Даян хаан Батмєнх байлаа. Сихэр тайхо Уйгудын (ойрдын) Мэл тайшид олзлогдож эхнэр нь болжээ. Сихэр Тайхо хvvгээ балгачны Бахай нэрт хvнд єгєв. Бахай хvvхдийг маш муу тэжээхэд нь Тангадын Тємєрхадаг гуйж vзээд єгєхгvй болохоор нь хvчээр булааж авчээ. Тэгээд бэтэг євчнийг нь эмчилж, тордож, тэнхээ суулгаад 6 нас хvрмэгц нь Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд хvvг єгчээ. 1470 онд Мандухай хатан Батмєнх хvvг их хаанд єргємжилж, єєрєє их хатан нь болов.

Батмєнх болон Мандухай сэцэн хатан хоёрын дундаас 7 хvv тєржээ. 1482 онд Улсболд, Тєрболд ихэр тєрєв. 1484 онд Тєрєлт (охин), Барсболд ихэр тєрєв. 1490 он хvртэл хvv Арсболд болон Ачболд, Очирболд ихэр тєрєв. Хожим Арболд тєрєв.

Батмєнхийн удаахь гэргий, Ойрдын Хvсэй (Гvший) хатнаас 1491 онд Гэрттайж, Чинтайж нар тєрєв.

Гурав дахь гэргий Ойрдын Жимсгэнээс 1482 онд Гэрболд, 1489 онд Гэрсэнз нар тєрєв.

(Жимсгэнийг Ойрдын Орочи Шигvшийн охин бєгєєд Урианхайн Хутагт Шигvшийн зээ гэж vздэг. Бас татвар эм Самар Тайхо гэх нь бий. Мєн Гэрсэнзийг Залайртайж, Гэрболдыг Урудтайж гэж анх нэрлэсэн гэх хувилбар ч бий)

1483-1488 онуудад Мандухай хатан, Батмєнх Даян хаан хоёр Ойрдууд болон бусад аймгуудын (Монгголчин г.м.) эсрэг байлдаж тэднийг вассалаа болгожээ.

Баруун тvмнvvдийн эсэргvvцлийг дарсан нь

1510 онд Батмєнх даян хаан ууган хvv Улсболдоо баруун тvмнvvдийн жононгоор томилж илгээхэд Ордосын ноёд "зvvн тvмнvvд бидний тєрийг засах болоогvй" гээд хvvг хороожээ. Даян хаан єс санаж, єєрийн Цахар тvмнээ авч , Ойрд, Урианхай, Халхын цэргvvдээр дэмжvvлэн баруун тvмнvvдийн эсрэг дайлаар мордов.

Баруун тvмэн нуман тїлхїїр (байлдааны жагсаал) хийж ирэв. Даян хаан ийм байрыг чи мэдэм за гэж цэргийн жанжин Ойрдын Сэгїсээс асуув. Сэгїсэ : Ййм нуман тїлхїїрт буха сэчигїр сайн билээ гэж, жаран нэгэн буха сэчигїр (байлдааны жагсаал) хийв. Баруун тїмэн хааны туг энэ гэж урианханы тугийг тусалж хатгалдав... (Лу.А.Т.) ....Тєдий урианхан зугтаав. Тїмэдийн цэрэг хєєн явахуйд тэндээс хааны хар тугийг ил гаргаж бариад тасалж ороод тїмэдийг дарав. Баруун тїмэний олонх цэргїїд хааны хар тугийг єєрийн тугаа гэж эндїїрэн орж ирээд хядагдав.

(Ойрдууд болон Урианхайн байлдааны уламжлалт арга бол vнэхээр ялагдаж, зугтаж буй мэт дvр vзvvлэн дайснаа ардаасаа хєєлгєєд огцом эргэж цохино. Yvний зэрэгцээ дайсны ардаас нь бvсэлж цохих.)

Цэргийг засаж удирдсан Ойрдын Сэгсэv баатар, Урианхайн Хорчины Чэгчээ, Халхын Баасан тавнан нар онц гавьяа гаргасан тул єндєр шагнал хэргэм хvртжээ. Баасан тавнанд Батмєнх даян хаан охиноо єгчээ.

Удалгvй баруун тvмэнд самуун vvсч, Ордос, Тvмэд 2 хоорондоо байлдаж, хvч нь vлэмж сулрав. Урианхай тvмний Хорчин аймгийн Удугай ван Даян хаанд дараахи зvйлийг санал болгов. "Долоон отог харачины тун их Еншиеэбїїг манай долоон отог хорчинд нийлїїл. Найман отог ордос гол билээ. Найман отог цахарт нийлїїл. Арван хоёр тїмэдийг арван хоёр халхад нийлїїл гэв. "

Гэвч Батмєнх Даян хаан энэ саналаас эрс татгалзаж, 3 дахь хvvгээ баруун тvмнvvдийн жононгоор томилж илгээв.

Зvvн Монголын засаг захиргааны хуваарь

Даян Хаан зvvн Монголыг баруун жигvvр, зvvн жигvvр гэж 2 хуваагаад, улмаар уламжлалт 6 тvмэнд задалжээ. Зvvн жигvvрийг Их Хаан єєрєє захирч байв.

Зvvн:

1. Цахар (одоогийн Шилийн гол)

2. Урианхай

3. Халх (Хєлєн, Бойр нууруудаас баруун хойд зvгт мєн урагшаа Халх голын хєндий)

Баруун жигvvрийг Жонон удирдах байв.

Баруун:

1. Ордос (одоогийн Хуанг-хо)

2. Тvмэд (одоогийн Хєх хот орчмын нутаг)

3. Улаанцав, Еншєєбvv, Харчин

Тєгсгєл

Даян хаан Хятад руу амжилттай довтолж (1517-1523 онуудад) Бээжин орчим хvрч, 1532 онд Хятадтай энхийн гэрээ байгуулж байжээ.

Мєн анхандаа Дєрвєн Ойрдын холбоонд нэгдэж яваад, Ойрдуудыг баруун тийш нvvхэд зvvн Монголд vлдсэн Барга Буриадуудыг байлдан дийлж захиргаандаа (Халх болон Урианхай тvмэнд нийлvvлсэн) оруулсан гэсэн мэдээ бий. Зарим тvvхэнд тvvний ач Боди-Алаг Баргийг дийлж зvvн тvмэнд нийлvvлэв гэдэг. 1543 онд Батмєнх Даян хаан таалал тєгсєв.

Батмєнх Даян Хаан болон Мандухай Сэцэн Хатан нар тарж бутраад байсан Монголчуудыг дахин нэгтгэж чадсан бєлгєє. Зvvн Монгол доторхи єрсєлдєгч Хасарын удам, тvvнчлэн Баруун Монголын дайнч Чорос овгийнхний хvчийг сулруулж, Чингисийн удамын Боржигон овогтны ноёрхолыг дахин сэргээсэн амой. Гэвч Даян хааны хvvхдvvд, vр ач нар "Монгол Индивидуализм" хэмээх гайт євчнєєс хол байж чадсангvй. Тэд нийтлэг Монгол vндэстний эрх ашгийг харахын оронд, хувийн, эзэмшилдээ байлгадаг жижиг аймгийнхаа хvрээнд сэтгэж байлаа. Монголын феодалын системийн гажиг буюу vр хvvхдvvдээ улсаа хувааж єгдєг энэ уламжлал Монголыг олон хэсэгт задалж, хувааж, нэгдмэл хvчийг vгvй болгож, тєвєєс зугтах хvчийг єєгшvvлж байсан биз ээ.

Хавсралтууд.

16- р зууны vеийн зvvн Монгол.

( ) хаалтан дотор хэний удамын ноёдоор удирдуулсан болохыг тэмдэглэв.

/ - тэмдгийн ард Батмєнх Даян хааны аль хvvхдийн эзэмшил болохыг орууллаа.

Зvvн жигvvр. Хаан удирдана. 3 тvмэнтэй. Батмєнх Даян Хааны ач Боди Алаг (1504-1547) ерєнхийлєн захирч байв.

1. Цахар тvмэн. Хааны хувийн улс. / Даян хааны ач, (Тєрболдын хvv?) Боди-Алаг.

1) Авга.

2) Авга нар (Чингисийн дvv Бэлгvтэйн удам?) / 10 дахь хvv Гэрболдын ємч.

3) Аохан (Чингисийн удам)

4) Дєрвєн хvvхэд (Чингисийн ах дvv нарын удам) / 6 дахь хvv Очирболдын ємч

5) Хишигтэн (Чингисийн удам)

6) Муумянган (Хасарын удам) / 10 дахь хvv Гэрболдын ємч.

7) Найман (Чингисийн удам)

8) Онгууд (Хасарын удам) / 7 дахь хvv Арболдын ємч

9) Хуучид (Чингисийн удам)

10) Сєнид (Чингисийн удам)

11) Yзэмчин (Чингисийн удам)

12) Уруд (Хасарын удам)

2. Урианхан / Боди-Алаг

1) Ар Хорчин

2) Дєрвєд

3) Горлос

4) Жалайд

5) Хорчин (бvгд Хасарын удам)

3. Халх / 11 дэхь хvv Гэрсэнз

1) ар 7 отог (Чингисийн удам)

2) євєр 5 отог (Чингисийн удам) vvнд: Баарин, Жаруд, Хонгирад, Баяд, Учирад

Баруун жигvvр. Жонон удирдана. 3 тvмэнтэй. Батмєнх Даян Хааны 3 дахь хvv Барсболд (1532 онд нас барсан) захирна.

1. Ордос. Жононгийн хувийн улс. (Чингисийн удам) / 3 дахь хvv Барсболд.

2. Тvмэд. (Чингисийн удам) / 4 дэхь хvv Арсболд

3. Асуд, Харчин, Еншєєбvv (Чингисийн удам) / 9 дэхь хvv Чинтайж.

Цахар, Урианхан, Тvмэд, Ордос зэрэг Монголын гол хvчирхэг аймгууд Мандухайн хvvхдvvдийн ємч болжээ. Даян хааны 3 дахь хатнаас тєрсєн Гэрсэнз хэдий хамгийн отгон нь (тєрсєн он болон насны хувьд) биш ч гэлээ хvvхдvvдийн бага нь гэж тооцогдож байв. Тvvний эзэмшил нь Халхын 12 отог байлаа.

Даян хааны хvvхдvvд ба тэдний эзэмшил.

/ / тэмдэг дотор аль аймгийг эзэмшсэн гэдгийг оруулав.

( ) тэмдэг дотор аль хатнаас тєрснийг оруулав.

1482 онд Улсболд, Тєрболд ихэр тєрєв. (Их хатан Тvмэдийн Мандухай)

1482 онд Гэрболд /Муумянган/ (Бага хатан Ойрдын Жимсгэнэ)

1484 онд Тєрєлт (охин), Барсболд /Баруун тvмнvvдийг захирна/ ихэр тєрєв. (Тvмэдийн Мандухай)

1490 он хvртэл хvv Арсболд /Тvмэд/ (Тvмэдийн Мандухай)

Ачболд, Очирболд /Дєрвєн хvvхэд/ ихэр. (Тvмэдийн Мандухай)

Хожим Хаан хvv Арболд /Онгууд/ тєрєв. (Тvмэдийн Мандухай)

1489 онд Гэрсэнз /Халх/ тєрєв. (Ойрдын Жимсгэнэ)

1491 онд Гэрттайж, Чинтайж /Асуд, Харчин, Еншєєбvv/ нар тєрєв. (Дунд хатан Ойрдын Хvсэй)

ашигласан материал:

-"Лу. Алтан Товч". Германы монголч эрдэмтэн В.Хейссигийн судалгаанаас vзэхэд гvvш Лувсанданзан "Алтан товч"-ийг 1651-1676 оны хооронд бичсэн бололтой. (1990 онд УБ хотноо кирилл vсгээр дахин хэвлэгдсэн)

-Германы монголч эрдэмтэн Вероника Вейт : "Die mongolischen Voelkerschaften". 1986 оны хэвлэл. ХБНГУ.

-Зєвлєлтийн монголч эрдэмтэн А.Шастина "Алтан товч". 1957 оны хэвлэл.