2003-03-21

Капитализм гэж юу вэ, үндсэн шинжүүд


Капитализм буюу арай "зөөлнөөр" Зах Зээлийн Эдийн Засаг (ЗЗЭЗ) гээчийн тулгийн 3 чулуу юу вэ? Энэ талаар ихэнхи эрдэмтдийн баримталдаг байр суурьтай танилцья
Капитализмын vндсэн 3 шинж.

1. Хувийн өмч, тvvний эрх зvй.

 Коммунист, социалист, феодал болон боолын нийгмvvдэд хувийн өмч, тvvний баталгаа гэж байсангvй. Хэн нэг эрх мэдэлтэн, коммунист, дарангуйлагч, хаан, ноён, боолын эзэд л эрх мэдэлдээ дулдуйдан бvхнийг захиран зарцуулж байв. Жирийн иргэн хvнд өөрийн гэсэн газар, оромж, vл хөдлөх хөрөнгө эзэмших эрх vгvй. Боолын нийгэмд боолууд vхтэлээ ажиллаад юу ч олж долоохгvй. Феодалын нийгэмд хамжлага ард эзэн ноёныхоо газарыг хагалж, малыг нь хариулж өгнө. Өөрсдөө өлбөрөөд өгчихгvй байхад л хангалттай байв. Коммунизмын vед хэзээ хаана хvрч очих нь vл мэдэгдэх диваажингийн төлөө ардууд ажиллана. Улсын өмч дутаавал хариуцлага хvлээнэ. Харин сайд дарга нар, коммуистууд хэмжээгvй эрх дарх эдэлдэг байв.
ЗЗЭЗ-д бvгд тэгш эрхтэй. Баяжих, шударгаар хөрөнгө хуримтлуулах эрх нь ч нээлттэй. Энэ эрхийг нь төр хамгаална. Иргэн хvн хариуд нь татвар төлнө. Учир нь vнэгvй юм гэж бараг vгvй.

2. Зах зээлийн систем буюу эрх чөлөөний тогтолцоо.

Капиталист бус нийгмvvдэд баяжих нь бараг хориотой байлаа. Мөнгө зээлvvлээд хvv авах нь нvгэлд тооцогддог байв. Ухаандаа  хvссэнээрээ амьдрах, хөдлөх эрхгvй. Харин хэн нэг хаан, ноён, лам, коммунист коммиссарын тушаал зааврын дор хvлцэнгvй амьдрах ёстой.
 Хөдөлмөрийн зах зээл, мөнгөний зах зээл бараг байсангvй. Мэдээж бараа таваар худалдагдаж байсан гэхдээ энэ  нь нийт зах зээлийн системийг бvрдvvлж чадахгvй байлаа. Хvн эхэлж эрх мэдэлтэй болж байж дараа нь  баяждаг байв. Хамжлага ард, пролетари иргэн хөдөлмөрөө зах зээлийн шударга зарчмаар vнэлvvлж чадахгvй байсан учир хөдөлмөрийн бvтээмж гэхээр юм бараг байсангvй. Зарц шиг ажиллаж буй хvнд илvv ихийг vйлдвэрлэх  сонирхол дутнаа даа.
ЗЗЭЗ-д аливаа хvн ажиллахгvй байх эрхтэй. Хvнд, хямд ажлаас татгалзах боломжтой. Хэн ч тvvнийг албадахгvй. Гэвч зах зээл өөрөө хvнийг ямар ч хатуу ноён, харгис коммунистаас илvv хvмvvжvvлдэг гэх. Гол нь хvн өөрийн хөдөлмөрөө, хvн өөрийн чөлөөт цагаа өөрийн сонирхсон vнээр худалдах эрхийг хангах л чухал. 
 Өнөөдөр хэн ч биднийг заавал Америк, Солонгос явж хvнд хатуу ажил хий гэж албадаагvй. Гэхдээ ихэнхи Монголчууд эдгээр орон луу хошуурч байна. Энэ бол зах зээлийн механизм ажиллаж буйн, капитализмын судас лугшиж буйн тод жишээ билээ.

3. Хувьсал, шинэчлэл.

Бид эртний Грекийн өндөр соёлын талаар сайн мэднэ. Мөн дундад зууны vеийн Европын сэргэн мандалын vеийг ч мэднэ. Гэвч энэ 2 vеийн хооронд бодит ялгаа байна уу. Юу өөрчлөгдөв? Аль ч тивийг аваад vзсэн капитализмын өмнөх vеийн нийгмvvдэд нэгэн хэвийн байдал vргэлжилж байв. Магадгvй мянган жил өнгөрөөд байхад мал маллах арга, тариалах урлаг, нэхмэлийн техник нь бараг өөрчлөгдөөгvй л байсан байна.
Тэгвэл капиталист нийгэм нь шинэчлэл хувьслаар амьсгалж байдаг аж. Сvvлчийн 100 жилийн тvvхийг харахад л капитализмын өөрчлөх, хувьсгах агуу их хvчийг харж болно. Феодалын болон коммунист нийгэмд байгаа юмыг байгаагаар нь байлгах сонирхол их байлаа.
 Капитализмд хvн өөрөө хөгжихийн хирээр, тvvний хэрэгцээ шаардлага өснө. Yvнийг дагаад яг тvvнд нь нийцэх бvтээгдэхvvн vйлдвэрлэх сонирхол хэн нэгэнд бий болно. Хэрвээ тэр чадахгvй бол би чадна. Тэр хар цагаан зурагт vйлдвэрлэж байвал би өнгөт зураг vйлдвэрлэнэ. Ингэж байж талхаа олж авна.

Капитализм vvссэн тvvх.

 Бидний бvтээгдэхvvн vйлдвэрлэлд юу хэрэгтэй вэ? Yvний тулд Зах зээл дээр бид юуг худалдаж, юуг худалдаж авдаг вэ? Эдгээр бол Газар, Хөдөлмөр, Капитал 3 юм. Эдгээрийг vйлдвэрлэлийн хvчин зvйлс гэдэг. Энэ vйлдвэрлэлийн хvчин зvйлс нь капитализмыг капитализм болгожээ.
Капитализмын өмнөх vед vйлдвэрлэлийн хvчин зvйлс байсангvй. Мэдээж тэр vед хvн, газар, эд хэрэгсэл байсан. Гэхдээ тэднийг худалдаж болдоггvй байв. Ийм учир vйлдвэрлэлийн хvчин зvйл болж чадахгvй. Газар, хөдөлмөр, капитал нь албадлага, эрх мэдлийн илэрхийлэл байв. Феодал хvн хамжлага ардаа захирна. Тэдний хооронд эрэлт, нийлvvлэлт байсангvй. Газар нь хаад, ноёд, эсвэл  газрын эздийн  мэдэлд байв.
Yнэлгээгvй ажил, хөлслvvлээгvй газар, ашиг авчирдаггvй капитал, эдгээр нь хэрхэн vйлдвэрлэлийн хvчин зvйлс болж хувирав?
1820 иод оны vед Английн феодалууд, газарын эзэд нь хамжлага ардуудаа, тариачдаа хөөж явуулжээ. Газар тариалан эрхлэхийн оронд малын бэлчээр байгуулж, хонь vржvvлж ноосоор нь баяжих хөдөлгөөн өрнөөд байв. Амьжиргааны эх vvсвэрээ алдсан хөөрхий тариачид өлбөрөхгvйн эрхэнд хот газар бараадав. Ингээд өөрсдийнхөө хөдөлмөрийг худалдахаас өөр арга vлдсэнгvй. Ингэж хөдөлмөр хэмээх vйлдвэрлэлийн  хvчин зvйл vvсчээ.  
Францын газарын эзэд, феодалууд тун чиг баян тасаг амьдарч байлаа. Гэвч Америкийг нээснээс хойш алтны наймаа газар авчээ. Алтны наймаачид хязгааргvй хурдан баяжиж эхлэв. Алт ихсэхийн хирээр юмны vнэ өсч байлаа. Феодалуудын хувьд албатуудаас авах татварын хэмжээ нь хатуу заагдсан байв. Өөрөөр хэлбэл 10 кг будаа, 20 өндөг өөр юу байдаг юм. Гэтэл бусад тансаг хэрэглээний зvйлс vнэд орж эхэлжээ. Ингээд феодалууд олноороо ядуурч эхлэв. 1530 онд Францын Гевиодон дvvргийн хамгийн баян газарын эзэн-феодал 5000 Ливрийн хөрөнгөтэй байхад, хотын жирийн нэг худалдаачин 65000 ливрийн хөрөнгөтэй байв. Ингээд ядуурсан феодалууд газраа худалдаж эхлэв. Баян наймаачид ч газарыг яаран авчээ. Мэдээж өв уламжлуулах хэрэгсэл гэдэг утгаараа биш, харин хэцvv vед буцааж зарж болох капитал гэсэн vvднээс. Ингэж газар хэмээх vйлдвэрлэлийн  хvчин зvйл vvсчээ.  
Yйлдвэрлэлийн хvчин зvйлс vvссэнээр, газар, хөдөлмөр, капитал эдийн засгийн эргэлтэнд орсноор техникийн дэвшил, технологийн хөгжил эрс хурдсах  боломж бvрэлдэн бий болов. Гэхдээ капитализмд нэг том дутагдал бий. Энэ бол баталгаа, найдварын хомсдол. Феодалын нийгмийн vед хамжлага ард хичнээн хэцvv vед ч гэсэн эзэн ноёноосоо бага хэмжээний өл залгуулах хvнс авах эрхтэй байж.
Капитализмд ажилчин хvний амьдралын баталгаа тун хэврэг. Өнөөдөр ажилтай байна. Маргааш энэ хэвээрээ байх ямар ч баталгаа байхгvй.

Капитализмын талаархи гарамгай онолчид.

1. Адам Смит. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө хөгжvvлээд, хянаад явна. Зах зээл өөрийн дотоод жам ёсоор хөгжих ёстой. Иймд төрийн оролцоог аль болох бага байлгах учиртай гэж vзжээ. Тvvнийхээр бол чөлөөт капитализм - аврал.

2. Маркс. Капитализмын мөн чанар, динамикт тvvн шиг гарамгай анализ хийж чадсан хvн ховор. Гэвч vзэл сурталын хvлээсэнд хэт баригдсан тул саар нэрийг олжээ. Капитализм нь ажилчин ангийг сорж мөлжиж байгаагийнхаа хvчинд л тогтож байна. Гэвч энэ нь  яваандаа хямарсаар мөхөх тавилантай гэж vзжээ. Капитализм нийгмийг мөхөөхөөс өмнө ажилчин анги санаачлагийг гартаа авах учиртай байв.

3. Кейнс. Капитализм гvнзгий хямралд орсон vед тэрээр дэлхийн тvvхийг эгнэгт өөрчилсөн бvтээлээ туурвисан юм. Төрийн оролцоотой зах зээлийн эдийн засгийн онолыг vндэслэгч гэхэд буруудахгvй биз. Өмнөх хоёроосоо ялгаатай нь тэрээ капитализмыг хэт гоёчлон магтсангvй, бас хэт харлуулан шvvмжилсэнгvй. Харин гол согогийг нь олж харж засах талаас нь анхаарсан байна. 


No comments: