2008-01-25

Элбэг Нигvvлсэгч Хаан (-1400)

1368 онд Юань гvрний сvvлчийн их хаан Тогоон Тємєр Мингийнхний бослогоос зугтаж 60000 албатаа дагуулан Монгол нутагтаа иржээ. Тvvний vр, ач, гуч нар Монголын их хааны хvч нєлєєг хадгалж vлдэхийг хичээсэн боловч, євєр зуурын тэмцэлээс шалтгаалан бvтэлтэй юм болсонгvй. 1388-1410 оны хооронд тєр барьсан 5 хаанаас зєвхєн нэг нь л жам ёсны vхлээр тэнгэрт хальсан гэдэг.



(Монгол Ахуй)

Тогоон Тємєрийн удам Элбэг Нигvvлсэгч хаан 1392 онд Монголын хаан ширээнд суусан байна. Тvvний талаар дорхи нэгэн тvvхийг Алтан Товч-д бичиж vлдээжээ. Хаан нэгэн євєл анд явж байв. Зам зуураа цасан дээр тунасан туулайн цусыг vзээд, Ойрдын Хуухай баатраас "энэ мэт цасан цагаан царайт, цусан улаан хацарт гоо охин vзэхсэн" гэж асуужээ. Хуухай баатар хариуд нь "таны бэр Єлзийт чинь энэ мэт vзэсгэлэнт буюу хаантаан" гэж єчжээ. Элбэг хаан Хуухайг Єлзийт руу явуулав. Хуухай баатар Єлзийт дээр очоод "Хаан чамтай уулзья" гэж байна гэв. Єлзийт :"Хаан хvн бэртэйгээ учирдаг ямар ёс байна, эр нєхєр минь ч хардах биз" гээд хавьтуулсангvй. Хуухай баатар хаанд очиж vгийг нь дамжуулжээ. Гэвч Элбэг хаан биечлэн ирж бэр охиноо vзээд дурлаж, єєрийн хvv Хархvчvг хунтайжийг хороолгож, эхнэр Єлзийтийг нь хvчээр авчээ. Хожмийн нэг єдєр Єлзийт хатан Хуухайг аргаар хуурч, согтоож унагаад, єєрийнхєє хувцасыг урж, vс гэзгээ сэгсийлгээд, дээрээсээ цус асгаж хэвтээд, тусламж эрж хашхирчээ. Хаан болон хааны албатууд Хуухайг барьж хороов. Єлзийт хатан: "- эм хvний єшєє ийм байдаг юм, хvvгээ алсан ёсгvй хаан чи билээ" гэх зэргээр хэлсэнд Элбэг хаан буруу хардаж, Хуухайг хилсээр хєнєєснєє ойлгожээ. Тэгээд тэр 4 тvмнийг* Хуухайн хvv Батула Чинсанд мэдvvлэв. 4 тvмэн Ойрад гэх тэр бєлгєє.


(Баттула Чинсан)

1399-1401 он. Хэргийн vнэн учрыг мэдсэн Батула Чинсан эцгийнхээ єсийг авахаар цэрэглэн ирж байлдаад, Элбэг Нигvvлсэгч хааныг хєнєєжээ. Энэ Тухай Лу. А.Т. -д : Элбэг хааныг ойрадын Батула чинсан ... хороож тэнгэр болгов. Батула чинсан ... эхлэн дєрвєн тvмэн ойрадыг аван харь дайсан болов... гэжээ. Ийнхvv Элбэг Нигvvлсэгч хааны зvй бус авир Монголд хор болов гэх.

Юань гvрэн мєхсєнєєс хойш Монголчууд Хятадыг єєрийн харьяаны "алдагдсан нутаг" гэж vзээд байнга довтолж дахин эзэлж авахаар санаархаж байв. Хятадын Мин улсын хувьд Монголчууд нь "умарын зэрлэгvvд, бvдvvлэг нvvдэлчид бєгєєд єєрсдєє аяндаа соёлжиж, Хятад улсад нийлэх ёстой" байж. Гэвч энэ 2 эрс тэс ашиг сонирхол авцалдаж єгєхгvй дайтах нь их байлаа. Мингийн хаан Юнг-Ло "Монголыг Монголоор нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь устгуулах ёстой" гэсэн уламжлалт бодлогийг шинэ нєхцєл байдалд тохируулан хэрэгжvvлэх болов. Монголчуудыг аль болох хагаралдуулж, дунд нь яс хаяж байжээ.

1414 онд Туул голын эрэг дээр Мингийн хаан Юнг-Логийн удирдсан хятад, зvvн монголын нэгдсэн арми Баттула чинсантай байлдаад дийлж, тvvнийг ихэнхи цэргvvдтэй нь хамт хороожээ. Хятадууд ингэж зvvн монголтой нийлж баруун монголыг дарж авсаныхаа дараа, эргээд зvvн монголын эсрэг дайрч, хvн ардыг гашуун гамшигт учруулж байсан байна.

Тєрийн хаад суудлаа засаж чадахгvй бол
Тvмэн олон гvйдлээ олж чаддагvйг
Элбэг Нигvvлсэгч хааны тvvх харуулдаг билээ.

* Мєхєс миний бие бvдvvн зvрх гарган таамаглахад, Элбэг Нигvvлсэгч хаанаас Ойрдын Батула Чинсанд мэдvvлсэн гэх энэ 4 тvмэн нь 1. Баатад (баатрууд буюу зvvнГарууд?), 2. Хошууд, 3. Хойд, 4. Торгууд нар байж болох?. Чингис хаан Монгол овог, аймгуудыг нэгтгэн хураасны дараа овгийн системийг халж арай боловсронгуй, шинэ тvмтийн бvтэц, зохион байгуулалтанд оруулжээ. Тэрээр нэгэн удаа:

Далан торгуудыг
Ихэс торгууд хэмээтvгэй.
Архайн баатруудыг
Єтгєс баатрууд хэмээгтvн.
Есvтvгэ, Бєхэдэйн хорчинг
Ихэс хорчин хэмээгтун
гэж зарлиг болов. (Лу.А.Т.)

Тvvнчлэн Хишигтэн тvмтийг байгуулав гэж гардаг. Тэгвэл Хишигтэн аймаг гэж Євєр Монголд байгаа нь сонин. Хорчин тvмний гарал ч Чингис хааны vеийн шинэчилсэн зохион байгуулалтаас эхтэй байж болох юм. (Харин Харчин гэдэг нь Ойрдуудаас гаралтай болов уу.)

Баатрууд (зvvнГарууд буюу хожмийн Цорс?) аймгийнхнийг Манжууд vндэс удмаар нь хvйс тэмтэрчээ. Энэ Баатад (зvvнГарууд) аймгийг Чорос овогтон захирах тул хожим Цорс аймаг гэх болж. Эсвэл Чорос нь анх овог байсан боловч хожим томорч Баатадыг уусгаж аймаг болсон байх боломж бий. Чорос нь Нууц Товчоонд гардаг "чонос" гэдэг нэрээс vvссэн байж болох юм. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мєрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Yvнд Жамуха єгvvлрvvн: “Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав” гэж буцахдаа чонос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж... хэмээн тэмдэглэгдэн vлджээ.

Хавт Хасарын удам Хошуудуудын хойчис одоо Хєх нуур (Цайдам) орчим амьдарч байна.

Хойд нь Чингисийн vед Мэргид болон Хиад аймгуудын хооронд (завсар) нутаглаж байсан жижиг отог болов уу. Хожим хvчирхэгжин томорч аймаг болсон байх. (Эсвэл Юань гvрний vед Хиад аймгийн vлдэгдэл отогуудын нэр сунжирч /єєрчлєгдєж/ Хойд болсон байж болох юм.) Одоогийн Хєвсгєл болон Завхан аймгаар нутаглаж буй Халхын Хотгойд бол чухам энэ Хойд аймгаас тасарч гарсан байна. Ойрдын Хойд аймаг Манжуудын vйлдсэн их аллагад єртєж нэг сvйрээд, хожим цагийн аясаар овог болтлоо жижгэрчээ.

Торгуудуудын хойчис нь Монголын баруун хязгаар болон Оросын Халимаг, Хятадын Шинжаан Уйгар, Алшаа, Идшийн гол зэрэг газар нутгуудад буй.

Єєлдvvд нь Цорс, Хойд болон бусад Ойрад овог аймгуудын удам болов уу. Амарсанааг дарсаны дараа ихэнхи Єєлдvvдийг (цорс + хойд) хядаад, vлдсэнийг нь одоогийн Монголын Ховд (хуучнаар Дєрвєд Далай хааны хошуу), Євєрхангай, Архангай (Сайн Ноён Хан аймаг) мєн Сvхбаатар (Дарьганга) болон євєр Монголын Алшаа, Хєлєн Бойр, Шилийн гол гэх зэрэг маш олон аймаг хошуудад тараан суурьшуулжээ.


ашигласан материал:

Лу. Алтан Товч

Шастина. Алтан Товч.

-Veronila Veit, Die mongolischen Voelkerschaften

-Michel Weiers, Die Mongolen

Єзбег хаан (-1341)

1304 онд Алтан Ордын хаан Тогтох Кавказаа буцаан авах гэсэн хуучин шалтгаар ИлХаан Єлзийтийн эсрэг довтлох тєлєвлєгєє боловсруулж, єєрийн холбоотон Египетийн хааныг баруун талаас нь дайр гэж шаарджээ. Египетийн хаан тэртээ тэргvй хоюулаа нийлээд ч барахгvй тул байлдаад яахав гэсэн татгалзсан хариу єгчээ.

1312 онд Тогтох хаан таалал тєгсєв.

1313 онд хаан ширээний тєлєє удтал тэмцсэний эцэст Зvчийн удамын Монгол ноён Єзбег хаан ширээнд суув. Єзбег хаан ИлХаантай найрамдалын гэрээ байгуулж, ємнєд хилээ аюулгvй болгож аваад улс орныхоо дотоод vймээн самуунд хамаг анхаарлаа тєвлєрvvлэв. Оросууд хоорондоо хядалцаж, Серб, Болгар, Византууд бие биенээ дайран довтолж, хvчээ сулруулж байсан "туйлын таатай vе" эхлэв. Єзбег хаан тэднийг ажиглаж байгаад аль хvчирхэгжиж ирснийг нь нєгєє сул доройтой нь нийлж дарчхаад, дахин хооронд нь зодолдуулаад сууж байхад л болчих байв. Гэвч асар аюултай, шинэ єрсєлдєгч єсєн єндийж байлаа. Энэ бол Османы туркууд байсан бєлгєє.

(тэр vеийн зоосон мєнгє)

Туркvvд Алтан Орд болон ИлХааны хооронд яс хаяж, Монголын хоёр хєрш улс дахин дайнд татагдан орлоо. Єзбег хаан хуучин холбоотон Египеттэй ИлХаадын эсрэг хамтран дайтья гэсэн санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Єзбег хаан ганцаараа ИлХаадын эсрэг довтлох гэж нэг vзсэн болов хvчирхэг Монгол, Иран дайчдын vлэмж их хvчийг хараад, айх сэтгэл тєрж, байлдалгvй буцжээ.

Алтан Орд хуучин холбоотон Египетээ жигшин vзэж, тэдний усан болон газрын худалдааны замыг боож эхлэв. Цагадайн хаант улстай холбоо тогтоож ИлХааны эсрэг хамт байлдья гэж гуйж vзсэн боловч мєн л татгалзсан хариу авав.

1325 онд ИлХааны цэргvvд умардын дайсан Алтан Ордын нутагт цємрєн оров.

(Монгол цэргүүдийн бүслэлт)

1335 онд Єзбег их цэрэг хураан ИлХааны эсрэг довтолж, хvчээр тvрэн урагшилсаар 1340 онд маш бага хэмжээний газрыг булаан эзлэв. Гэвч гол хvслэн болсон Кавказаа буцааж авч чадсангvй.

1341 онд Єзбег хаан нас барав. Монголчуудын нєлєє vлэмж суларч, татаруудын хvч єсєв. Татарын зарим ноёд Польшид дагаар орж Алтан Ордын эсрэг байлдаж байлаа. Алтан Орд олон улсын тавцанд ганцаардаж, ноёд нь эрх мэдэл булаалдан тэмцэж, иргэд vймж, Монголчуудын ноёрхол ганхаж эхэлсэн байна.

(Узбекстаныг ємнє нь Долоон мєрний орон гэдэг байжээ)

Єзбег хааны нэрээр єєрсдийгєє нэрлэсэн гэх Тvрэг угсааны улс бий. Энэ бол анхандаа монгол, турк, иран овогтнуудаас холилдон бvрдсэн Узбекууд болно. Тэр vеийн Узбекууд Бат хааны удмын Єзбегийг "Yндэстний Их Эцэг" гэж vздэг байжээ.

(Узбек гэр- эсгий туургатны нэгэн жишээ)

(Узбек охид - Монголчуудаас ялгаа байна уу?)

(Узбекийн "vндэсний эцэг" Доголон Тємєрийн хєшєє)

ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde.

2003-2005

Ногай (-1299)

Оршил. Ногайн ємнєх vеийн Алтан-Орд.


(Монгол угсаатан Орос нутагт)

1227 онд Чингисийн ууган хvv Зvчи нас барав. Каспийн болон Арал тэнгис орчмын газрууд Зvчийн хєвгvvд болох Орд, Бат, Шибан нарын эзэмшилд байсан аж. Энэ нутагт амьдардаг байсан ирано-ари угсааны Аланууд, турк угсааны Кумануудыг Зүчийн хөвүүд хувааж авчээ.

1236, 1242 онуудад Зvчийн удамын ноёд Европыг дайлаар мордож, замдаа тааралдсан бvх армийг хиар цохисноор Орос, Польш, Балканы хойгийг нєлєєнийхєє бvс болгон хувиргасан байна.


(Алтан Ордны Монгол Дайчин)

1255 он хvртэл энэ єргєн уудам нутаг Бат хаанд захирагдаж, Монгол Империйн баруун хязгаар гэж тооцогдож байв.

1257 онд Бэрх хаан ширээнд суув. Кавказ нь Бат хааны vеээс Алтан-Ордын нєлєєний бvс нутаг байтал их хаан Мєнх тушаал гаргаж, Кавказыг єєрийн дvv ИлХаан Хvлэгvд єгчээ.

Бэрх хаан Египетийг эзлэн суусан Турк угсааны Мамлюкуудтай холбоо тогтоов. Иран дахь Монголын ИлХаан улсын эсрэг эвсэл байгуулаад, улмаар хоёр талаас нь хавчин цохиж, Кавказаа буцааж авах тєлєвлєгєє боловсруулав.

ИлХааны улс ч баруун Европын Христос шажинт улсуудтай холбоо тогтоож, Лалын шашинтны эсрэг холбоо тогтооё. Египетийг хамтдаа дайрья, та нарт Иерусалемийг чинь авч єгье гэх зэргээр ятгажээ.

Бэрх хааныг таалал тєгссєний дараа Бат хааны ач хvv Мєнхтємєр (1267-1280 онуудад) Алтан-Ордыг захирчээ. Византууд Алтан-Орд, Египет улсуудын хоорондох далайн замыг хааж, энэ хоёр хvчирхэг холбоотонг худалдааны аргаар боож эхлэв.

Алтан Ордын хаан Мєнхтємєр нь ИлХаант улсан хаан Абахайтай найрамдлын гэрээ байгуулж, Кавказын асуудал дээр Алтан-Ордын тvvхэнд анх удаа буулт хийв. Гэсэн ч ИлХааны цусан єшєєт дайсан Египетvvдтэй сайн харилцаагаа хадгалж vлджээ. Дээр нь Цагадайн хаант улстай ИлХааны эсрэг нууц гэрээ байгуулсан байна.

Евро-Азийн асар уудам нутгийг атгасан хvчирхэг 3 Монгол хаад ингэж нэгэн эвсэлд орсон нь Византийн хааныг асар их тvгшээв. Византийн хаан удалгvй арга сэдэж Мамлюкийн (египетийн) хаан Байбарсаар уламжлуулан Мєнхтємєртэй найрамдалын гэрээ байгуулахыг хvсчээ. Египет ч Евро-Азийн уудам нутаг дахь Монгол угсаадын хаадын нэгдлийг буцааж салгах талаас нь бодож эхлэв. Байбарс Мєнхтємєрт: - Византийн хаантай найрамд, тэд бидний хоорон дахь усан замыг нээх болно, хоюул хvчирхэгжиж байгаад, єст дайсан ИлХааны довтлон устгая гэжээ. Мєнхтємєр Египетийн саналаас татгалзав. Мєн найрамдалын гэрээ байгуулья гэсэн Византуудад ч тодорхой хариу єгсєнгvй.

Ногай.

Дээр бичсэн эгзэгтэй vе хаашаа эргэх нь мэдэгдэхгvй болж, улс тєр, дипломат бодлогийн хvрээнд ваакуум vvсч эхэлжээ. Энэ удирдлагийн хоосон орон зайг соргог олж хараад, шалмаг дэвшин гарч ирсэн хvн бол Зvчийн удамын Монгол ноён, их цэргийн жанжин Ногай байлаа.

(Түүхэн Зураг)

Мєнхтємєрийн наазгай, сул байдлыг ашиглан тvvний ємнєєс улс орны дотоод, гадаад бодлогийг аажим аажмаар гартаа авч эхлэв. Ногай жанжин Египетийн хаан Байбарсын саналыг хvлээн авч, ИлХааны эсрэг байлдах vvрэг хvлээв. Оросын хэдэн ноёдтой хамтран Литва, Польшуудын эсрэг амжилттай дайрч зэгсэн нэр хvнд олж авав. Оросууд тvvнийг Царь гэх болов. Византийн хаан тvvнд охиноо єгєв.

1280 онд албан ёсны хаан гэгдэх Мєнхтємєр хорлогдов. Тvvний дvv Тодмєнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. Ногай тэр vед Волгагийн Болгаруудыг хиар цохиж, Унгар, Польш зэрэг орнуудыг довтлоод байжээ.

(Алтан ордны зоос)

1287 онд Телебуха хаан ширээнд суув. Египеттэй урьд нь байгуулчихсан байсан гэрээнд шахагдан ИлХааны эсрэг 2 удаа довтолж vзсэн боловч ямар ч амжилт олсонгvй няцаагджээ.

1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын ємнє этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан єєрийгєє ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав. Ногай Телебуха-г Мєнхтємєрийн хvv Тогтохд єгч цаазлуулав.

Тогтох хаан ширээнд суусан боловч Ногайн утсан хvvхэлдэй болж хувирав. Yvнийгээ ч мэдэж байсан Тогтох цэргээ авч Ногайн эсрэг байлдсан боловч хиар цохиулжээ. Тогтох зугтаж гарав. Харин ялсан Ногайн арми дотор бас л эрх мэдэл булаалдсан маргаан гарч задарчээ. Ногайн цэргийн ихэнх хэсэг нь Тогтох хаанд дагаар оров.

1299 онд Тогтох, Ногайн хооронд шийдвэрлэх тулалдаан болж, Ногайн цэрэг хиар цохиулжээ. Ногай зугтах замдаа Орос цэрэгт алуулжээ.

Гэвч тvvний байгуулсан гавьяа, баатарлаг vйлс нь домог болон vлдсэн байна. Ногайн эзэмшил нутаг тvvнчлэн анх єєрийн армийг цуглуулж эхэлсэн газар нь Алтан Ордын ємнєд хэсэгт байв. Тэр нутгийн зарим овог аймгууд єєрсдийгєє Ногайчууд гэх болжээ.

Ногай хэмээх жижиг vндэстэн vvссэн тvvх ийм ажээ.

(Ногайн далбаа)

ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde.

Франкфурт ам Майн

2003-2005

Миний тухай

Ч. Отгочулуу

Toвч намтар

Улаанбаатар хотод тєрсєн

1999 онд "Монгол Бизнес" дээд сургуулийн менежментийн ангийг тєгссєн.

2003 онд Дрезден хотын Техникийн Их Сургууль. "Улс Ардын Аж Ахуй" (VWL) мэргэжлээр фордиплом (баклавр) авсан.

2003 оноос Франкфурт /Майн хотын их сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцаж 2006 онд "Мөнгөний бодлого" гэсэн сэдвээр мастерын цол (Diplom-Volkswirt) хамгаалсан.

ажил, дадлага :

1998-1999 онд Монголын Менежмэнтийн холбооны оюутны салбар зєвлєлд.

Мєн МИАТ компаний Маркетингийн хэлтэст дадлага хийж байсан.

2001 оны намар "DaimlerChrysler" корпорацийн Дрезден дэхь салбар "Mercedes-Benz" д танилцах дадлага хийсэн.

2007 оны хавраас ХасБанкинд эдийн засагч, судлаачаар ажиллаж байна.

Эхлэл

Оршил оршвой.

2008 оны 1 дүгээр сарын 25 н. Баасан гараг. Ажлаа тарж, гэртээ ирчихээд энэхүү блогийг нээвэй. Таньдаг залуус маань бүгд блогтой болсноос тэр үү "уруу татагдаж" блогийн ертөнцөд хөл тавихаар шийдэв.

Уг нь 2000 онд анхныхаа вебийг html ээр бичиж байж билээ. Дараа нь асуулт.нет ийн тусламжтайгаар php хэлээр шинэчилсэн боловч цаг зав тааруу, дээр нь хакерийн аюул зэргээс болж орхисон юм. Интернэттэй танилцсан түүх маань нэг иймэрхүү.

Одоо ч бүх юм нь автоматчилагдсан тул веб хийхэд амар болж дээ. За даа ямартаа ч Отгоо хүү овоо хэдэн жилийн дараа интернэтийн тайзнаа "comeback" хийхээр шийдвээ.