2008-02-07

Хайделбергийн уулзалтанд оролцсон минь (2001)

Гeрман улсад сурч буй оютнуудын санаачилгаар, ДААД, Герман улс дахь Монголын элчин сайдын яaм, ДаймлерKрaйслер болон бусад байгууллагуудын тусламж, дэмжлэг дор Хайделберг хотноо "Монгол улс 2010-д, Бидний оруулах хувь нэмэр" сэдэвт чуулга уулзалт болж єндєрлєлєє. Энэхvv уулзалтанд хэрхэн оролцсон хийгээд vзсэн харсан,сонссон дуулсан, бодсон санасанаа энгийн vгээр та бvхэндээ хvргvсvгэй гэсэндээ vvнийг бичив.

Дрезденээс мордов.

5 сарын 17 ны єглєє Дрездены галт тэрэгний тєв буудлаас миний бие єєр 4 оюyтны (3-Дрезденийх, 1-Фрaйбeргийнх) Хaйдeлбeргийн зvг зорчих хурдан галт тэргэнд суусан болно. Зам зуур Лейпциг, Ваймарын тус бvр нэг, нэг оюутан нэмэгдэж нийт 7 оюутан Захсен мужийг тєлєєлсєн нэгэн баг болж бvрдэв.

(Єглєєний 5:55-д Дрезденээс гарч замаараа Лейпциг, Франкфурт /Майн, Маннхейм зэрэг хотуудаар дайрч, вагоноо сэлгэж суусаар 11:45 -д Хaйдeлбeрг хотноо хvрэлцэн очив.)

Замдаа бид социализм болон ардчилалын ялгаа, ve veийнхний хоорон дохь vл ойлголцол, элдэв зєрчлийн талаар маргаж явсаар цагийг хурдан єнгєрєєсєн авай.

Ердєє 5 н хvн (Дрезденийхэн) хоорондоо хэт ялгаатай бодож сэтгэж, єєрсдийнхєєрєє зvтгэж байхад чуулга уулзалтанд оролцох 60 гаруй оюутнууд, докторантуудийн дунд ч халуухан юм болох нь дээ гэх санаа тєрж л явлаа.

Хайделбергт биднийг тосон авлаа.

6 цаг орчим аялсаны эцэст Хайделбергийн тєв вокзал дээр ирлээ. Авсаархан газар байх. Бид вагоноос буугаад, хэрхэхээ сэтгэн зогсох зуураа хэдэн Монгол охидыг олж харлаа. Тэд тун ч эелдэгхэн хирнээ даруухан инээмсэглэсээр бидэнд дээр ирж, нэр усаа мэдэлцсний дараа :

-Бид та бvхнийг байрлах буудалд тань хvргэж єгнє. Одоо удахгvй Мюнхенээс ирэх галт тэргээр зочид ирэх болно. Тэднийг хамтдаа тосоод, цугтаа цаашаа явъя гэж хэллээ.

Биднийг ажиглаад байгаа мэт санагдаад явчихаар нь ойр орчноо бvртгэн харвал камер бvхий Монгол залуу бичлэг хийж байлаа. Тvvний хажуугаар єнгєрч шат руу явбал шатны хажууд єєр нэг бахим эр камер барьчихсан бас л бичлэг хийж байх юм. Тал талаасаа шууд л дуранд єртєєд, дурьдтгал болж vлдээд эхэлсэн тул эвгvйрхэн сандарсхийж л байлаа.

5 минутын дараа Мюнхенээс ирж буй галт тэргээр Др. Молор-Эрдэнэ гэргийн хамт, бас бидний эчнээ танил Цахим Єртєєний гишvvн Соргоо буюу Сvнжид , мєн хожим нь танилцаж дотноссон нилээн хэдэн залуучууд ирснийг дурьдах нь зvйтэй.

Буудлын зvг.

Hauptbahnhof (галт тэрэгний тєв буудал)-оос гарч автобусанд суугаад, тєвєєс зайдуухан орших залуу жуулчдад зориулсан буудлын зvг гарч єгєв єє. Замдаа Хамбург болон Мюнхенд найруулагчийн ангид сурч буй, уг уулзалтын талаар баримтат кино хийхээр уригдан ирээд буй залууст ярилцлага єгєєд амжчихсан болно. Буудал маань тохилогдуухан жижиг газар байлаа.

Нээлтэд бэлдсэн нь.

Буудалдаа ормогцоо бид яаравчлан хувцсаа солилоо. Миний бие костюм пиджак, гоёлын ботинк, сорочкин цамц энээ тэрээ болоод дээр нь шаргал єнгєтэй "будаг нь ханхалсан" цоо шинэ зангиагаа зvvж авлаа.

Уулзалтын нээлтэд Германы болон Монголын нэр нєлєє бvхий албан тушаалтнууд, эрдэмтэд, докторууд оролцох тул нэгд албан ёс журмыг бодолцох, хоёрт уг уулзалтыг ихэд хvндэтгэж буйгаа илэрхийлэх, гуравт нутгийн маань нэр хvндийн хэрэг тул ингэж гоёх маань бас чиг дэмий хоосон маяглал биш юм гэдэгт бат итгэж байсан бєлгєє.

Yдийн хоол.

Бид тусгайлан vйлчилж буй автобусаар хотын тєвд орж ирлээ. Хайделберг бол уул ус нь тэгш байгалийн vзэсгэлэнт газар орших жижигхэн, цэвэрхэн, дэгжин, тухлагдуу уур амьсгалтай хот байлаа. Бид (цєєхvvлээ) автобуснаасаа буугаад газарчингvй байсны харгайгаар жаал тєєрч, будилж явсаар хоолондоо ялимгvй хоцорч очсон болой.

Уулзалтын нээлт- Аула танхим.

Хооллосны дараа бид уулзалт болох ордон маягийн байшинд очлоо. Энэ байшин нь Германы хамгийн эртний сургуулиудын нэг хэсэг бололтой. Тун чиг сvрлэг, гоёмсог танхимд бид орлоо. Яг л сvм мэт сэтгэгдэл тєрvvлж байлаа. Хана туургийг мебели, уран зургуудаар чимэглэсэн нь тухлаг орчин бvрдvvлэхийн зэрэгцээ єєрийн эрхгvй бишрэл хvндэтгэл тєрvvлж байлаа. Бидний оюутан залуус, докторантууд болон уригдан ирсэн зочид суудлаа эзэлцгээж хурлын vйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байлаа.

Энхжаргал нээлтийн vг хэлэв.

Юуны ємнє энэ чуулга уулзалтыг санаачилж, зохион байгуулахад шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн Цахим єртєєний гишvvн Энхжаргал, Дрездений Их сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй Энхзаяа нартаа хувиасаа талархал илэрхийлэх нь туйлын шударга алхам болно. Энхжаргал индэр дээр гарч ирж, нээлтийн vг хэлж, илтгэл уншсанаараа чуулга уулзалтын vйл ажиллагаануудын салхийг хагалсан юм. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Гарааг тэр маш сайн эхэллvvллээ.

Зочид тєлєєлєгчид vг хэлэв.

Тvvний дараа зочид, тєлєєлєгч нар vг хэлсэн юм. Vvний дотроос хэд хэдэн хvнийг онцлон танилцуулъя. Элчин сайд Баярсайхан гуай оролцогсодод зориулан баяр хvргэж, амжилт хvссэн vг хэллээ. Тvvний дараа ИТ гийн ухааны доктор, бие даан бизнес эрхлэгч Др. Бєхм гуай ИТ гийн хєгжлийн тvvх, одоо ба ирээдvйн талаар тун сонирхолтой илтгэл тавив. Анхны электрон тооцоолох машин нь магадгvй Германд анх vvссэн байж болох юм гэж ярилаа. Мєн Америк тив-Хардваре /техник хангамж/, Европ Софтваре /программ хангамж/ зэргээр тєрєлжих хандлагатай байгаа гэсэн санааг дуридаж байлаа. Энэтхэг. Хятад нар нь дээрхи тивvvдтэй хамтран софтваре, хардваре -ны vйлдвэрлэлийг идэвхитэй хєгжvvлж байна. Харин Монгол? Монголд Idea (санаа) хєгжих боломжтой юмаа гэж дуридлаа. Тvvний илтгэл маш сонирхолтой байснийг дахин дуридах хэрэгтэй.

Ноён М. Клайнерт (ДаймлерКрайслер, Senior Vize President) ийн илтгэл vнэхээр сэтгэл хєдлєм болсон юм. Тун энгийн атлаа, хvндэтгэл тєрvvлэм хvн юм. Дэлхийн 200 гаруй оронд салбартай, аварга том фирмийн дэд ерєнхийлєгч хvнээс vг сонсож буй маань бас л нэгэн завшаан мэт. Тэр эрхэм Монголд очиж байжээ. Тvvнд Монгол маш их таалагдсан гэнэ. (vvнийг тэр цаасан малгай ємсгєхийн тулд биш vнэнээсээ хэлсэн гэдэгт би бат итгэлтэй байгаа.)

Мєн Глобалчилал бол ер нь хєгжил дэвшил гэдэгтэй ижил сонсогдох болж байна. Vvнийг тойрч гарна гэдэг нь хєгжих замаа хааж буйтай ижил хэрэг гээд энэ талаар санаж бодож яваарай гэсэн утгатай vг хэлсэн юм аа. Цаас огтхон ч харсангvй. Тэгсэн хирнээ Чингис хааны тухай, Монголд байхдаа уусан Хаан-Брой пивонийхоо тухай, Хамгийн сvvлд Монголын зах зээлд 16 ширхэг Лимузин загвар нийлvvлсэн болохоо, Монголд vйлчилгээний нэгэн салбараа хэрхэн нээж, ёслол хийж байсан тухайгаа, Монголын ерєнхийлєгч Багабандитай уулзалт хийж явсанаа болон Орос, Хятад хэмээх 2 зах зээлийн хувид Монгол улс нь газарзvйн тун ашигтай байрлал эзэлдэг гэж vздэгээ ихэд цэгцтэй, хоорондын логиктой, сэтгэлд буухуйцаар илтгэж чадсан болой. Єєр олон сайхан санаа дуридсаныг vvнийг бичигч миний бие ихэд анхааран чагнасан билээ.

Цайны завсарлага.

Бид дараа нь 15 мин. орчим koffee-pause хийсэн юм. Тэр vеээр нилээн хэдэн хvнтэй уулзаж ярилцав. Тэд бvгд л цахим єртєєнд ордог хийгээд єєрийн тань захидлуудыг уншиж байдаг , ер нь дажгvй санагддаг зэргээр урам єгч байсан нь таатай байсан авай.

Хурал vргэлжилсэн нь буюу миний бие vг хэлсэн нь.

Хурлын vйл ажиллагаа цааш vргэлжилж эхэллээ. Тєлєвлєгєєнд ялимгvй єєрчлєлт орж миний бие шууд илтгэл тавих боллоо. Чуулга уулзалтыг удирдан зохицуулж байсан Энхжаргал индэр дээр гараад оютнуудыг тєлєєлж Дрезден хотын Отгочулуу vг хэлнэ гэлээ. Миний бие хуран цуглагсдийн алга ташилтан дор индэрийн зvг алхаж явахдаа сандарч, биеэ барихгvйг хичээн, зориуд ялимгvй тонгойсхийж, пиджакныхаа дээд талын 2 товчийг товчилж буй мэт хєдєлгєєн хийж "цаг хожлоо". Индэр дээр гарч ирээд хуралдагсдын зvг хармагцаа л сандрал гэдэг юм далайн давалгаа адил бvчин авч буйг мэдрэв ээ. Єєрийгєє тайвшруулах гэж хvчлэн оролдох тусам єєртєє итгэх итгэл маань давхар алга болчих гээд байх шиг санагдана. Миний ємнє микрофон, хажууд нь индрийн тавцан болон цаасыг маань гэрэлтvvлж буй бяцхан чийдэн (єдрийн гэрэл-?) байв.

Уридчилж бэлдсэн байсанчилах, "гялгар цаас"-ан (германаар Folie гэдэг. Монголоор ?) дээр буулгасан гол гол санаанууд проектерын тусламжтайгаар хананд байрлах самбар дээр гэрэлтэн харагдаж байв.

Миний бие аль болох сонсогчид руугаа хандах, тэдэнтэй харцаараа гvvр барихийг чармайж байлаа. Гэхдээ л герман хэлээр илтгэж буй, бас сандарсандаа хэлэх vгээ мартаад байсан тул цаасаа харж байгаад л машиндаад байх нь хамгийн vр дvнтэй арга юм гэж шийдлээ. Хvмvvсийн сониуч харц, ємнєх гэрэл 2 маань нийлээд ямар ч саунаас дутахгvй "халааж байсан" -ийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ л би самбаачлан гол гол санаанууд дээрээ зогсолт авах, зарим vгээ тодотгож зориуд дуугаа єндєрсгєх гэх зэрэг аргуудийг хэрэглэхийг оролдож байлаа.

Илтгэлээ тавиж дуусаад (10 орчим минут vргэлжилсэн болов уу) мєн л алга ташилтан дор индэрээс бууж, суудалдаа дахин суусан хойноо хамаг бие маань нэвт хєлєрч, усанд орчихсон мэт болчихсон болохоо мэдэрсэн бєлгєє.

Хурлын vргэлжлэл.


Миний бие илтгэлээ тавиж дуусаад дараахи илтгэлvvдээ анхааралтай чагнасан юм. Доктор Молор Эрдэнэ Монгол орны товч тvvх, єнєєгийн хєгжлийн талаар илтгэл тавив. Улаанбаатарт суурьшихаар ирж буй Монголчуудын хар цагаан фото зураг vзvvлж байлаа. Хуучин ачааны машин (зил-?) дээр зайгvй болтол ачаа чихэж, бас их олон хvн (ёлкны мод шиг) суулгасан байв. Мєн Улаанбаатарын эхний vеийн зураг, одоогийн УБ хоёрийг харьцуулж ярьж байсан нь бас л сонирхолтой байлаа. Тэр мєн: Энд байгаа 60 оюутан бvгд нэг нэг тєсєл буюу 60 тєсєл хэрэгжvvлэх юм бол Монгол улсын хєгжилд тун далайцтай нэмэр болох сон гэж хэлсэн юмаа.

Хайделбергийн их сургуулийн тухай товч.

Хатагтай профессор доктор С. Вайгелин-Швиедрзик ( Хайделбергийн их сургуулийн проректор ) -ийн илтгэл гойд таалагдсан юм. Тэр бол насаараа багшилсан, ухаалаг, даруу, хvнд юм ойлгуулаад сурчихсан, их цэгцтэй ярьдаг хvн мэт санагдав. Манай сургуульд гадаадыхан их байдаг. Гэхдээ Монголчууд цєєхєн. Гэвч тэд маш идэвхитэй байдаг гэх зэргээр ярьсан юм. Мєн Хайделбергийн их сургууль нь Германдаа хамгийн эртний гэж тооцогдох сургууль гэнэ. 600 - 650 (?) орчим жилийн ємнє байгуулагджээ. Анх байгуулагдахдаа Шашин судлал, хууль цааз, байгалийн ч билvv 4 хэн факультеттэй (тэнхимтэй) байсан гэдэг. Тэдгээр дєрвийг тєлєєлvvлэн дvрсэлсэн 4-н бvсгvйн уран зураг таазан дээр байх аж. Уг сургууль Француудтай хийсэн 30 жилийн дайнаар нилээн сvйдсэн ч дахин сэргээж янзалсан гэдэг. Мєн Парис болон Прагаас хvмvvс ирж суралцдаг байсан юм байна. Ер нь дундад зууны vеийн Европийн шинжлэх ухааны нэг гол тєв, нєлєє бvхий сургууль байжээ. Бидний хурлаа хийсэн танхим нь маш гоё, хvндэтгэлийн танхим байлаа. Уг танхимд шинэ профессорууд цол хэргэмээ авахдаа, албандаа томилогдохдоо л нэг удаа ирдэг гэнэ. Бид мэдээж тэнд нээлтээ хийсэн нь ихэд хvндэтгэлтэй хэрэг болсон авай.

Нээлтийн ажиллагааг хааж, хурал тєгсєв.

Хурлын тєгсгєлд доктор Анхлан тэргvvтэй бvлгvvдийн ахлагч нар ирэх 2 хоногт юу хийх, ямар vр дvнд хvрэх. Аль сэдвээр ямар хvрээнд хэрхэн ажиллах тєлєвлєгєєтэй байгаагаа (Герман хэл дээр) танилцуулсан юм аа.

Тэр хурал дээр Монголын радио телевизийн Европ дахь тєлєєлєгч, сэтгvvлч Дашзэвэг хvрэлцэн ирсэн байсан юм. Тэр бvхий л vйл явдалыг зургийн аппаратандаа буулгаж авч байлаа. Хvvхэд байхдаа тvvнийг зурагтын мэдээгээр байнга харж олон улсын (улс тєрийн?) тойм сонсдог байсан маань бvvр тvvрхэн санагдаж байв. Дашзэвэг гуай ялимгvй бууралтсанаас биш яг хэвээрээ. Элчин сайд болон Германы тєлєєлєгчид, хуран цугласан бvх оюутнууд, докторантууд нийлж зогсож байгаад тvvнээр патиараа (зургаа) татуулав.

Оройн зоог.

Бид Бvvл Хаус хэмээх газар оройн зууш идлээ. Дараа нь зогсоо хvлээн авалт болов. Танхим нь том том тасалгаануудад хуваагдсан байхын сацуу зарим єрєєнд нь зєєлєн буйдангууд засжээ. Тэдний нэгэнд миний бие тухлан сууж, оргилуун дарс шимэнгээ Германы єнцєг булан бvрээс ирсэн оюутнууд, докторууд, докторантуудтай танилцаж суусан авай. Тєв тасалгаанд Монголоос ирсэн ардын хєгжмийн цєєхvvл vндэсний хєгжмийн бэсрэг тоглолт vзvvлсэн нь гайхалтай сайхан боллоо. Тэнд байсан Германууд тєдийгvй миний бие уг тоглолтыг амьдаар нь бvр дэргэдээс нь vзэж буйдаа ихэд баярлаж билээ. Миний сонсох дуртай Жанцанноров гуайн ая явахад сэтгэл их хєдєлсєн дєє.

Оройн зоог буюу хvлээн авалтын vеэр.

Боловсон хувцаслаж хэсэг хэсгээрээ тойрон зогсож ёсорхуу ярилцах Монголчуудад Герман хvvхнvvд ихэд эелдэг, сэтгэл гарган vйлчилж байлаа. Байсхийгээд л том царыг (поднос) чихэр, жимс, ундаа, дарс, элдэв амттан тэргvvтнээр дvvргээд, хажууд ирчихсэн Та юу сонгох вэ гээд зогсож байх.

Тэрvvхэн зуур миний бие Соргоо андтай илvv сайн танилцаж, Доктор Анхлантай бяцхан философидож амжсан бєлгєє. Монголчууд бид аахар шаахар хов жив ярих, бие биенээ шvvмжлэхээс єєр юм хэлцэж, ярьж, хийж чаддаг гэдгээ батлан харуулсан даа. Нар гудайж эхэлжээ. Ногоон модод шингэн буй нарны гэрэл дор vл мэдэг алтлаг бєгєєд улбар гэрэл цацруулж байх нь тєрєлх Улаанбаатар хотыг маань эрхгvй санагдуулж байлаа.

Танилцах vдэшлэг.

Орой 21 цагийн орчим бид бvдэгхэн гэрэлтvvлэгтэй, эртний хот мэт санагдах Хайделбергийн тєв гудамж дундуур алхсаар нэгэн зугаа цэнгээний зориулалттай оюутны клубд хvрэлцэн ирлээ. Монгол дуугаа олуулаа сонсож суухад сайхан л байлаа. Yvдэнд Хаан Брой пивоор vйлчилж байлаа. Хєнгєн хєгжмийн аянд гайгvй сайн бvжиглэж авсан даа.

Хєгжєєнт тоглоом.

Энхжаргал нэгэн тоглоом санаачиллаа. Бид бvгд нэгэн бємбєлєг (шаарь) vлээгээд тvvн дээрээ єєрсдийнхєє нэрийг бичлээ. Тэгээд дохио дуугармагц заалны тєв руу шидээд єєр хvнийхийг авна. Тэгээд нэрээр нь асууж явсаар "найзаа олох" ёстой байлаа. Бvгд л бусдаас тvрvvлж бие биенээ олохыг эрмэлзэж байсан учир их єрсєлдєєнтэй байлаа. Зарим нь харилцан бие биенээ олсон учир "хосууд" болов. Дараа нь нийтэд хандаж олсон хvнийхээ тухай ээлжлэн танилцуулсаар яваандаа бvгд бие биенээ мэддэг болчихож билээ. Зарим нэг нь ихэд уран хошин vг хэлж байлаа. Манай элчин ч уг тоглоомд идэвхитэй оролцож хvнийг танилцуулах чадвартайгаа, бас хvнээр єєрийгєє танилцуулчихдаг болохоо харуулсан болно.

Диско.

Тоглоомын дараа диско эхлэв. Америкийн, Монголын дуунууд дор барууныхан ("Wessi"), зvvнийхэн ("Ossi") нар холилдон ихэд эв найртай бvжин цэнгэсэн болно. Миний хувьд хэдэн єдєр илтгэлээ бэлдэж ядарсан байсан, бас тэр єдєр нилээн хариуцлагатай "ажил vvрэг гvйцэтгэсэн", сэтгэл санаа догдолсон гэх зэрэг шалтгаанаар ихэд алжаасан байв даа. Энэ бvх ядаргаа маан, шар айраг уугаад, хєнгєн хєгжмийн аянд "манго татсан"-ы эцэст тайлагдаж алга болсон шиг байх авай..

"Emotion" хамтлаг.

Сvvлийн vед Монголд нэрд гарч буй охидын хамтлаг болох Эмоушн манай уулзалтын vйл ажиллагаанд ая дуугаа єргєн барихаар хvрэлцэн ирсэн байлаа. Тэд шууд наашаа ирсэн хийгээд бэлтгэл хангаагvй байсан ч гэсэн, бидэнд амжилт хvсэж урам хайрлах vvднээс нэгэн дуу дуулсан нь надад болоод бусдад маань машид таашаагдсан юм. Уг хамтлагийн охидуудын дуу хоолой, хувцаслалт, бие хаа, бvжиглэж буй зэрэг нь хэн бvхэнд бахархал тєрvvлж байв. Тэд 19 ний /2001 оны 5 сарын./ орой бvхэл бvтэн концерт тоглоно гэж амалснаар бидний хэдэн оролцогчдын дахиулах шаардлагааас эвтэйхэн бултаж чадсан юм.

Буудлын зvг буцаад...

Цаг нилээн явж, шєнє дундыг дєхжээ. Баярлаад байвал баярлаад л байхаар байлаа. Гэвч маргааш нь биднийг асар их ажил хvлээж байсан учраас харьж амрахыг урьтал болгов. Нам гvм, саруулхан шєнє Хайделбергийн давчуухан гудамжны чулуун замаар аль хэдийн танилцаж дотноссон бидний хэдэн Монголчууд элдэв яриа єрнvvлсээр автобус маань хvлээж байгаа газар луу явлаа. Тэгээд автобусандаа суугаад буудлын зvг жирийчихэв. Анх удаа олны ємнє гэхдээ ном эрдмийн мєр хєєж, эрдмийн зэрэг цол авсан, Монголдоо тєдийгvй Германд шилдэгт тооцогддог хvмvvсийн ємнє эх хэлээрээ бус, харь хэлээр бас чиг нилээн "хvнд" сэдвээр илтгэл тавьсан маань энэ єдрийн онцлох vйл явдал байлаа. Алжаасны эцэст амрах сайхаан.


2 дахь єдєр. 18.05.2001 (vдээс ємнє)

Єглєє эртлэн босоод цайндаа оров. Заал нь Монголд байдаг амралтын газруудын цайны газартай их тєстэй. Хэдэн зvсэм талхыг, бага зэрэг хиам, бас бяслагны хамт аяга цайгаар даруулж цохисноор єглєєний унд болоод явчихаж байгаа нь тэр. Нэг ширээнд суусан хvмvvстэйгээ Монголын талаар баахан буу халав. Дараа нь бид уулзалт болох учиртай газар луугаа унаагаар хvргvvллээ.

Хэсгээрээ ажиллаж эхэллээ.

Чуулга уулзалтанд оролцож буй нийт оюутан, докторантууд 4 хэсэгт хуваагдсан байсан юм. Миний бие Эдийн засгийн хэсэгт орж ажиллах учиртай байлаа. Хэсэг бvр єєрсдийн єрєєтэй, тоног тєхєєрємжтой. Техникийн хэсгийнхэн харин нилээн боловсронгуй проектортэй, зєвлєгєєн хийх зориулалтын их аятайхан єрєєнд ороод суучихсан тул бусад нь сэргэлэний нь гайхаад л єнгєрсєн авай.

Манай єрєє

Бид булангийн нэг єрєєнд орлоо. 3 том цонхтой. Тэдгээр нь гудамж руу харсан байрлалтай. Голдоо том дугуй, уулзалтын ширээтэй. Тойроод хэдэн сандал тависан. Нэг буландаа жижиг ширээ, дээр нь компьютер, хэвлэгч зэргийг байрлуулсан байлаа.

Манай хэсгийхэн.

Манай хэсгийн ахлагчийг Ганбат гэдэг. Монголд мэргэжлээрээ ажиллаж байсан, Берлинд Худалдаа Аж vйлдвэрийн тэнхим (зах зээл судлалын хvрээлэн)-ийн Герман дахь тєлєєлєгчєєр ажиллаж буй юм байна. Бид эхэлж бие биенээ танилцуулж аваад ажилдаа орлоо. Оюутанууд, докторантууд нилээн дээрээс уулзалтаар юуг хэлэлцмээр байна гэдгээ е-майлээр урьдчилаад ирvvлсэн байжээ. Ахлагч тэдгээрийг нэгтгээд урьдчилсан тєсєл боловсруулсан байлаа.

Ерєнхий танилцуулга.

Хэсгийн ахлагч Ганбат Монгол орны єнєєгийн байдал, эдийн засгийн хямрал, тэдгээрийн шалтгаан нь юу байсан талаар товч ярьлаа. Тэгээд бид 2-3 хоногт багтаад мундаг, лут том тєсєл боловсруулаад єгчихнє гэсэн vг биш шvv. Бид харин тєсєл боловсруулахад шаардлагатай урьдчилсан ерєнхий концептыг гаргаж авах ёстой гэснээр халуухан маргаан дэгдэх эхлэлийг тавьсан юм.

Манифест гэж юу вэ, тэр ямар байх учиртай вэ?

-Манифест-гэдэг нь тунхаг, єргєх бичиг гэсэн утгатай vг. Гэхдээ яг ингэж vгчилбэл Монгол хэлнээ энэ нь тулган шаардсан аястай юм болчих гээд байх шиг. Гэтэл бидны гаргаж авах гээд байгаа юм маань ...бид эх орныхоо хєгжилд хувь нэмрээ оруулмаар байна. Бидныг тусалж дэмждэггvй юмаа гэхэд анхааралдаа авч зарим зохицуулалт хийнэ уу. Хэдэн хvн энд ингээд бас л улсынхаа тєлєє зовниод "байж сууж" ядаад байдаг юм шvv ... гэдгийг л засгийн газартаа уламжилах учиртай гэж би хувьдаа сэтгээд байдаг.

- Энхжаргал зохицуулагчийн хэлж байгаагаар бол маш товч тодорхой, конкрет байх ёстой гэнэ. Бараг л бэлэн проект байх тусмаа сайн шvv. Гол нь бид энд янз бvрийн тєсєл боловсруулж vр дvнд хvрч чадна гэдгийг илтгэсэн байх ёстой юм байна .

Ингээд боловсруулах бичиг маань конкрет байх уу ерєнхий байх уу? гэдгээр эцэс тєгсгєлгvй гэмээр маргаан єрнєсєн юм. Анагаах ухаан, ИТ, хуулийн салбарыхан илvv тодорхой, явцуу хvрээнд ажиллаж буй болохоор тэдэнд арай амар, хялбар байсан биз. (миний хувийн бодол) Харин эдийн засагчдын хувьд ?

Тулах цэг буюу эхлэх цэг хаана байна вэ?

Ингээд маргаад байвал цаг их алдах сул талтай юм байна гэж бодлоо. Тэгээд нэг маань Брайн Стормын аргийг хэрэглэх гээд vзэх гэсэн боловч амжилт эс олов. Бид хаанаас эхэлвэл зvгээр вэ? За ямар ч байсан Засгийн газартаа баримт бичгээ боловсруулаад єгєх нь тодорхой. Харин тvvн дээрээ юу бичих вэ? Ямар бvтэцтэй байх вэ? гээд ирэхээр маш олон янзын санаа гарч байсан даа. Би эхлээд байдлыг хараад чимээгvй сууж байлаа. Яваандаа хvмvvсийн дуу єндєрсєєд, илэрхий шуугиад ирэх vед муу эр дайнд хєєрнє гэгчээр нэг босох гэснээ болилоо. Би эхлээд єєрєє энд нэг систем боловсруулъя. Тэгэхгvй бол шал дэмий маргааныг улам л даамжруулах гэсэн юм болох гээд байлаа.

Миний загвар.

Миний бие улсын эдийн засгийг аварга том усан онгоцтой зvйрлэв. Тэгээд капитан буюу хєлгийн ахмад нь ерєнхий сайд байх юм. Зам заагч нар нь эдийн засагчид, хєлгийн шатахуун нь мєнгє, санхvv, галчид буюу гол ажилладаг (нvvрс тvлж шатаадаг качкер) -ууд нь хувийн бизнесменvvд байх юм гэсэн санаа бодож оллоо. Монголын усан онгоц жижиг, хvчин чадал нь сул, хуучин байна. Бид бусад аварга , орчин vеийн онгоцнуудад чирэгдээд л гэлдэрч байна . Yvнээс хэрхэн гарах вэ гэдгийг бид гаднаас юм сурч байгаадаа тvшиглэн, уг усан онгоцны албан ёсны зорчигч эсвэл багийн гишvvний хувьд vгээ, саналаа хэлэх нь зvйтэй гэж єргєсгєв. Гэхдээ энэ нь арай л гэнэн, санагдаад байсан тул гаргаж хэлсэнгvй, дотроо хадгалаад л єнгєрєв.

Миний схем.

Би урьдчилаад нэгэн схем бэлдчихсэн байсан юм. Vvнийг ярьж эхлээд удаагvй байтал наад сэдэв чинь яг одоо энэ хэсэгт хамаагvй юм байна. Дараа дараагийн асуудалд орно, энгийн ойлгомжтой юм байна шvv дээ гэх зэрэг эсэргvvцэлтэй тулгарсан тул миний бие бусдынхаа vгэнд орж, яриагаа дуусгаад, эргээд суусан болно. Нээрээ миний буруу байсан байж болох. Уг нь бол системтэй эхлэе, ул сууритай хандая л гэсэн санаа байсан даа.

Та бvхэнд миний бие Хайделбергийн уулзалтанд хэрхэн оролцсон хийгээд, бодсон, санасан, харсан vзсэн, сонссон дуулсанаа энгийн vгээр хvргэж буй билээ.

Энэ уулзалт маань зєвхєн зугаа, цэнгээн, найр наадам, албан ёсны хvлээн авалт, илтгэл тавих, сонсох зэргээс бvрдэж байсангvй ээ.

Энэ бvх хєшигний цаана бид бvхний улсаа хэрхэн хєгжvvлэх, єргєх бичгээ хэрхэн утга тєгєлдєр хирнээ хvн бvрийн сонирхол, таашаалд нийцvvлж боловсруулах талаар яриа, зєвлєгєєн, хурц гэмээр маргаанууд єрнєж байсан юм аа. Эдийн засагчид бол бидний энэ маргааны, сэдвийн элдэв зовлонг мэдэх буй заа. Энгийн, жирийн мэт буй атлаа тийм биш харин ч эсрэгээр асар ээдрээтэй байх нь элбэг.

Мєн надад мэдэгдэж байгаагаар Ємнєд Солонгос, Польш магадгvй Их Британид буй Монголчууд ийм уулзалт зохиохоор санаж бодож тєлєвлєж байгаа юм байна. Тэдэндээ "туршлага" болгож , санаа оноо аваасай гэсэндаа зарим зvйлийг дэлгэрvvлж бичлээ. Мэргэн ухаандаа таалан сонирхоно уу.


Хєрєнгє оруулалт?

Бидний дунд нэгэн Доктор эмэгтэй байлаа. Тэр дараахи санал гаргалаа. Бvгдээрээ ер нь илvv тодорхой хvрээнд ажиллая. Жишээ нь хєрєнгє оруулалт гээд vргэлжлvvлж Монголд сvvлийн жилvvдэд хийгдсэн хєрєнгє оруулалтын тухай, аль улс, хэдий хэмжээний хєрєнгє оруулсан тухай график vзvvлж тун тодорхой ярилаа. Хятадууд ер нь тоо хийгээд хэмжээгээр тэргvvлж байгаа нь харагдаж байлаа. Мэдээж эх оронч, Хятадуудаас болгоомжилдог хvнд бол эмзэглэмээр санагдах байх. Германуудаас оруулж буй шууд хєрєнгє оруулалт санасныг бодоход бага . Yvний шалтгаан нь хууль эрх зvй, улс тєрийн орчин гэхээсээ илvv Монголчуудын "Хулхи зан"- тай холбоотой байж болох юм. Германы нилээн том банкны захирал Монголчууд бол зээл авдаг, харин эргvvлж тєлєхдєє дэндvv хойрго гэж хэлж байсан нь мєн иймэрхvv ойлголтууд Германы хєрєнгє оруулагчдад нєлєєлсєн байхыг vгvйсгэх аргагvй. Хэрвээ vнэхээр ийм тєсєєлєл тэдэнд бий бол vvнийг єєрчлєх хэрэгтэй. Нєгєє талаас Германууд Монголын талаар нэг их сайн мэддэггvй нь ажиглагддаг юм.

Хєрєнгє оруулалтыг хааш нь тvлхvv "оруулах" вэ.

Одоогоор хєрєнгє оруулалтын салбар, бvтцийн хувьд зонхилох хэсэг нь уул, уурхайн салбарт оногдож байгаа. Энэ нь нэг их сайн vзvvлэлт биш. Энэ бvтцийг яаж єєрчлєх вэ, шалтгаан нь юу вэ гээд хайвал бас л эцэс тєгсгєлгvй задраад, нарийсаад явчих юм билээ.

Зээл тусламжийг хэрхэн хуваарилах вэ?

Нэг бодууштай санал гарч байсан нь зээл тусламжийг хэд хэд хуваагаад хvн бvр л хувиа "ходоодондоо хийгээд дараа нь 00 -оороо дамжуулж усаа татсанаар" vрэн таран болгодог бол vvнийг зогсооё. Эхэлж гол нэг салбараа хєлд дээр нь зогсооё. Тэр салбар луугаа байдгаа шавхаж хийх хэрэгтэй. Дараа нь єєр єєр салбарууд гээд явъя гэж байлаа. Гэхдээ алинийг нь эхэлж хєгжvvлэх , аль нь тэргvvлэх салбар болох, нэгийг нь хєгжvvлэх гэсээр байтал бусад нь бvр унаад сэхэл авахаа больчихвол яана гэх зэрэг эсрэг аргументуудыг ч харгалзах хэрэгтэй мэт.

Нэг тооны vнэ цэнэ.

Бид эдийн засгийн жилийн єсєлтийн тухай нэг тоон дээр маргалдсан юм. 2010 он гэхэд дотоодын нийт бvтээгдэхvvний жилийн єсєлтийг 6-10 % байлгах... гэсэн хэсэг байсан юм. Энэ тоо хэрхэн гарч ирэв ээ шууд сансараас буугаад ирсэн юм биш биз дээ. Судалгаа, шинжилгээ хийж байж гарч ирсэн юмуу гэх зэрэг асуултууд гарч ирэв. Санал гаргагч vvнийгээ тайлбарлахдаа Монгол улсын засгийн газрийн мєрийн хєтєлбєрт тусгагдсан байсан тоог ашигласан. Тэд арай vндэслэлтэй юм хийсэн байх ёстой. Мэдээж хєгжиж буй улсын эдийн засаг л юм бол ядаж 6 % єсч байх ёстой гэлээ. Зарим нь дунджаар нь 8 % гээд авчихъя, конкрет байвал зvгээр ч гэсэн санал гаргаж байв. Ер нь ийм тоо хэрэглэхгvй байвал ямар вэ гэсэн санал ч сонсдож байлаа. Эдийн засагч нар бодитой тоотой ажиллах ёстой гээд тэр саналыг няцаав. Харин бодитой тоог єєрсдєє судалж олно гэдэг 2- 3 хоногт бvтэхгvй асуудал байсан юм. Бvхэл бvтэн эрдэм шинжилгээний институтууд хэдэн сар, жилээр уйгагуй судалгаа хийж, хєдєлмєрлєсний эцэст ийм тоо гаргаж авдаг. Тэгсэн ч тэр тоо нь 95 % ийн баталгаатай байна гэж vгvй.

Кофе- пауз бую зарим нэг бодлууд

Иймэрхvv байдлаар сэдвээс сэдэв руу "vсчсээр" Кафе-паузны цаг болсон болно. Хvн бvрийн санаа л ямар нэг хэмжээгээр зєв байлаа. Гэвч зарим нэг муу талууд ажиглагдсан. Хамгийн гол нь бид зарим гол, гол асуудлуудаар ижил ойлголттой болж чадаагуй нь харагдаж байв. Мєн манайхан хvний vгийг сонсох, хvнээр юу бодоод байгааг нь яриулах, хэлэлцэх, маргах урлагийн ач холбогдлийг сайн ойлгодоггvй нь мэдрэгдээд л байв. Жишээ нь би байна.

Зарим маань маш сайхан санаа гаргаж буй хирнээ хамгаалж чадалгvй, чангахан дуутай хvний ємнє шууд л буугаад єгчихдєг, зарим маань ерєєсєє л довтлоод л байдаг арга барилтай байсан юм. Гэхдээ бvгд л сэтгэл гаргаж идэвхитэй оролцохыг чармайж байсан даа. Ерєнхий ноён нуруу нь эвсэг, бие биедээ хvлээцтэй байсан нь олзуурхууштай. Ахлагч ер нь бол гал унтраах маягаар ажиллаж байлаа. Мэдээж хортой, шартай, их мэддэг, хирнээ, юу ч мэддэггvй (над мэтийн) хvмvvсийн ая эвийг олох нь амаргvй гэдэг нь ойлгомжтой.

Америкийн нэг лут эдийн засагч ингэж хэлсэн гэдэг. "Хэн эдийн засагч байна. Тэр хэзээ ч сайн эдийн засагч байж чадахгvй. "

Улаанбаатар хот-Аялал жуулчилал

Хэсгийн маань нэгэн гишvvн ийм санал гаргав. "...Улаанбаатар хот цэвэр vзэмжтэй байх юм бол жуулчдыг илvv татах болно. Тэд эргэж гэртээ хариад найз нєхєддєє сайнаар л дурсана. Энэ нь маш хямд хирнээ vр єгєєжтэй сурталчилгаа болно… Тэгээд Германы системээс санаа авч Монголын нєхцєлд тохируулсан хог боловсруулдаг, цэвэрлэдэг /Ре-Сайклинг/ хувийн компаний тєсєл боловсруулъя.." гэсэн нь их дажгvй санагдсан даа.

Монгол хэл маань хэр баялаг вэ?

Бид vнэндээ Монгол, Германаар хольж ярьж байлаа. Эдийн засгийн зарим мэргэжлийн vг хэллэг Монгол хэлэнд нэг утгатай, тогтсон ойлголттойгоор байж чадах болов уу гэж асуумаар. Зарим нєхєд маань шууд л германаар ярьж байлаа. Жаахан байхдаа, юм л бол Орос vг хэрэглэж гангараад байдаг хvмvvсийг "ямар мундаг хvмvvс вэ" гэж боддог байж дээ.

Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг.

Герман улс нийгмийн хамгаалал, орлогийн дахин хуваарилалт сайтайгаараа алдартай . Эдний эдийн засгийн механизм нь ємчийн олон хэлбэрт тулгуурласан чєлєєт єрсєлдєєнд тvшиглэсэн хирнээ хvндээ, иргэндээ хvрч буй бодлого нь илvv социал байдаг. Америкт, Латин Америкт байдаг шиг хэт чєлєєт єрсєлдєєн, баян ядуугийн хэт ялгаа энд нэг их хvчтэй ажиглагдахгvй. Тєлєвлєгєєг их шvтнэ. Тэгсэн атлаа социалист юм уу коммунист загварын гэж хэлж болох Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засагтай орнуудтай харьцуулах юм бол, энэ орон нє чєлєєт зах зээлтэй, капиталист гvрэн болой. Энэ загвараа Yндсэн хуулиндаа Социал штаат принцип (хvмvvнлиг буюу /социал/ тєрийн зарчим_? Дураараа их зоригтой орчуулав.) гэдгийнхээ дор хуульчилсан байдаг гэж би санаад байгаа.

Монгол улсын Yндсэн хуулийн vзэл санаа.

Манай vндсэн хуулинд яг нарийвчлан заагаагvй ч гэлээ, vндсэн хуулийн vзэл санааний дагуу бол "Монгол улс нь нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг байгуулна, зорино" гэсэн санаа гарсан гэж би хувьдаа ойлгоод байдаг юм. Энэ талаар бид нилээн ширvvн маргасан даа. Бид Америк, Англи маягийн "хэт чєлєєт зэрлэг капиталист" эдийн засгийг биш харин илvv "хvмvvнлэг энэрэнгvй капиталист" системийг /Герман болон баруун Европийн загвар/ бий болгох учиртай болов уу.

Yдийн хоол.

Манай хэсгийнхэн дэндvv ажил хэрэгч байсан уу, эсвэл хийж байгаа зvйлдээ хэт улайрсан уу ямар ч байсан хоолондоо нилээн оройтож орсон болно. Гэтэл харамсалтай юм болж зарим савнийх нь ёроол гялтагнаж байх нь тэр. Зохион байгуулагчид болон Хайделбергийн охидууд сандралдан "хvvе та нар минь хоолгvй хоцрох нь ядаг билээ энээ тэрээ" болсны эцэст гаднаас бэлэн хоол авчирч єгсєн юм. Бидны хэдэн нєхєд хоорондоо "vзэлцэж" байснаа хэдийнэ мартчихаад, ихэд эвтэй найртайгаар байгаагаа хуваан идсэн болно.

Хоёр дахь єдєр vдээс хойш.

Хоолны дараа манифестээ засах боловсруулах ажилдаа шамдан орлоо. Єргєх бичгийн биднээс хамаарах хэсэг буюу эдийн засгийн хэсгийг хэрхэн нэрлэх вэ? "эдийн засгийн хєгжлийн урьдчилсан тєсєл" гэж нэрлэх vv эсвэл "тєслийн тєлєвлєгєє" (урьдчилсан ноорог?) гэж нэрлэх vv гэдгээс л маргалдаад эхэлсэн юм. Эцэст нь"тєслийн урьдчилсан тєлєвлєгєє" гэж нэрлэе гэж тогтсон юм. Учир нь 2-3 єдєрт багтаж ерєнхий тєсєл боловсруулна гэдэг нь цаг хугацааны хувьд боломжгvй байлаа. Харин ийм тєслийг бид хийж чадна шvv гэдгээ нотолсон тєслийнхєє урьдчилсан тєлєвлєгєєг гаргаж авъя гэх зэргээр ярилцлаа.

Тєслийн тєлєвлєгєєний анхны бvтэц.

1.Монголын эдийн засгийн єнєєгийн нєхцєл байдал
2.Тєслийн vндэслэл болон зорилго
3.Тєслийн урьдчилсан тєлєвлєгєє

-а) Макро эдийн засгийн тогтворжилт

-б) Yндэсний vйлдвэрлэлийг хєгжvvлэх, экспортыг дэмжих нь

-ц) Хєдєє аж ахуй, бvс нутгийн хєгжил, аялал жуулчлал болон хvрээлэн буй орчин (экологи).

-д) Хувьчлал

-э) Гадаадын шууд хєрєнгє оруулалт

-Дvгнэлт

Бид 17 уулаа байлаа. 2-3 аараа хэсэг болон хуваагдаж ажлийн хэсгvvд байгууллаа. Тэгээд ерєнхий концептээ салбар салбараар нь хувааж аваад ажилласан юм.

Ингэхдээ урьдчилж бэлдсэн байсан эсэх, уг сэдвийнхээ талаар туршлагатай эсэх, энэ чиглэлээр vнэхээр сонирхож буй зэргийг нь давхар харгалзсан болно.

Бvтцийн талаархи маргаан.

Дээрхи бvтцийг єєрчилох, юм нэмэх хасах талаар нилээн хэлэлцэж, санал шvvмжлэл солилцсон юм. "Эхэлж хувьчлалийн тухай, дараа нь гадаадын хєрєнгє оруулалт гэх нь зєв".

"- Yгvй Макро эдийн засгийн тогтворжилт эхлээд байх нь зєв".

"- Монголын єнєєгийн эдийн засгийн байдал гэдэг хэсгийг хасъя. Тэртээ тэргvй Монгол улсын ерєнхий сайдад эдийн засгийн нєхцєл байдлыг танилцуулж, заана гэдэг нь утгагvй.." гэж байхад, эсрэг талаас:

"- аль ч тєсєл заавал оршилтой, эхлэлтэй байх ёстой" гэх зэргээр маргаж гарсан юм даа.

Банк, санхvv, электрон мєнгє.

Манай хэсгийн нэг залуу е-бизнес, он-лайн банкинг, е-мєнгєний талаар их ярьж байлаа. "-Наад чинь Монголын хувьд цаг нь болоогvй, ер нь хэрэгжихгvй эд байна." гэхэд "-vгvй ээ тэгж болохгvй. Ирээдvйд маань хэрэгтэй эд. Эрт тусмаа л сайн. Энэ систем ер нь Монголд хэрэгтэй" гэсэн санаа гаргасан болно.

Мєнгєний автомат.

Миний лавтай мэдэж буйгаар, Герман, Англи зэрэг орнуудад, хэн нэгэн банкнаасаа бага хэмжээний мєнгє авахдаа заавал банк руугаа явах шаардлага байдаггvй юм. Єєрийн картны тусламжтайгаар 24 цагийн турш ажиллаж байдаг, гадаа гудамжинд байх автоматнаас очоод мєнгєє авчихдаг. Данснаас дансанд мєнгє шилжvvлэх зэрэг нь маш хялбар. Нэг жижиг терминал буюу компьютер дээр очоод л хэдэн кноп дараад л болоо. Монголд уг нь хэрэгтэй л систэм. Эрт орой хэзээ нэгэн цагт нэвтрvvлж л таараа.. Тvvнд бид бэлдэх хэрэгтэй гэсэн санаа ч бас гарсан даа.

Улс тєржих нь..?

Тєслийн ноорог дотор ЗГ олон солигдсоноос эдийн засаг хямарсан гэсэн утга бvхий єгvvлбэр байв. Би битvvхэндээ vvнтэй санал нийлэхгvй байлаа. Гэхдээ гаргаж хэлээгvй л дээ. Би хувьдаа тvрvvчийн Их Хурлын vед буюу эвслийн ЗГ уудын /1996 -2000/ vед манай эдийн засагчид зах зээлийн эдийн засагт шилжихэд зайлшгvй шаардлагатай байсан алхамуудыг зоримог хийсний vр дvнд инфляци буурсан, єсєлтийн шинж тэмдэг мэдрэгдсэн гэх зэрэг эерэг vр дvнгvvд гарсан гэж vзээд байгаа. Тэгээд ч шилжилтийн гэх энэ хямрал бол Ардчилсан хvчнийхний аваад ирсэн юм биш, угаасаа хуучин социалист эдийн засагт байсан ужиг эмгэгийн vр дагавар гэж vзээд байгаа. Энэ хямралыг даамжруулсан, хvндрvvлсэн буруутан нь МАXН болно гэж би санаад байдаг юм. Гэхдээ уулзалтын vед иймэрхvv маргаан гараагvй болно. Эдийн засгийн концепци , дvн шинжилгээг улс тєржvvлэхгvй байх нь зєв болой.

Эдийн засаг ба намчирхах vзэл.

Бидний тєлєвлєгєє засгийн эрхэнд аль нам байгаагаас хамаарах ёсгvй байлаа. Бид бvгд Монголчууд, бид эдийн засагчид, бидэнд улс маани хєгжих нь л чухал. Бидэнд тодорхой бэрхшээл, тvvнийг даван туулах арга зам, дvн шинжилгээ, тэднийг нэгтгэн базсан тєлєвлєгєє хэрэгтэй болохоос биш АН ыг муулсан эсвэл эсрэгээр МАXН ыг шvvмжилсэн юм хэрэггvй байлаа.

Санууштай зvйл.

Бидэнд статистикийн тоо баримтууд байлаа. Гэхдээ єсєлтийн тухай, ирээдvйг урьдчилан таамагласан дvн прогноз бараг байгаагvй юм.

Тоо, мэдээлэл гэдэг бол их чухал. Yvнийг бсгд мэддэг хирнээ яг ажил хэрэг болгохдоо хойрог. Яавал нэг сайхан мэдээллийн баазтай болох вэ? Гадаадад сурч буй, ирээдvйд тєсєл удирдах хvмvvсээ одооноос тодорхой ойлголттой болгомоор., Тэднийгээ суурь хэдэн тоонуудаар , vнэн зєв баримтаар хэрхэн хангах вэ?

Бvлэг (Груп) доторхи зєрчил.

Нэг бvлэг дотор маш олон янзын vзэл бодолтой ашиг сонирхолтой хvмvvс байгаа. Тэд хэрхэн хамтран ажиллаж vр дvнд хvрэх вэ, тэднийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь сэтгэлзvй, менежментийн нэгэн судлах ёстой асуудал байдаг. Энэ талаар гарсан онолууд зєвлємжvvд ч элбэг.

Монголчууд бид ч гэсэн ийм судалгаа хийгээд Монгол хvний хэлэлцэх арга, групээр ажиллах онцлогыг олж илрvvлэх хэрэгтэй юм даа. Хожим энэ мэт хурал цуглаан их болох бєгєєд тэдний vр ашгийг нь дээшлvvлье, цагийг нь хэмнэе гэвэл бидэнд шинэлэг арга барил буюу шинжлэх ухааний vндэстэй ярилцлага явуулах, маргаан єрнvvлэх, нэгдсэн шийдэлд хvргэх техникvvд хэрэг болох вий.

Сонирхолуудийн дэс дараа

Цаг яваад байдаг. Бид "шал дэмий" юмаар маргаад л. Гэтэл тэр "шал дэмий" зvйл нь зарим хvнд vнэхээр амин чухал асуудал байдаг. Бичгээ хурдан боловсруулъя, манай хэсгээс бусад нь болчихож гэж зарим нь шавдуулж яаруулаад л. Халуухан байсан даа. Миний ажигласнаар манай хэсэгт 3 сэдэл (Мотив) илэрч байлаа.

а)- єєрийнхєє саналыг тєсєлд оруулаад авах (амбиц)

б)- єргєх бичгээ "бушуухан" дуусгаад, маргаашийнхаа танилцуулах, нэгдсэн хуралд ярих юмаа эртхэн бэлдэх (прагматик)

ц)- vнэхээр улсынхаа ирээдvйд хэрэгтэй, хийх ажлуудынхаа ерєнхий хvрээ, дэс дарааг гаргаж авах

Аль нь нэгд байх вэ? аль нь 2-т, аль нь 3-т ?

Хvн бvрийн саналыг оруулна гэвэл баахан vхрийн эвэр шуудайлчихсан аятай юм болох гээд байлаа.

Гэтэл нєгєє талаас улсынхаа ирээдvйд хэрэгтэй тєсєл гаргая гэвэл хvн бvрийн санал хэрэгтэй байдаг. Тэр дотроос л юм гарна. Эдгээрээс зарим санааг нь хасах, єєрчилох хэрэгтэй.

Энэ тохиолдолд санаа нь багтаж чадаагvй хvмvvс `гомдоно`. Санааг нь багтаахгvй, хасах болсон шалтгаан бас л `тодорхойгvй`. Иймээс одоо байгаагаа л сайжруулж, утга тєгєлдєр , найруулга сайтай юм гаргаж авъя гэсэн мотив (б) давамгайлж ирсэн юм. Ерєнхийдєє прагматикаар шийдсэн дээ. Тэгээд ч єргох бичигт маань бидний эрмэлзэл багтсан байх тул нєгєє 2 мотив нь аяндаа давхар "шийдэгдээд" явчих байсан болой.

"Ажил тарсан нь"

Бидэнд маргаж суух зав vнэндээ бага байлаа. Нэг л мэдэхэд 18 цаг болж, тєлєвлєгєєний дагуу єєр арга хэмжээ явагдах болов. Бид ямар ч байсан тєслийнхєє тєлєвлєгєєг хэсэг хэсгээр нь боловсруулж дуусгаад, нийтэд нь нэгтгээд компьютерт шивээд оруулчихсан байсан юм. Маргааш єглєє нь эртхэн цуглаж дахин нэг шvvрдэж ярилцаад эцсийн хувилбарыг нь бэлэн болгоё гэж тохирлоо.

(2 дахь єдрийн орой буюу 2001 оны 5 сарын 19 н)

Оройн хоолондоо орохоор.

Бид байрнаасаа цувран гарлаа. Тэнгэр цэлмэг, жаахан сэрvvвтэр, Хайделбергийн давчуухан гудамжаар хvмvvс нааш цааш хєлхєлдєнє. Ємнє этгээдэд нь манай Богд уулыг санагдуулам нэгэн уул байх агаад орой дээр нь асар том цайз бvхий гоёмсог шилтгээн сvндэрлэх нь энэ хотын нэгэн чимэг авай. Ухаандаа Зайсан толгой гэдэг шиг л юм уу даа. Энэ хотод ирсэн хvмvvс заавал тэнд очиж vздэг гэсэн. Энэ шилтгээн нь францтай хийсэн дайнд их сvйдсэн гэдэг.

Менза-д

Менза гэдэг нь оюутны гуанз гэсэн vг. Мензад оютнууд харьцангуй хямд vнээр, тvргэн шуурхай, амт чанртай халуун хоол иддэг юм. Германы бvх их, дээд сургууль дэргэдээ ийм мензатай байдаг. Бид нэгэн эртний барилгад байрлах, уужим зайтай, єндєр таазтай зааланд сууж хооллов. Хоол нь тун дажгvй байсан шиг санагдана. Тэр vеэр супер сонины ажилтан Батжаргал маш олон янзын сонин vнэгvй тараасан юм. Монголын тухай мэдээллээр, сонин хачин, энээ тэрээ хов живээр дутаж явдаг мань мэтэд, энэ нь ихэд талархууштай хэрэг болсон болой.

Усан онгоцны зvг.

Хооллож дуусаад бид Неккар мєрний эрэг рvv явлаа. Нар тэнгэрийн тэртээ баруун хаяанд жаргахаар завдаж, модод салхины сэвшээнд зєєлєн найгалзах нь сэтгэл хєдлєм. Эргэн тойрон бvгд Монголчууд, яагаад ч юм бэ яг л Монголд байгаа мэт санагдаад байлаа.

Хєлєг онгоц.

Уван цуван, уужуу тайвуу алхаж, єнєє маргаашийнхаа явдлыг ярилцсаар нэг л мэдэхэд усан онгоцон дээрээ иржээ. Дунд зэргийн хэмжээтэй, цэвэрхэн, цагаан онгоц байлаа. Ємнє хойно этгээдэд нь гадаа, агаарт суухад зориулсан задгай талбайтай. Тєвдєє 2 давхар "байшинтай" эд байв. Дотроо жижиг ресторан ч юм уу цайны газрийг санагдуулам засалттай байлаа. Цонх нь маш том цэлгэр. Дотроос нь хаашаа л бол хаашаа хорвоо ертєнцийн 4 зvг 8 зовхисыг нэгэн зэрэг тольдон харах боломжтой санагдав.

Неккар моьрон.

Неккар мєрний ус нь бохирдуу. 1 давхарынх нь цонхоор харахад усны мандал бараг хажууд байгаа мэт санагдана. Неккар мєрний эргээр хийц сайтай жижигхэн байшингууд ярайна. Хоёр талаар ой мод бvхий уулс хvрээлэх нь сvртэй.

Усан онгоцон дээр.

Бид бvгд онгоцны хошуун дээр байх задгай талбайд гарч, шуугилдан байж зургаа татуулав. Гадаа жихvvндvv ч, агаар цэнгэг байлаа. Тэгээд бид дотогшоо орлоо. Дор нь Хайделбергийн бололтой пиво худалдаалж байлаа. Хойд талын задгай талбайд залуус хоёр гурваараа эгнэн сууж энэ тэрийг ярилцана. 2 давхарт нь маш том тасалгаа байх бєгєєд дундуураа арк (таславч) бvхий 2 хэсэгт хуваагдана. Эхний том хэсэгт нь эгнvvлэн зассан ширээний ард бид бєєгнєн суусан байлаа. Нєгєє арай жижиг хэсэгт нь хєгжмийн тєхєєрємж, кино гаргах проектор, дэлгэц зэргийг байрлуулжээ. Тэнд олон єсгєгч, элдэв хєгжмийн ард нэгэн ДЖ залуу зогсоод Монгол, гадаад элдэв ая тавиж байсан болно.

Онгоцон дээр ямар хvмvvс байв?

Уулзалтанд оролцсон оюутнууд, тэдний найз нєхєд гээд 90 орчим Монгол байлаа. Бидний дунд Германууд тухайлбал Др. Бєхм гуяй, ДААД ийн нэгэн ажилтан, бас нэгэн vл таних герман эр, мєн онгоцны багийнхан байлаа. Тэр Герман эр, хоёр япон зохиолчийн ном барьчихсан тvvнийгээ борлуулах хvсэлтэйгээ илэрхийлээд байсан шиг санагдана. Мєн элчин сайд Баярсайхан гуай, сэтгvvлч Дашзэвэг гуай, Эмоушн хамтлагийнхан нар ч байлаа.

Номын худалдаа.

Герман эр Монголын тухай бичсэн японы зохиолчдын Монгол хэлээр хэвлэгдсэн номыг зарж байлаа. Уг номны єнгє vзэмж нь их аятайхан байв. Дашзэвэг гуай ч мєн єєрийн бичсэн номыг хvмvvст танилцуулж байв. Унших юм ихтэй, материал сайтай, гэрэл зураг ч элбэгтэй сонирхол татан ном байв. Сонирхсон хvмvvс номных нь эхний хуудсан дээр vг бичvvлж, гарын vсгийг нь зуруулан авч байлаа.

Дашзэвэг гуайн бэлэг.

Дашзэвэг гуай бидэнд болон уулзалтыг хандивлагч нарт зориулж бэлэг авчирсан байлаа. Нилээн том хэмжээний жаазанд бурхан багшийн хєргийг залаад доор нь германаар аз жаргал билvv, эсвэл амьдралын тухай байл уу нэгэн vг бичсэн байсан юм. Гvн санаа агуулсан , утга учиртай, єнгє vзэмжтэй тэр бэлэг хэн бvхэнд таашаагдана гэдэгт эргэлзээгvй болой.

Др. Бєхм гуайн талаар товч.

ИТ гийн ухааны доктор, бие даан бизнес эрхэлж овоо амжилттай буй Герман эр Монголчуудад их элэгтэй хvн юм байна даа гэж санагдав. Тэр бvр анх, нээлтийн хурал дээр тавьсан илтгэлдээ : "Монголчууд бол цагт баригддаггvй аажуу тайван улс. Тэгсэн атлаа ажлаа амжуулаад л, амьдрал нь болоод л байдаг. Харин Германууд бол цаг цаг гэж гvйсээр сэтгэл санааны хямралд (стресс) орох гээд байх нь бий. Герман хvний энэ зан, Монгол хvний аажуу тайвуу зан 2 ийг холбовол ямар байх бол " гэсэн санаа гаргаж байсан юм. Тэдэнд ч гэсэн биднээс сурах юм байгаа л юм байна.

2006 оны дэлхийн аварга шалгаруулах хєл бємбєгийн тэмцээн Германд.

Монголд элэгтэй Герман хvн гэснээс ДаймлерКрайслерийн дэд еронхийлогч Клайнерт гуай Монголын тухай єндєр сэтгэгдэлтэй байдаг гэдгийг дээр дурьдсан. Клайнерт гуай нээлтийн хурал дээр ярихдаа: Чингис хаан 1206 онд их улсыг байгуулсан. Тvvнээс хойш яг 800 жилийн дараа Германд хєл бємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тєгсгєлийн буюу аварга шалгаруулах эцсийн тоглолт нь Герман vs....,?, єєр ямар нэгэн улсын хооронд болох байх. Тэр vеэр бид Берлинд Монголын єдрvvд зохион байгуулж, Монголчуудтай хамт оройн зоог барьж болох юм гэсэн санаа гаргасан авай.

Кино vзэв.

Нар жаргаж, харуй бvрий болжээ. Голын эрэг орчмыг гэрэлтvvлгээр сайн хангажээ. Хайделберг хот олон єнгийн гэрэл доор улам ч vзэсгэлэнтэй болчихсон мэтээ. Удалгvй бидэнд кино vзvvлэв.

Сэрэлт.

Та бvхэн бvгд Сэрэлт киног мэдэх биз ээ. Дээр vеийн хар цагаан кино. Харин дуу, бичлэгийнх нь чанар гойд сайн байлаа. Тэр киног Германууд их сонирхож байлаа. Юм юмаараа сонин байсан биз. Манай оюутнууд тэдэнд зарим хэсгийг нь орчуулж, заримыг ни тайлбарлаж єгч байв. Бумаагийн vг бvр хєгжилтэй, инээдтэй санагдаж байлаа. Аргагvй л сэтгэлд хоногшсон дvр бvтээжээ. Ер нь л бид инээд алдан байж, тун шимтэн vзсэн болно. : Орос эмч ирж байгаа нь, хоорондоо хэл нэвтрэлцэж /Манцанковийн Даргаа/ байгаа нь гээд л . Бас гол дvр маань чихэр хэрхэн идэж байгаа, лам багшдаа зодуулаад уйлж байгаа нь гойд vнэмшилтэй. Цагааны Цэгмид гуайн жvжиглэх ур чадвар л лав орчин vеийн Монголын тєдийгvй Германы зарим жvжигчдийнхээс хамаагvй илvv байж дээ гэж санагдсанийг нуух юун. Мєн хонины бэлчээр дээр дуулж буй "Талийн таван толгой" дуу ."Сvрээн" гэж орилдог хэсэг бvгд л "мартагдсан аюулгуу"-г сэргээн санагдуулж байлаа.

Киног vзсээр...

Нэгэн зууны тэртээ бид ч ертєнцийн хєгжлєєс хоцорсон харанхуй бvдvvлэг гэмээр нvvдэлчид байж дээ. Гэтэл тэр нvvдэлчдийн удам, тэдний vр хvvхдvvд бид хаа холын баруунд юм юм сураад явж байх гэж. Ер нь бид их баруунжжээ. Нvvдлийн иргэншил минь яах бол ? гэсэн бодол тєрж л суулаа.

Хоцрогдол.

Автомашин, эмч орчин vеийн эмнэлгийн тухай ойлголтгvй, хэт мухар сvсэгт автан байсан тэр vеийг бодвол ч бид нилээн хєгжжээ. Харин дэлхийн тvвшинтэй харицуулах юм бол бид чинь Сэрэлт киноны орчин vеийн нэгэн хувилбар болчихож байгаа юм биш байгаа.

Аялал єндєрлєв.

Тэгж байтал оройн 23 цаг болж усан онгоцийг хєлсєлсєн цаг дуусчихав. Кино дуусах арай л болоогvй байлаа. Монголд бол гуйж байгаад цагаа жаахан сунгуулаад киногоо дуусгах талаар хоорондоо ярьж тохирч болох байсан биз. Харин энд тийм юм байхгvй, цаг бол цаг. Гэсэн ч гэлээ бид тэр оройг маш зугаатай сайхан єнгєрvvлсэндээ сэтгэл хангалуун байлаа. Киногоо байрандаа ирж байгаад vргэлжлvvлж vзэхээр тохирлоо. Ер нь зохион байгуулагчид, Хайделбергийхэн биднийг усан онгоцоор аялуулахаар бэлтгэж , зохион байгуулсан байсан нь гойд сайхан санаа байсан гэдгийг давхар тэмдэглэх нь зvйтэй.

Тєв гvvр.

Усан онгоцноос буугаад бид шєнийн тунгалаг харанхуй тэнгэр, буйдхан хотын даруухан гэрэлтvvлэг дор элдвийг ярьж зогсоцгоолоо. Хайделберг хот унтах болоогvй л байлаа. Энд тэнд жуулчилж яваа бvлэг хvмvvс хєлхєлдєнє. Улаанбаатарынхаар бол Энх тайвний гvvр гэдэг шиг энд нэгэн том бас тєв гvvр бий. Тэр нь их vзэмжтэйгээрээ алдаршжээ. Ер нь л энэ хотын нэгэн гол чимэг юм билээ.

Буудлын зvг.

Ингээд бид хамаг л мэддэг чаддагаа шавхан ажиллаж, хvчээ дайчлан ажилласан нэгэн хатуухан єдрийг; хамтдаа наргин цэнгэж, дуулж бvжиглэж, шvvдэр ший vзсэн намуухан оройг єнгєрєєсний эцэст буудлын зvг жирийсэн болно. Энэ аялалаар єдрийн хамаг алжаал тайлагдсан байлаа. Магадгvй шєнєжин маргаад, бичиг баримт боловсруулаад, хянаад, найруулаад хоносон ч чадахаар байлаа. Гэвч маргааш нь биднийг бас л хvч шаардсан, бас хамгийн хариуцлагатай гэмээр ажил хvлээж байсан болохоор тvvндээ бэлдэж, унтаж амрах нь илvv чухал байсан авай.

3 дахь єдєр

Бид уламжилал ёсоор эртлэн босож, цайгаа уучихаад хуралдах учиртай газар руугаа унаагаар хvргvvллээ. Маргаан , хэлэлцvvлэг ч эхэлсэн юм. Зарим vед нэг vг, нэг єгvvлбэрийг л хэд хэдэн янзаар найруулах хэрэг гарч байв. Гэхдээ манай групынхэн Герман хэлийг сайн эзэмшсэн байсан тул хэлний бэрхшээл бага байлаа. Хамгийн гол нь утга, санаа нь.

Тэртээ тэргvй Монголын Засгийн газарт Дэлхийн банк, Олон улсын Валютын сан энээ тэрээ гээд зєвлєх, хэлэх хvн мундахгvй бий. Бид тэгэхээр хэт хоосон онолдохгvйгээр, ийм байна, тийм байх ёстой гэлгvйгээр, ер нь Германд сурч буй Монгол оютнуудын хувьд Монгол улсын хєгжилд юу хийж чадах вэ, ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг дээрээ л тогтож vлдсэн дээ.

Бид юу хийж чадах вэ?

Манай групийнхэн /эдийн засгийн хэсгийнхэн/ ий хувьд бодитой яг юу хийж чадах вэ? асуултанд хэр хариулж чадаж байгаагаар нь єргєх бичгийн ажил хэрэгч, хэрэгжиж болохуйц тал нь тодрох байлаа:

1. -Тєсєл. Бид аль ч намын, ямар ч засгийн газар гарч ирсэн хамаагvй, цаашдаа тогтвортой хэрэгжээд явах концепци боловсруулж чадах юм. Yvний хvрээнд нилээн олон янзын дэд тєслvvд хэрэгжих боломжтой. Бидны гол ач холбогдол єгч буй салбарууд тусгагдсан, урьдчилсан /оршил/ тєслєє бэлэн болгосон хийгээд vvнийг єргєх бичигтэйгээ хамт зохион байгуулагч нарт єгсєн болно. Ер нь тэнд яригдсан салбарууд, тэр чиглэлээрээ хэсгийн гишvvд маань цаашид ажиллах юм байна гэж ойлгогдсон.

Та бvхэн Монгол улсын хєгжлийн vзэл баримтлал, аюулгvй байдлын vзэл баримтлал зэргийг мэдэх байх. Тvvнээс ялгарах тал нь тодорхой /конкрет/, тунхаглал хэм хэмжээнээс зайлсхийж, харин илvv амьдралд ойрхон, хэрэгжих боломжтой байхад л оршино. Эдгээр бичиг баримтуудтай уг концепци маани зєрчилдєх юм уу єрсєлдєхгvйгээр харин уялдан нийцэж байх болно.

2. - Улаанбаатар-хот тохижуулалтын хувийн компаний тєсєл боловсруулж, техник эдийн засгийн vндэслэлийг тооцож гаргах;

3. -Герман-Англи-Монгол хэлний эдийн засгийн толь бичиг, бяцхан тайлбарын хамт эмхэтгэн гаргах;

4. -Залуу эдийн засагч клуб байгуулах;

Клуб нь албан ёсоор нэр устай, дvрэм горимтой болоогvй байгаа л даа. Yvнд хугацаа хэрэгтэй.. харин ирээдvйд энэ клуб ямар ажил vvрэг гvйцэтгэх вэ? Заримаас нь дурьдахад:

а) Монголд мэдээж Германы онол тэр чигээрээ, шууд таарахгvй. Мєн Оросынх ч таарахгvй. Гэхдээ энэ нь уг онолын буруу биш юм аа. Авч хэрэглэж буй хvнээсээ л шалтгаалах биз ээ. Бид онол хуулахгvй зєвхєн vндсэн мєн чанарыг нь танин мэдсэний vндсэн дээр Монгол орны нєхцєлд тааруулан зохицуулалт хийх, хэрэгжvvлэх;

б) Монголд буй оюутнууд, эрдэмтэд, судлаачдыг мэдээллээр хангах

в) Герман оронд Монгол улсаа сурталчилах. Ямагт шинэ business image тєрvvлж, хєрєнгє оруулалтын хувьд vр дvнтэй, таатай орон гэдэг талаас нь хандах;

г) Дээрхи концепцид орсон vйл ажиллагаанууд;

Германд сургууль тєгссєн Монголчуудын ирээдvй?

Бидны дунд нэгэн ийм сэдэвтэй яриа болоод єнгєрч билээ. Германд тєгссєн Монголчууд Монголд хэр карьер хийдэг вэ? Зарим нь шууд дээшээ гардаг, зарим нь цалин багатай ажил хийгээд л, ёстой бор зvрхээрээ болгодог. Гэтэл бас багагvй хэсэг нь ажилгvй vлддэг бололтой юм. Тэд тэгээд амьдрахын эрхээр Герман руу буцаж ирээд тааралдсан ажилаа хийдэг бололтой.

Шалтгаан нь юунд байна вэ?

Германд сурч буй Монголчууд ер нь их тvргэн германжиж, баруунждаг байх. Тэд Монголд очоод орчноо голсхийдог. Орчноо голдоггvй юм аа гэхэд хамт ажиллаж буй Монголчуудтайгаа ойлголцохгvй тал гардаг байж болох юм.

Германд хэн чадалтай, хэн ажлаа хийгээд, санаачилга гаргаад гvйж байна. Тэр дээшээ дэвших боломжтєй./гэхдээ гадаадыхны хувьд жаахан "но" бий л дээ./ Гэтэл Монголд хvний чадвар биш, хэнийг таньдаг вэ , хэний хамаатан, ах дvv, амраг садан бэ гэдгээр нилээн юм шийдэгдээд байх шиг.

Мєн Германууд ер нь эгойст /хувиа хичээсэн/ хvмvvс шиг санагддаг. Эндхийн Монголчуудад ч энэ зан бага сага нєлєєлж таарна. Энэ зан нь Монгол дахь хvмvvсийн ердийн харицаатай зєрчилддєг байж болох юм.

Yvнээс хэрхэн гарах вэ? /бэрхшээлийг хэрхэн давах вэ?/

Yvнд цэвэр єєрийн, хувийн бодлыг хэлэхэд: Эвт шаазгай буга барина гэдэг, бас ганц мод гал болохгvй гэж ч бий. Германд буй Монголчууд , за бvгд биш юмаа гэхэд мэргэжил, мэргэжлээрээ хамтарч байж л амжилтанд хvрэх вий? Холбоо байгуулна уу, лиги байлгуулна уу ялгаагvй. Гол нь хамтарч ажиллах. Яг л Америк юм уу Европийн элит их сургуулиудыг тєгсєгчдийн байгуулдаг лиги шиг.

Хэсгvvдийн ажлийн тайлан.

Yдээс ємнє бид 2 хоног юу ярьсан, юу хийснээ бусдадаа тайлагнах болсон юм. Бvх 4 хэсгийнхэн нэг том зааланд цуглав. Герман хэл дээр явагдсан тулд тэнд байсан Германуудад хэлний бэрхшээл гарсангvй.

Хэсэг бvр л юу хийв, юу хийх зорилготой байна гэдгээ танилцуулсан юм аа. Эдгээр дотор хэрэгтэй хэрэгтэй санаа их сонсож суулаа. Техник, интернет, интранет, анагаах ухааны хэсгээс: элдэв янзын оношлогооны арга, багаж, шинэ тєхєєрємж нэвтрvvлэх, ямар билээ /латин нэр байсан шиг/ євчнийг тэгж багасгана гээд л. Ороо бусгаа энэ цаг vед сэтгэл санааны хямралд орсон хvмvvст vйлчилдэг байгууллага бий болгоно гэх зэргээр олон сайхан санаа гарсан юм. Мєн нийгэм- хуулийнхан ч олон арга хэмжээ тєлєвлєєд байгаа юм билээ. Тэдгээр дотроос хамгийн их анхаарал татсан нь траншейны гэгдэхь гудамжны тэнэмэл хvvхдvvдийн талаархи сэдэв байсан юм.

Сvvлчийн єдєр, vдээс хойш.

Бид єдрийнхєє хоолыг шалавхан идчихээд хєтєлбєр ёсоор дараахь ажилдаа орлоо. Хэсгийн ахлагч нар, зохион байгуулагч нар нийлж сууж байгаад хэсгvvдийн ажлийг нэгтгэж, єргєх бичгээ эмхэтгэн боловсруулсан юм. Хэсэг хэсгээс 2-3 хvн хэрэг гарвал бэлэн байхаар vлдлээ. Бусад нь бvгд уул руу явж Хайделбергийн цайзыг vзэж сонирхохоор боллоо.

Чуулга уулзалтын хаалтын хурал.

Бид гадаа цэцэрлэгт тухлан сууж байгалийн сайхан энэ тэрийг ярьжээ сууж байлаа. Ёслолын маягаар цэмцгэр хувцасласан Германууд ирж эхэллээ. Ингээд бид уулзалтийн танхимд орж 3 єдрийн ажлийнхаа vр дvнтэй танилцахаар сэтгэл догдлон суусан болно.

Єргєх бичгээ танилцуулав.

Чуулга уулзалтын vйл ажиллагаа амжилттай болж єнгєрлєє гэж vзэж байгаагаа Герман, Монголын албаны хvмvvс илэрхийлэв. Мєн элчин сайд Баярсайхан гуай баяр хvргэж vг хэлсэн юм аа. Дрездений Их Сургуульд Докторын зэрэг горилон суралцаж буй Энхзаяа єргєх бичгийг олноо зарлан танилцуулав. Хэдэн сар бэлтгэж, зохион байгуулсны тайлал буюу хуран цугласан оютнуудын хєдєлмєрийн vр дvнг vзэж буй маань энэ. Танхимд их аятайхан, нєхєрсєг уур амьсгал ноёрхож байлаа. Хvн бvрийн харцанд мишээл тодорно. Бид бvгд л vнэн сэтгэлээсээ удтал алга ташсан даа.

Элчин сайдад гардуулав.

Yvний дараа Энхжаргал єргєх бичгээ элчин сайдад гардуулан єргєлєє. Элчин сайд бидний бvтээлийг цааш нь засгийн газар, холбогдох байгуулагад дамжуулан уламжилахаа илэрхийлээд, энэ мэт ажлыг зохион байгуулаарай гэж бусад оронд суугаад элчин сайдууддаа уриална гэж хэлсэн юм аа.

Ресторанд.

Гадаа дулаахан ялимгvй vvлтэй гэхдээ ерєнхийдєє цэлмэг байлаа. Цаг 18.00 орчим болж байв. Бид нэгэн Хятад ресторанд орлоо. Тэнд бид бичлэг хийж, ивээн тэтгэгч нарт баярласнаа илэрхийлсэн гарийн vсэг цуглуулсан юм аа.

Зургаа авахуулсан нь.

Дараа нь бид хотын тєвийн нэгэн талбайд очиж бєєнєєрєє зургаа авахуулсан юм. Дашзэвэг гуайн хуруу бvрт нэг нэг аппарат єлгєєтэй байж билээ. Тэр бvгдээр нь нэг нэг даруулах гэсээр худалч хvнд хагас цаг болох шахсан болой.

Хаалтын концерт.

Концертыг сонирхохоор ойр орших Штутгарт, Мюнхен болон бусад хотуудаас хvмvvс ирсэн байв. Концертын заал бvдэг гэрэлтэй, тааз нь дугуй хэлбэрийн ер нь бvхэлдээ хагас цилиндэрэрхvv юм байлаа. Та бvхэн Битлз хамтлагийн Bird гэдэг дууны клипыг vзсэн бол, яг л тvvнд гардаг шиг заал байсан даа.

Концертийг хєтєлж байсан оютнууд уг vйл ажиллагааг "хагас албан ёсны" гэж нэрлэсэн юм.

Баяр хvргэлт.

Энхжаргал vйл ажиллагааг тун чадамгай зохицуулж байлаа. Уулзалтанд оролцсон, тусалж дэмжсэн бvх хvмvvсийг тайзан дээр гаргаж ирсэн юм. Бvгд л сэтгэл хєдєлж, халуун дотно баяр талархалийн vг хэлж байлаа. Зарим vед бид нэг хvн шиг л баярлалаа, данке зэрэг цуурайтуулан хашгирч байсан бєлгєє. Мєн нижигнэсэн алга ташилт дор элчин сайдаар дамжуулан ивээн тэтгэгч нарт бэлдсэн бэлгээ гардуулсан юм аа.

Шагнал гардуулав.

Уулзалтын vеээр 9 оюутнууд шагнал авсан ба vvнээс 8 нь ДаймлерРрайслер фирмд 2 сар єєрсдийн мэргэжлийн чиглэлээр дадлага хийх, 1 оюутан Берлин дахь Монголын элчинд дадлага хийх эрхээр шагнуулсан болно. Yvнд:

Нийгэм судлал/Хууль эрх зvй

Диплом Кауффрау Тємєрсvх (Берлин)
Баасанжав (Уни-Мюнхен, Хуулийн -докторант)

ИТ, Техник

Амармэнд (Фрейберг)
Энхжаргал (Лейпциг)

Эдийн засаг

Отгочулуу (Дрезден)
Ганжолоо (Берлин)

Анагаах ухаан, байгалийн шинжлэл

доктор Саруул (Еэна)
Тэрбиш Тайванхvv, (Бонн)

Берлин дахь Монголын Элчинд дадлага хийх эрхээр:

Халиун (Франкфурт)

Эмоушний тоглолт.

Энэ бvхний дараа Эмоушн хамтлагийнхан гарч ирэв. Авьяслаг тэр охид vзэгчдийн сэтгэлийг эзэмдэж vнэхээр чадсан бєлгєє.
"..Хонгор чамтай уулзана гэж, хорьхон насандаа бодсонгvй дээ хє.." гэдэг дууг лав дахиулж дуулуулсан юм. Би ч мєн бусдын адил гараа даллаж, дагаж дуулаад тун идэвхитэй дэмжсэнийг хэлэх хэрэгтэй.

Хот хотынхны урлагийн номер.

Дараа нь хот хотынхноос урлагийн номер vзvvлэх боллоо.Бvгд маш идэвхитэй оролцож, олон сайхан дуу дуулж, шvлэг уншсан юм. Манай Дрездзнийхэн ойр орчмийнхоо жижиг хотынхныг нэгтгээд Захсен мужийн баг болон гарав аа. Миний бие хэдий солгой хоолойтой ч гэсэн тун чармайж дуулсан болно. Эхнийх нь "Саруул танхимдаа..." гэдэг дуу байв. Yнэнийг хэлэхэд жаахан муу дуулав. Энхзаяа маань энэ vед байдлыг чадмаг єєрчилж хоёр дахь дууг дуулахаар боллоо. Бид "Манайд ирээрэй..." гэдэг дуу дуулав. Миний хувьд vгийг нь мартчихсан байсан учир амаа тэрvvхэндээ хєдєлгєж байгаад дахилтан дээр нь байдгаараа дагаж орилсон болой.

Энэ урлагийн vзлэгэнд олонхийн саналаар Штутгартийхан тvрvvлвээ.

Тєгсгєл буюу дvгнэлт.

Ингэж маш сайхан цэнгэж оройг єнгєрєєгєєд буудал руугаа буцсан юм. Маргааш єглєє эрт бид хот хотруугаа салж одоцгоов.

Энэ уулзалт бидэнд сурах, хийх юм их байгааг дахин, гэхдээ бvр маш гvнзгий ухааруулж єгсєн юм. Мєн бид анх удаа `дээрээс` зохион байгуулалгvйгээр, `цэвэр` оюутнуудийн санаачилгаар ийм нvьсэр хирнээ асар зохион байгуулалтай чуулга уулзалт хийв. Энэ дашрамд уулзалтыг санаачилж, зохион байгуулсан Энхжаргалд болон тvvний багийнханд талархаж буйгаа илэрхийлье.

Энэ мэт сайхан уулзалтууд олшроосой.

тєгсєв. 2001 оны зун. Дрезден

2008-01-26

Торгуудын их нүүдэл (1771/72)

1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мєрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд єргєнєєр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл єрнєж Халимаг тvмэн шаналан тvгшив.

Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.

Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.

Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.

Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.

Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.

Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.

Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.

Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.

Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.

Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.

Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.

ашигласан материал:

Уваши Хунтайжийн Домог.

Walter A. : Reitervoelker der Steppe. Wuezburg. New York.

Heissig : Helden-, Hoellenfahrts- und Schelmengeschichten der Mongolen. Zuerich

Галдан Бошигт Хаан (1632/44 - 1697)

1- р хэсэг

Галдангийн ємнєх vеийн Монгол орон буюу

ЗvvнГар, Хотгойдын АлтанХан, СэцэнХан, ЗасагтХан хэмээгч

улс, аймгуудын vvсэл

Оршил

Галдан нь Эсэн хааны 12 дахь vеийн удам гэгддэг. Тvvний тєрсєн он тодорхойгvй. Гэвч ихэнхи тvvхчид 1644 он гэж vздэг. Зарим нь 1632 он гэдэг.

Зvvн Гарын Хаант улс тvvний нэр

ЗvvнГар хэмээх нэрийн талаар олон тайлбар бий.

Эхний тайлбар нь : Дєрвєн Ойрдууд дотроо

- зvvн гар (жигvvр) : Баатад , Дєрвєд + Хойд аймгууд

- баруун гар (жигvvр): Торгууд

- тєв : Хошууд

гэж хуваагдаж байсан бололтой.

Зvvн гарыг бvхэлд нь Цорос овогтон захирна. Баруун гарын Торгууд аймгийг эртний Монголын Хэрэйд аймгийн Тоорил хааны удамын ноёд захирна. Хошууд аймгийг Чингисийн дvv Хавт Хасарын удамын Боржгин овогтнууд захирч байжээ.

ЗvvнГарын vvсэл

16-р зуунд Дєрвєн Ойрдод дайн болж, Цорос, Хойд, Дєрвєд аймгуудын ноёд Хавт Хасарын удамын Хошуудын ноёдтой эрх мэдлийн тєлєє их тэмцжээ. Энэ дайнд Хойдын Хархул ноёноор удирдуулсан Цорос овогтнууд ялж зонхилох аймаг болов.

1600 оны орчим Хойд, Хошууд, Хотгойд аймгуудын хоорондын тэмцлээс залхаж, газар нутгийн хувьд хомсдолд орсон Торгууд аймаг Сибирийг бараадан нvvжээ. Тэд олон арван жил Тvрэг угсааныхантай байлдаж єрнє зvгийг зорин алгуур урагшилсаар 1650 оны орчим Ижил мєрєнд очиж тогтсон гэдэг.

Харин Хошууд аймаг нь ємнє зvг нvvжээ. Тэд хожим (1636-1637 онд) Хєх нуур, Цайдамыг эзлэн сууж, Далай Ламыг хамгаалагч нар болжээ.

Ингээд vндсэндээ 4 ойрдын холбоо задарч, Хархул ноёны vндэслэн байгуулсан ЗvvнГарын тvvх эхэлдэг.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг-улсын vvсэл

1580 иад оны vед Хотгойдын АлтанХан vvсчээ. Халхын баруун гарын захирагч засагт хан Лайхур Хошууд аймагтай эвсэн Хойд аймгийг цохиж, хойд-Хойдуудыг эзлэн авснаар Хотгойд аймаг бий болжээ. Гэвч 1587 онд Хойдын Хархул ноён хариу цохилт єгч Лайхурын мэдлээс Хотгойдыг гаргав. Удалгvй Гэрсэнзийн ахмад хvv Ашихайн удмын Шолой уваш хунтайж Хотгойдыг удирдах болов. Хотгойд нь энэ vедээ ЗvvнГарын вассал улс байсан бололтой. Шолой Уваши єєрийн vеэл ах Лайхуртай сєргєлдєж байв. Хvчирхэг цагтаа Хотгойдын Хант улсын нутгийн хил хязгаар нь зvvн тийш Сэлэнгэ, Тамирын эх баруун зvг Алтай, Красноярск хvрч байжээ.

1620 онд Ойрд-Хотгойдын дайн эхлэв. Шалтгаан нь Оростой холбох худалдааны замаа булаалдсан болов уу. 1623 онд Хотгойдын АлтанХан Шолой Уваши Ойрдуудад алагджээ. Тvvний хvv Гомбо-Эрдэнэ Хотгойдын АлтанХаны суудалд залрав.

Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж

Хойдын Хархул ноёны хvv Цорос овгийн Хотгочин ноён 1634-1653 онуудад тєр барихдаан хот тосгон шинээр бариулж, Оросуудтай найрсаг харилцаа тогтоон, худалдаа наймааг урамшуулан дэмжиж байв. Хотгочин ноён Далай Ламын vнэнч шавь гэгдэж, тvvний дайснуудыг дарж єгсєн тул "Эрдэнэ Баатар Хунтайж" цол хvртжээ. ЗvvнГар улсад шашны сvм хийд, сургуулиуд олноор байгуулагдаж байлаа. Ойрдын гэгээн Заяа - Пандито "Огторгуйн Далай" болон бусад бvтээлvvдийг орчуулах, бурханы хєрєг туурвих, бурхан бvтээх зэрэг ажлыг удирдаж байжээ.

Эрдэнэ Баатар Хунтайж Хасгууд зэрэг Тvрэг угсааныхны эсрэг амжилттай довтолж тэднийг эрхэндээ оруулж, Тєв Азийн баруун цээжинд ноёрхолоо тогтоосон байна.

Эрдэнэ Баатар Хунтайж нь Хотгойдын АлтанХан Гомбо-Эрдэнэтэй найрамдалын гэрээ байгуулж, Ойрд - Хотгойдын ужиг хямралыг зогсоов. Хошуудын Гvvш Хаан Тєрбайхтай ч сайн харилцаа тогтоов. Мєн 1640 онд Халхын ноёдтой харийн дайсан довтолбоос бие биедээ харилцан туслах тухай гэрээ байгуулав.

Заяа-Гэгээн болон Занабазар

Заяа-Гэгээн нь Намхайжанцан гэж нэртэй хурц гойд ухаанаараа хар нялхаасаа тодрон гарч ирсэн эгэл жирийн Ойрд хvv байсан бололтой. Тэрээр Далай Ламын гарын шавь болж, зохих дамжаануудыг амжилттай дvvргээд Заяа-Пандито цол авчээ.

1640 оны Халх-Ойрдын Монголын хэлэлцээний дараа Ойрдын Заяа Гэгээн Халхын хангуудын урилгаар ТvшээтХан, СэцэнХаны нутгаар аялж ном шаштир туурвих, бурханы сургаалийг орчуулах, бурхан бvтээх, сvм хийд, дугана байгуулах ажилд асар их тус хvргэсэн гэдэг. Зая Гэгээн Халхад 2 жил болжээ.

Зарим тvvхчид Тvшээт Хан Гомбодоржийн хvv 5 настай Занабазарыг Халхын бурхан шашны тэргvvнээр тодруулж, Тvвд аялуулах ажилд Заяа Гэгээн тун их санаачилгийг гаргаж биечлэн оролцсон гэж vздэг.

Ар Халхын задрал

Зvvн Халхын нутагт 1633 онд Сэцэн Хан хэмээх бие даасан ханлиг vvсчихсэн байж. 1637 онд Тvшээт Ханы (ар Халхын) баруун гар гэж тооцогдож байсан Засагт Хан бие даасан ханлиг болон салж гарчээ.

1652 онд Сэцэн Хан Шолой тэнгэр болов.

1653 онд ЗvvнГарын хаан Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж таалал тєгсєв. ( Тэрээр хоёр хатантай, 12 хvvхэдтэй байсан болов уу. Эхний хатнаас нь Зэвтбаатар, Цэцэн нар, удаахь хатнаас нь Сэнгэ, Галдан, Доржжав нар тєржээ. ) Тvvний хvvхдvvдийн хооронд хаан ширээний тєлєєх маргаан vvсч, улмаар Хошуудын ноёд нэмэгдэн орсноор иргэний дайн болон ужгарч магадгvй болсон авч тэгсхийгээд тvр зууртаа намджээ. Сэнгэ хаан ширээнд суув.

Яг энэ vед хєрш улс Хотгойдод ч гэсэн шинэ Алтан Хан гарч ирэв. Шолой Увашийн ач Эринчин Хотгойдын Алтан Ханы угсаа залгамжлав.

1655 онд Тvшээт Хан Гомбодорж мєнх бусийг vзvvлэв. Тvvний хvv Чахундорж угсаа залгамжлав.

1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд бас л "хэн єв залгамжлах вэ" гэдэг дээр маргаан гарчээ. Тvvний том хєвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд хэрvvл vvсч улмаар хоорондоо дайтаж эхэлжээ. Хожим Вансvг ялж Засагт Хан болов.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг улсын мєхєл

Хотгойд нь Халх, Ойрд (ЗvvнГар) хоёроос бие даасан байж, мєн шаардлага гарвал тэдний эсрэг тэмцэж байв. Энэ тэмцэлдээ Оросуудыг ашиглах сонирхолтой байлаа. Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Оросууд анхандаа Хотгойдыг захирагчид "Алтан Хан" хэмээх цол олгож байв. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.

1662 онд Хотгойдын АлтанХан Эринчин Засагт Хан луу довтолжээ. ЗасагтХан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн ЗасагтХан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зєвшєєрєєгvй хэсэг айл єрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай хэрvvлийн vндэс болсон байна. Засагт Хан, Тvшээт Хан хоёр эдгээр айл єрхийн талаар маргалдан улмаар хоорондоо хямарч эхэлжээ.

1667 онд ЗvvнГарын Сэнгэ хаан довтолж Хотгойдын армийг бvслэн хаасан байна. АлтанХан Эринчин бууж єгч, Сэнгэ хааны албат оров. Хотгойдын III Алтан Хан Эринчинээс хойш єєр хvн энэ цолыг эзэмшсэнгvй. Хотгойд нь ЗvvнГарын хаант улсын харьяатай нутаг болжээ.

2- р хэсэг

Халх хоорондын хямрал

1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нєлєєг хvлээн зєвшєєрсєн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)

Сэнгvм : "- нэгэнт нєхцєл байдал єєрєєр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж єг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж єгєхєєс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.

Ойрд хоорондын тэмцэл

1671 онд Сэнгэ хааныг тvvний хойд ах (эцэг нэгтэй, эх єєр) Сэцэн, Зэвтбаатар хоёр хороож, хаан ширээг булаан авчээ. Сэнгэ хааны тєрсєн дvv Галдан Тvвдийн Дашлюмба хийдэд Панчин Ламд шавь орон Буддын ном vзэж байлаа. Далай хаан Галданг дуудаж уулзаад, зvvнГар луу яаралтай буцахыг зєвлєжээ. Далай лам Галданд ХунТайж цол олгож ЗvvнГарын захирагч мєн хэмээн хvлээн зєвшєєрчээ. Галдан ЗvvнГарт буцаж ирээд ахынхаа єшєєг авахаар хэд хэдэн дайн хийсэн байна.

Сэцэн, Зэвтбаатар нарын холбоотон байсан Хошуудын Очирт Сэцэн Хан Галдангийн эсрэг довтолж, бас нэгэн дайн болов. 1677 оны орчим Галдан ялж, Хошуудын Очирт Сэцэн алагдав. Хошууд нь Цорос, Хойд нарт эртний єстэй бєгєєд, дахиж нэгэн єс нэмэгдэв.

Энэ ялалтын дараа, Далай лам Галданг бvх Ойрдын хаан гэж vзээд "Бошигт" цол олгосон байна.

Очирт Сэцэн Хан нь Галдангийн хадам євєє байсан гэдэг. Мєн Очирт Сэцний ач хvv Лувсангомбо Аравдан нь ТvшээтХан Чахундоржийн охинтой гэрлэсэн байжээ. (vvнээс уламжлан Тvшээт Хан Чахундорж Галданд єсєрхєж эхэлсэн бололтой. )

Галдан урьд Сэнгэ хааны эзэлсэн Хотгойдыг найрамдалт харилцаа тогтоож, холбоотон болсон ЗасагтХанд бэлэглэв. ТvшээтХан Чахундорж Ойрдын Хошуудтай харилцаагаа улам лавшруулж, ЗасагтХан- ЗvvнГар гэсэн холбоотнуудын эсрэг эвсэл байгуулж эхлэв.

Манж - ЗvvнГарын харилцаа

Манжийн хаан анх 1677 онд ЗvvнГард гарсан єєрчлєлтийн тухай мэдээ хvлээн авч, тэдний хvч чадалыг бодитоор мэдэрч эхэлжээ. 1677 оны 10 аас 11 сард Галданд цохиулж зугтсан олон тооны Ойрдууд Манжийн хилийг зєрчин нутгийн гvн рvv орж иржээ. 1678-1679 онд ЗvvнГарын улсад Ойрд хоорондын хямрал хурцдаж, тэр хирээр Галдангийн нэр сvр тvгэн тархаж байлаа. Манжийн хаан Галданг "харгис муу" хvн гэж тодорхойлсон ч, энэ бодлоо дотроо нууж, эелдэг халуун vгтэй захиаг их бэлэг сэлтийн хамт єгч явуулжээ. Галдан хариуд нь худалдааны харьцаа тогтооё, сайн хєршvvд байяа гэсэн утга бvхий захиа илгээжээ.

1679 оны 10 сард Галдан єєрийгєє Ойрдын хаан хэмээн vзэх болсон тухай мэдээ Манжийн хаанд иржээ. Энэ vеээс эхлэн Манж гvрэн Галданг "Ойрдуудын асуудлаар харьцах гол хvн" гэж vзэх болжээ. Жишээ нь 1679 оны 11 сард Ойрдын нэгэн жижиг бvлэг Хятадын єндєр зэрэглэлийн худалдаачдыг дээрэмдэж, Манжийн хамгаалагч цэргvvдийг нь хядсан хэрэг гарчээ. Манжийн хаан энэ тухай Галданд мэдэгдэж, гэмтнийг гэсгээн цээрлvvлж єгєхийг хvсчээ. Галдан цэргээ явуулж хил орчмын дээрмийн бvлгvvдийг устгуулсан байна.

1680 оны 9 сард Манжийн хаан болон Тvвдийн Далай Лам нарын хооронд зєрчил vvсэв. Шалтгаан нь "хилийн гаднах" Монголчуудыг (Ойрд, Халх) хэн нь захирах вэ, тэднээс алба татварыг хэн нь илvv авч байх вэ гэдгээс болжээ. Энэ vеээс эхлэн Далай Лам Монголчуудыг Манжийн эсрэг турхирч эхэлсэн ажээ.

1983 онд ЗvvнГарын худалдаачид хэтэрхий олон хамгаалагч цэрэгтэй иржээ. Тэд хилийн доторхи Монголчуудыг дарамталж, Хятадуудыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Манжийн хаан тушаал гаргаж, vvнээс хойш Ойрдуудыг зєвхєн тусгай эрхийн бичигтэй, мєн цєєн тоогоор ирж худалдаа хийлгэж байх болгов. Мєн хуурамч баримтаар хил нэвтэрсэн хvмvvсийг тагнуул гэж vзээд єчиггvй цаазлах болжээ.

ТvшээтХан - ЗvvнГарын хямрал

Галдангийн Бээжин рvv илгээсэн ачаа хєсгийг СэцэнХаны нутаг дээр дээрэмдэж, элч нарыг нь хороожээ. Энэ хэргийн цаад эзэн нь ТvшээтХан Чахундорж байсан гэх.

1684 онд Далай ламын элч Арбунай биечлэн ирж Засагт хан, Тvшээт Ханы "дvрвэсэн, зугтсан айлуудын талаархи" хэрvvл, хямралыг зохицуулах гээд барсангvй.

1686 онд Манжийн хааны ивээл дор Хvрэнбэлчирт хуралдаан болж, Далай Ламын элч Ширээт, Манжийн эзэн хааны бvрэн итгэмжит тєлєєлєгч Ачит гэлэн, Ли Фан (колонийн) яамны сайд Арани тэргvvтэн оролцжээ. Засагт Хан Сэнгvм нас барсан тул тvvний хvv Сара иржээ. Тvшээт Хан Чахундорж дvv Жавзандамба Хутагтын хамт заларч ирэв. Сара Чахундорж нар ойлголцож эвлэрсэн байна. Гэвч Тvшээт Хан нэхэлт айлуудын талыг нь л гаргаж єгсєн тул хямрал цааш vргэлжлэх нь тодорхой болов.

Далай ламын элч буцахдаа Галданд : "-Манжийн хаан болон Тvшээт хан нар намайг халхын Жавзандамба Хутагттай зэрэгцvvлэн суулгаж доромжлов. Далай Ламын зиндааг доошлуулан гутаасан энэ доромжлолыг бурханы шавь Галдан чи тэсэх vv" гэсэн утга бvхий хатгах vгийг хэлvvлжээ. Yvнд эгдvvцсэн Галдан манжийн хааныг буруушааж далай ламыг хvндэтгэсэнгvй хэмээн зэмлэсэн захиа явуулав. Мєн тvшээт хан Чахундоржид захиа явуулж, ачаа хєсгийг минь ямар учраас дээрэмдэв, Хошуудын Очиртсэцэний талынхныг дэмжсэндээ ингэв vv гэж тулган асуужээ. "Yvнийг зэр зэвсгийн хvчээр хариулья, Галданг довтолья" гэж Тvшээт Хан Чахундоржийг санал гаргахад манжийн хаан хориглож болиулсан байна. Мєн Манжийн эзэн хаан нь Тvшээт хан Чахундоржид ЗvvнГарын эсрэг ямар ч эвгvй хєдєлгєєн хийж болохгvйг хатуу анхааруулжээ.

Галдан, Чахундорж нар дайтсан нь

1687 онд Засагтхан Сара Зvvнгард холбоотон улс маягаар нэгдэх сонирхолтойгоо Галданд уламжилжээ. Тэгээд ч ЗасагтХаны охин дvv нь Галдангийн vеэл Равдантай суусан зэргээр худ ургийн барилдлага єргєн байлаа. Галдан энэ саналд ямар хариу єгсєн нь тодорхойгvй.

Мєн онд ЗасагтХаны олон залуу тайж нар Галдангийн тєрсєн дvv Доржжавтай нийлж Тvшээт Ханы нутгийг зорьжээ. Тэдний зорилго нь нэхэлт єрх айлуудаа буцааж авчрахад байсан бололтой. Тэгмэгц Тvшээт Хан Чахундорж єєрийн хvргэн (Ойрдын Хошууд аймгийн Очиртсэцний ач ) Лувсангомбо-Аравдантай нийлж довтлоод, тэднийг барьж авч бvгдийг нь хєнєєжээ. Мєн цааш довтолж ЗасагтХан Сараг гэнэдvvлэн барьж хороогоод, албат айл єрхvvдийнх нь дунд бєєн алан хядлага хийжээ. Тэгээд Зvvнгарын нутгийг зорьж хил орчмын айлуудыг сvйтгээд буцжээ.

Тvшээт Хан энэ довтолгоогоо Манжийн хаанаас нуусан байв. Тvшээт Ханыг зорьсон залуу тайж нар ЗасагтХан Сара болон ЗvvнГарын хаан Галдан нарт энэ талаар дуулгаагvй байсан бололтой.

Дvvгээ, дээр нь холбоотон Засагт ханаа хороолгочхоод ЗvvнГарын Хаан vнэхээр бачимдан уурласан биз. Галдан Бошигт 1688 онд 30,000 цэрэг аваад ЗасагтХаны нутгаар дамжин ТvшээтХаныг уулгалан довтолжээ. Чахундорж тосож байлдсан боловч хэмх цохиулсан байна. Занабазар Чахундоржийн ар гэрийг аван Євєр Монгол руу дvрвэн одов. Чахундорж дахин цэрэг хурааж хоёр дахь удаагаа Галдангийн цэргийг зогсоох гэж оролдсон ч мєн л хиар цохиулжээ. Чахундорж цэргээ хаяад Занабазарын хойноос зугтсан байна. Ингээд Галдан Хэрлэн гол хvртэлх єргєн уудам нутгийг эзлэн авах боломжтой болжээ.

Галдан бошигт Манжийн эзэн хаан Канг-Ши болон Далай ламд захидал явуулж, би энэ дайныг эхэлж єдєєгvй юм шvv. Чахундорж дvvг минь хороож, єлзийт Засагт Ханы нутагт цуст аллага vйлдсэж, нvгэлт vйл тарьсан тул би тvvнийг довтлов гэсэн санааг илэрхийлжээ. Манжийн хаан Тvшээт Ханыг зэмлэн буруушаав. Тэгээд Галдантай харилцаагаа хэвийн vргэлжлvvлж, худалдаагаа дахин сэргээх санал тавьжээ.

Хуйвалдаан

Галданд маш олон дайсан байв. Хошууд, Хасаг, Манж, Халх, Оросын Козак г.м. Гэвч хамгийн аюултай нь тvvний vеэл Цэвээнравдан байсан мэт. Цэвээнравдан нь Сэнгэ хааны хvv билээ. (Сэнгэ хаан нь Галдангийн ах) Цэвээнравдан єєрийгєє хаан болох эрхтэй гэж vзэх тул Галдангийн эсрэг сэм хуйвалдаж, аятай мєчийг анан хvлээж байсан гэх.

1690 онд Галдан цэргээ авч, эзэлж авсан ар Халхын нутагтаа хамгаалалт хийхээр Ховд хотоос хєдєлжээ. Тэгмэгц Цэвээнравдан тvvний араас гэнэт довтолж, дайсагнал ил болов.

Цочирдож сандарсан Галдан Ховд орчим бэхжиж авахыг сонирхсон ч энэ нь хэтэрхий аюултай байлаа. Єєрийгєє ЗvvнГарын хаан гэж vзэх болсон Цэвээнравдан цэрэг бєєгнvvлж, Ойрдын ноёдыг талдаа татаж эхэлжээ. Дээр нь Цэвээнравдан Оростой холбоо барьж Галданг дэмжиж болохгvй хэмээн сэм ятгасан бололтой. Хошуудууд Галданг Тvвд орох, Далай лам руу очих замыг нь хааж байлаа. Галдан Бошигт ийнхvv Орос-ЗvvнГар-Хошууд-Манжуудаар хvрээлvvлж, гарах гарцгvй тойрогт оржээ.

3- р хэсэг

Галдангийн тэмцэл

Итгэл найдвар

Галдан Бошигт яаравчлан Хэрлэн, Орхоны хєндий, Ховд орчмуудаар бэхлэлт бариулж эхэлжээ. Орос тvvний эсрэг хєдлєхгvй. Ийм учир хойд хилийн зvгээс айлтгvй. Тэгэхээр Халхад ноёрхлоо бэхжvvлэхийн зэрэгцээ, євєр Монголчуудыг босгож, Манжийн эсрэг хамтран тэмцэж болох юм гэсэн тєлєвлєгєє Галдан болон тvvний нєхдєд байсан болов уу. Хошууд нартай хэлэлцээ хийж болох. Харин аргалахад хамгийн хэцvv нь Цэвээнравдан л байлаа.

Манж нартай эхэндээ гайгvй харьцаатай байсан боловч яваандаа Манжууд элдэв шаардлага тавьж эхлэв. Галдан хариуд нь ТvшээтХан Чахундорж, Жавзандамба Хутагт нарыг гаргаж єг. Тэд гэм хийсэн тул тэднийг гэсгээвэл зохино гэсэн шаардлага тавьж, цаг хожихийг хичээж байсан бололтой.

Ингээд хоёр тал ойлголцохоо болиод ирэнгvvд эзэн хааны арми Галданг хvчээр номхотгох аргад шилжсэн байна. 1690 оны зун Галдангийн цэргvvд Халх голын дагуу давшиж, Хєндлєн Бошигтийг довтолж ухраав. Энэ мэдээг авсан Манжийн эзэн хааны арми тулалдаан болсон газар луу яаравчлан хvрч очив. Тэгээд "Ойрдууд Соёлж гол дээр буудаллаад байна" гэсэн мэдээ авчээ. Манжийн жанжин Алани єнєє газар нь ирж гэнэдvvлэн довтлох гэсэн боловч цаадуул нь аль хэдийнэ (Улз гол руу?) хєдєлсєн байж. Манж, Халх цэргvvд хойноос нь хєєж бvсэлж аваад, хоёр талаас нь дайрчээ. Тэгэхэд нь Ойрдууд амжилттай хамгаалж, улмаар Манжийн цэргийг бут цохив. Галдангийн єєртєє итгэх итгэл нь vлэмж нэмэгдсэн биз. Магадгvй энэ хэцvv байдлаас ялагчаар тодрон гарах ч юм билvv?

Улаанбудангийн тулалдаан

Манжийн хаан дээрхи ялагдалд асар их хорсож, vтэр тvргэн хариу цохилт єгєхийг чухалчлав. Энэ мэдээ хилийн доторхи Монголчуудад сєргєєр нєлєєлж буй нь ойлгомжтой байлаа. Тэгээд єєрийн дvv их жанжин Фу Чуанд цэрэг цуглуулж, Галданг vхсэн, амьд аль нь ч хамаагvй олж ирэхийг тушаажээ. Эзэн хаан Хорчин аймгаас цэрэг дуудсан боловч дєнгєж тал нь нилээн хоцорч иржээ. Мєн адил зарлан дуудах авсан Харачин, Авга, Найман аймгуудаас нэг ч хvн ирсэнгvй. Манжуураас хvчирхэг явган болон морин морин цэргийн ангиудыг яаралтай татаж авчрав. Бээжинд байсан их бууны хороог хойд хил рvv татаж ирvvлэв.

1690 оны 7 сарын сvvлээр Галдан 20 тvмэн цэргээ авч євєр Монголын нутаг Улаанбуданд ирсэн байлаа. Манжууд ч уг газар очиж довтлоход бэлдэж эхлэв. Манжийн арми 8 сарын 3 ны vvрээр давшиж эхэлсэн байна. Тэд уулын єндєрлєг газар их буугаа байрлуулж, Ойрдуудын зvг нилээн бууджээ. Тэгээд хоёр хэсэгт хуваагдаж байгаад, фронтын дунд болон баруун хэсэгт гол хvчээ тєвлєрvvлэн давшиж эхлэв. Ойрдууд нэг талаараа ой модоор хvрээлvvлсэн, нєгєє талаараа голын эргээр хашуулсан зурвас газар бэхлэлт хийсэн байв. Тэд тэмээнvvдээ эгнvvлэн хэвтvvлж, урдуур нь ачаа хєсгєє єржээ. Тэгээд тэмээнvvдийнхээ бєхний завсраар буудалцаж байсан бололтой. Орой болтол байлджээ. Манжууд асар их хохирол vзсэн ч улайран давшсаар эцэст нь бэхлэлтийг нь яг тєв хэсгээр нь сэтэлж, хамгаалалтын гvн рvv цємрєн орж чадсан байна. Харуун баруун хэсгийнхэн тэднийг араас дэмжих нь байтугай хvчтэй эсэргvvцэлтэй учирч нэг ч алхам урагшилсангvй. Гардан байлдаан болж, хоёр тал аль аль нь vлэмж их хоирол амсчээ. Yдэш болоход эцэж цуцсан Манжууд харин ч єєрсдєє ухрахаас єєр аргагvй болжээ.

Ингээд, Галдан Бошигт болон Манжийн жанжин Фу Чуан нар Ялгуусан Хутагтаар дамжуулан гал зогсоох "энхийн хэлэлцээ" байгуулсан байна. Ялгуусан Хутагт нь анхандаа Манжийн хаанаас Далай лам, Галдан нарыг тагнах vvрэг авч, тэдний дунд орж ажиллах ёстой байж. Гэвч хожим Галдангийн талд ажиллаж, хоёр талд зэрэг тагнуул хийх болжээ. Дайны тєгсгєлд Ялгуусан хутагт нь Манжийн эсрэг байлдаж байв.

Ар Халх Манжид дагаар орсон нь

Галдантай хийсэн энхийн гэрээ удаан vргэлжлэхгvй гэдгийг Манжууд сайн мэдэж байлаа. Ийм учраас Манжийн эзэн хаан Халхыг албан ёсоор Чин гvрэнд нэгтгэж авахаар яарч байсан болов уу. Тэгээд ч удах тусам Чахундоржийн бодол эргэнэ. Аягvй бол хоёр дахь Галдан ч болж мэднэ гэсэн башир санаа Канг-Ши эзэн хаанд байж.

1691 оны зун Манжийн хаан Бээжингээс хойш 300 км газар орших Долоон нуур хотод ирэв. Ар Халхын 550 тайж болон євєр Монголын 49 хошууны ноёд тvvнийг тосож авчээ. Манжийн хааны урьдчилан бэлдэсний дагуу бэсрэг наадам болж, Манжийн цэргийн сvрт vзvvлбэрийг зочид гийчид "таалан" сонирхжээ.

Ингээд хаад, ноёд хуралдаад Халхыг, євєр Монголын нэгэн адил Манж гvрний нэг хэсэг гэж vзэх болов.

Галдангийн шаардлага

1692 онд Галдан Манжийн эзэн хаанд захидал илгээж Тvшээт Хан Чахундоржийг гаргаж єгєхийг дахин шаарджээ. Мєн зєвхєн Далай Ламын vгийг дагах болно хэмээн баталжээ. Манжийн хаан хариуд нь Тvшээт Хан надаас тусламж гуйж ирсэн тул би тvvнийг єгєємєр хайр хишигтээ багтаасан билээ. Мєн тэр одоо миний албат болсон тул тvvнийг хэрхэн чамд мэдvvлэх вэ гэсэн санааг илэрхийлжээ. Далай Лам бас Манжийн хаанд элч илгээж ТvшээтХан, Жавзандамба Хутагт хоёрыг гаргаад єгчих, бид амь нас, аюулгvй байдлыг нь баталгаатай хариуцна гэж байв. Yнэндээ Тvвдvvд єєрсдийн нєлєєн дор байсан Халхыг Манжид дагаар орсонд дургvйлхэж байсан биз. Мєн Занабазар анх яагаад Далай лам руу зугтсангvй вэ хэмээн гайхаж байсан бололтой юм.

1693 онд Манжийн эзэн хааны ордон Галдангийн талаар шинэ тактик боловсруулав. Галданг цэрэглэн дайрах юм бол асар их хохирол vзэх нь тодорхой. Тийм учир тvvнийг худалдааны аргаар боож, єлсгєлєнгєєр буулгаж авья гэсэн чиглэлийг тодорхойлжээ. 1694 онд Манжийн хаан Галданг "Далай ламын сургаалийг зєрчигч, Муслимын тагнуул" гэх нь холгvй юм болж, Монголчуудын дунд Галдангийн эсрэг сурталчилгааг маш єргєн хvрээнд эрчимтэй явуулж эхлэв. Галдантай нийлж болох бvх улс аймгуудтай холбоо тогтоож, Галдантай нийлвэл бидний дайсан болно гэж хатуу анхааруулж байжээ. Yvний хvрээнд Орос, Манж гvрнvvд хэлэлцээ хийж, нэгнийхээ эсрэг эвсэл байгуулахгvй хэмээн тохирсон бололтой. (Галданг Оростой нийлэх вий гэсэндээ)

Галдан, Канг-Ши нарын тэмцэл

Монголд зуд болж, мал сvрэг ихээр хорогджээ. Хvн малгvй зутарч байв. Галдан зvгээр суугаад байж болохгvй байлаа. Адуу морь олзлох, цэрэг элсvvлэх, 10,000 хvнтэй армиа хооллож ундлах гээд єдєр тутмын гэмээр бэрхшээлvvд нь асар хvнд дарамт болон хувирч байжээ. Ядаж байхад гай чирсэн халдварт євчин гарчээ.

1695 онд Далай Ламын зааврын (мэргэ?) дагуу Галдан Бошигт Хэрлэнг гаталж Манжийн хилийг зєрчин, тэнд байсан Монголчуудын хороог (бэхлэлтийг) тун амжилттай дайрчээ. Тvvний амжилт нь Манж гvрнийг тогтворгvй байдалд оруулж байсан нь тодорхой. Хойд хил дээрээ ийм хvчирхэг дайсантай байх нь Да Чин гvрний хувьд тэвчишгvй байсан биз. Мєн хилийн доторхи Монголчууд ч Галданг битvvдээ "эрэлхэг тэмцэгч" гэсэн утгаар харж эхлэх болсноор Манж гvрний нэр хvнд унаж эхлэв.

1696 онд Манжийн эзэн хаан єєрийн биеээр их цэрэг удирдан Галдангийн эсрэг аян дайн хийхээр шийджээ. Их буу, дарь, байлдааны техник хэрэгсэл зэгсэн базаав. Их гvрний шилмэл 100,000 цэрэг эрсийг муж бvрээс татаж авчрав.

Эзэн хааны арми Галдангийн эсрэг

Цэргийг 3 замд хуваахаар болов. Тєвийн 33,700 шилдэг цэргийг Манжийн эзэн хаан Канг-Ши єєрєє биечлэн удирдаж Хэрлэн мєрнийг гатлан Ар Халхын нутагт цємрєн орохоор тогтов. Баруун армийн удирдагч Их Жанжин Фиянгу ийн удирдсан цэрэг Халхын ємнєєс нь орж Туул голын чиглэлд давших ёстой болов. Галдан Хэрлэн мєрний эрэг дээр байна биз. Тиймээс тvvнийг баруун, зvvн хоёр талаас нь бахь лугаа адил хавчиж, цэргийг нь vлдэгдэлгvй цохино. Ємнєх хоёр тулалдааны алдааг давтаж болохгvй. Энэ удаа Галданг заавал барих ёстой гэж Канг-Ши хаан тушаав. Ялангуяа Орхоны хєндий, Ховд орчимд байгаа бэхлэлт рvv нь зугтаалгаж болохгvй тул баруун арми маш тvргэн давшиж, тєв Халхын нутаг дээр отолт хийх ёстой аж. Энэ давшилын бэлтгэл ажил маш нууц явагдсан байна.

1696 оны 6 сарын 6 нд Манжийн хаан Галданд захиа илгээв. Тvvндээ цэрэг удирдан биечлэн ирж байгаа тухайгаа дурьджээ. Данжила баатар энэ захидлын vнэн хэсгийг шалгахаар очвол Манжийн их цэрэг vнэхээр уул тал, тэнгис далай тэр чигээрээ хєдлєх мэт бvрхэн айсуй гэнэ. Данжила баатар аянганд цахиулсан болж "ийм их цэрэг гэв гэнэт тэнгэрээс буугаад ирэв vv" гэж хашгираад, нэг сайн харааж аваад , бэхлэлтийн зvг хар хурдаараа давхин одов. Энэ мэдээг авсан Галдан Хэрлэн голоос цэргээ аван Ховдыг чиглэн хєдлєв.

6 сарын 8 нд Манжийн эзэн хаан Хэрлэн голыг гаталж ирэхэд ямар ч дайсан vзэгдсэнгvй. Эзэнгvй Монгол гэр, хєглєрєх эд зvйлс, бурхан сэлт, ундуй сундуй гэр ахуйн эдлэл зэргээс харахад дайсан санд мэнд зугтсан нь тодорхой. Буудалыг нь шинжилж vзээд Галдангийн цэрэг тоогоор цєєн, агт морьдоор дутмаг байна гэсэн дvгнэлт хийгээд Галдангийн хойноос нэхэв. Манжийн их цэрэг нилээн хэд хоног хєєгєєд хvнс нь барагдав. Ойрдын тагнуулууд хоол хvнс залгуулах боломж олгох нь бvv хэл хорлон сvйтгэх ажлаа эрчимжvvлэв. Манжийн хаан тєвєгшєєж буцахаар болов. Хамгийн шилмэл цэргvvдээ Манж жанжин Маскагаар удирдуулан Галдангийн хойноос нэхvvлээд єєрєє гэдрэг эргэж Бээжинг зорьжээ.

Тєгсгєл хэсэг

Зуун Модны тулалдаан

Галдан Хэрлэнгээс буцах замдаа Туул голын хєндийд Манжийн баруун армийг удирдсан генерал Фиянгугийн цэрэгтэй халз таарчээ . Бvслэлтэнд орсон Ойрдын гол хvч нь тул бут ниргvvлжээ. 1696 оны 6 сарын 13 нд Зуун Мод (одоогийн Улаанбаатар хотын ємнєд этгээдэд) орчимд болсон тулалдаанаар Галдан бvслэлтийг сэт цохин гарч баруун зvгийг чиглэн морджээ. Тvvнийг 1000 албатууд нь, мєн 3000 эмэгтэйчvvд хvvхдvvд дагаж явсан бололтой.

Ойрдын Данжила баатар Хэрлэнгээс анх гарахдаа л Галдангаас єєр замаар салж явж. Тэрээр 2000 цэргийг удирдаж байсан бололтой. Данжила баатар уг нь Манжийн их цэргийн будааны тєв агуулахыг устгах, мєн араас нь довтлох vvрэг хvлээсэн боловч биелvvлээгvй бололтой.

Тагнуул, туршуул, цэргийн мэдээ

1996 оны 7 сард Манжийн цэргийнхэн Ойрдын олзлогдсон цэргийг байцааж байгаад Далай Ламыг аль хэдийн vхсэн гэдэг мэдээ сонсжээ. Ємнєєс нь тvvний гарын туслах Даваа ажиллаж байгаа гэнэ. Манжийн эзэн хаан хагартлаа уурлаж, Давааг хуйвалдагч, Галдантай vгсэж миний эзэнт улсын эсрэг ажилласан гэх зэргээр харааж загнасан агуулга бvхий захиаг Лхас руу явуулав. Тэгээд дор нь хэрэв чи гэмээ цайруулья гэх аваас Галданг ятгаж, надад бууж єгvvлэх хэрэгтэй гэж тєгсгєжээ.

Канг-Ши хаан Хєх Нуурын Хошуудын удирдагч Далай Тайшид "Галдантай нийлж бидний эсрэг хєдєлвєл танай улс руу дайрна" гэсэн утга бvхий сануулга єгчээ. Мєн ЗvvнГарын Цэвээнравдангаас Галданд туслахгvй гэсэн баталгаа шаардав.

Удалгvй Манжийн тагнуулынхан Галдангийн хамтран зvтгэгч нарыг олж тогтоов. Тэд бол Ойрдын баатрууд болох Данжиннямбуу, Данжинаравдан, мєн Данжила нар байлаа. Тэдэнтэй холбоо тогтоож, эд баялаг, эрх мэдэл, газар нутаг амлах ажлыг шуурхай хэрэгжvvлж эхэлсэн байна. Данжила энэ саналыг хvлээн авч Манжийн хаантай холбоо тогтоогоод, хожим Галданг Манжид бууж єгье гэх зэргээр ятгах болжээ.

1696 оны євєл, 97 оны хавар

Лхасын Даваа Манжийн эзэн хаанд хариу захиа явуулж, Далай Лам амьд сэрvvн хэвээр гэж батлаад, Галдантай холбоо барихгvй байгаа гэж мэдэгджээ.

Манжийн тагнуулчдын мэдээгээр Галдангийн арми задарч байна гэнэ. Данжиннямбуу, Данжинравдан нарын баатрууд Цэвээнравдантай нэгдэхээр баруун зvгийг зорин хєдєлжээ. Данжила хэдий Галдангийн дэргэд vлдсэн ч Галдан тvvнтэй итгэж vг солихгvй байна гэнэ. Мєн Ойрдын цэргийн хээрийн буудалд халдварт євчин даамжирчээ. Хvйтэн євєл болж, цэргvvд нь орох оронгvй зутарч байсан бололтой.

Зуун Модны тулалдаанд олзлогдож ирэгсдийн ихэнхи нь євчнєєр vхсэн тул vлдсэн хvмvvсийг нь Жанчхvvгийн даваанаас хойш нутаг заан цєлжээ. Уг нь Манжийн хаан тэднийг Бээжинд аваачих зорилготой байж.

Галдан бууж єг гэсэн шаардлагийг хvлээж авахгvй л байлаа. Тvvний оронд цаг хожихийг хичээж Манжтай гал зогсоох гэрээ хийнэ гэж найдаж байв.

Євлийг арайхийж давсан Галдан хvнд євчин тусчээ. Яаж ийж байгаад зун болгоод хvн малгvй тэнхрээд авчих биз итгэж байсан биз. Галдангийн туршуулууд тvvнд нэгэн муу мэдээ авчирлаа. Манжийн цэрэг Халхын нутагт Галданг отож байгаа ба ирэх намраас дахин нэмэгдэл цэрэг авчрах гэнэ.

Галдангийн тєгсгєл

Галдан дахин элч зарж Бээжин явуулжээ. Энэ vед Данжила мєн нууц элч илгээсэн байна. 1697 оны 5 сарын 2 нд Манжийн эзэн хаан хоёр элчийг бие биетэй нь тааралдуулалгvйгээр, нэг нэгээр нь хvлээн авч уулзжээ. Манжийн хаан Галданг vг дуугvй бууж єгвєл єршєєж болох юм, эс тэгвэл дахин их цэрэг хєдєлгєнє гэж сvрдvvлжээ. Харин Данжилад маш єндєр цалин, зvйл бvрийн хангамж бvхий албан тушаал амалсан байна. Хоёр элч єєр єєр замаар буцжээ. Элч нарыг ирэхэд Галдан аль хэдийнэ євчний улмаас амьсгал хураасан байлаа . 1697 оны 4 сарын 4 нд Галдан Бошигт бурхан болсон болов уу гэж ихэнхи тvvхчид таамагладаг.

Данжила баатар

97 оны 7 сарын эхээр Манжууд "холбоотон" Данжилагаас Галдангийн охин Зунчихайг авчирч єг гэж шаарджээ. Гэтэл єнєє Данжила агт морь туранхай байна. Хvн хvчээр дутаад байна гэж шалтаглаад нилээн саатжээ. Манжийн генералууд Данжилаг хайсан боловч олж чадсангvй. Данжила 300 шилмэл баатар эрсээ дагуулан нуугдаж явсаар ЗvvнГарт очиж Цэвээнравданд Зунчихай бvсгvйг, (мєн Галдангийн чандрууг) хvргэж єгчээ.

1697 оны 10 сарын 21 нд Данжила баатар Бээжинд очиж Манжийн эзэн хаантай уулзсан байна. Данжила уг нь зугтчихья гэж бодож байсан ч, том хvv нь Манжийн гарт байгаа, бас Манжийн хааны урьдын амлалтанд найдаад Чин гvрэнд дагаар оржээ. Канг-Ши хаан Данжилад Санждацан, тvvний хvvд Шивэй гэдэг цол єгєєд Цахарын хошуунд нутаг заажээ.

Тєгсгєлийн оронд

Галдангаас хойш баруун Монголчууд Манжийн эсрэг нэгэн жарны турш тэмцэж, заримдаа тэднийг ялж байлаа. Гэвч эцэстээ дотоодын хямрал, тэмцлээсээ болж дайсандаа хялбар дийлдсэн ажээ

"Монголчуудыг Монголчуудаар нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь" гэсэн эртний уламжлалт хорт бодлого Монгол аймгуудыг тамирдуулсан бололтой. 1620 иод оноос эхэлсэн Монголыг эзлэх гэсэн Манжийн бодлого 1760 аад он хvртэл олон арван жил тууштай vргэлжилсэн байна. Харин Монголчуудын єєрсдийгєє хамгаалах бодлого тууштай, нэгдмэл байж чадсангvй.

Дундад зууны Монголчууд эртний домогт Алун-Гоо эхийн элбэрэлт сургаалийг зєрчиж, багцалсан сум мэт нэгдэн явж чадалгvй, нэг нэгээр салж яваад дайсанд хялбархан автаж, бусдын идэш болжээ.

ашигласан материал:

"Чин гvрний vнэн тvvх" буюу "Da Qing lichao shilu" хэмээх Манжийн эзэн хааны архивийн эмхэтгэл. Герман орчуулга. (1688-1697 оны хэсэг)

Волфганг Романовски. "Ойрдын Галдангийн эсрэг Чингийн эзэн хаан Канг-Шигийн хийсэн дайнууд" (герман хэлээр. Австрийн шинжлэх ухааны академи. тvvх-гvн ухааны салбарын тайлан бvтээл. 661-р боть. 1998 он)

Veronika Veit, "Qalqa 1691 bis 1911"