Ойрд эрс хүйтэрч байна даа. Орцонд ороход орой бүр нэг "шинэ танил"-тай болно. Халуун паар налаад хэвтэж байгаа "траншейн"-ийхнийг харахаар уур ч хүрэх шиг., бас өрөвдмөөр ч юм шиг. Яана даа бидний Монголчууд.
Германд байхдаа Монголоо их л "өнгөлөг"-өөр төсөөлөн боддог байсан сан. Одоо гэтэл нэг л саарал. Яамаар ч юм бэ дээ.
6-7 жилийн өмнө нэг иймэрхүү юм бичиж байж (дор хуулав). Монгол уг нь сэрүүн бүсийн орон. Тиймдээ ч тэр үү, "сэрүүн бүсийн Бангладеш" болох гээд ч байх шиг.
Гэтэл нөгөө талаас, гудамжаар дүүрэн хаммер, лексус, жийп. Ингээд бодохоор "сэрүүн бүсийн Кувейт" ч юм шиг.
Социалист чиг баримжаа бүхий нам сүүлийн 80-н жил төр барьсан Монгол оронд баян хоосны ялгаа ийм их байгаа нь үнэхээр гайхалтай. Яамаар ч юм бэ дээ.
---------------------------------------------------------------------------------Халуун сэрvvн
Баян хоосон
19.03. 2002
Дэлхий дээр байгаль цаг уурын олон бvс бvслvvр байдаг. Ерєнхийд нь умардын сэрvvн, ємнєдийн халуун бvс гэж хувааж vздэг. Ер нь хvн амьдарч болох бvх газар нэг бол хойд мєсєн далай шиг хvйтэн эсвэл африкийн саунна шиг халуун эсвэл Монгол шиг холимог уур амьсгалтай байх нь гарцаагvй. За тэгээд Монгол улс маань умардын сэрvvн бvсэд багтана гэж vзье. /сэрvvн бvсэд: АНУ, Канад, Баруун Европ, Орос зэрэг тив гvрнvvд /
Хятад, Энэтхэг, Ємнєд Ази, Африк, Ємнєд Америк нь ємнєдийн халуун бvсэд хамаарна. Энэ халуун бvсэд дэлхийн хvн амын ихэнхи нь сvрэглэн амьдрах боловч эдийн засгийн материаллаг баялагийн багахан хэсэг ногдоно. /байгалийн баялгийг тооцохгvйгээр/
Мєн халуун бvсэд амьдрагчдийн дундаж наслалт нь хамаагvй богино байдаг гэнэ. Яагаад ийм байна вэ? АНУ ын Харвардийн их сургуулийн профессор, орчин vеийн нэрт эдийн засагч Жеффрей Захсийн vзэж байгаагаар Євєл гэдэг улирал их чухал vvрэг гvйцэтгэдэг гэнэ.
Учир нь євлийн хvйтэн нь байгалийн єєрийнх нь "асар том эрvvл мэндийн шvvлтvvр" юм байна. Ихэнхи халдварт євчнvvд дулаан оронд тархдаг нь тэнд хvйтэрч цас ордоггvй зэргээс болдог гэнэ. За тэр хvний таамаглал ийм байж. Ер нь бол улс орны хєгжил ба тухайн улс аль бvсэд оршиж байгаа 2 ийн хооронд хамаарал байна гэдгийг л тодотгож єгч.
Сэрvvн бvсэд байгаа орон бvр баян байддаггvй гэнэ. Тухайлбал зvvн Европ /зарим нэг vзvvлэлтээр/ , Монгол, Афганистан. Яагаад тэд баян бус байна вэ? Учир нь тэнд коммунизм байгуулах гэсэн бvтэлгvй оролдлого гарч нуран унаснаас болсон гэнэ. /афганий талаар бол ойлгомжтой дайн дажин гээд л, талибан энэ тэр г.м..,/ Гэхдээ Афганистан, Монгол 2 ын хувьд их онцгой.
Энэ 2 орон нь landlocked буюу далайд гарцгvйн дээр зам тээвэр маш муу хєгжиж эдийн засгийн идэвхитэй бvсээс харьцангуй тусгаарлагджээ. Жеффрей Захсийн vзэж байгаагаар хэрэв хєрш орнууд нь буюу Орос, Хятад 2 хил гаалийн зєєлєн бодлого явуулж, хєнгєлєлт vзvvлэхгvй л юм бол Монголын гадаад худалдаа сайжрах шаанс бага гэнэ. Жишээ нь манайтай адил "лендлокэд" орон бол Швейцарь. Гэтэл эргэн тойронд нь инфраструктур маш сайн хєгжсєн Австри, Герман зэрэг улсууд байгаа тул "айлтгvй" юм. Мєн Швейцарийн агаарын тээвэр гойд хєгжсєн байдаг.
Монголд ямар боломж байна вэ? Боломж гэхээсээ саар талууд нь: ердєє ганц урсгалтай тємєр замтай тэр нь хятад орос 2 ын "хараат", тэд манай экспорт импортод хил гаалийн бодлогоороо нєлєєлж бараг хяналтандаа байлгаж чадна. МИАТ ийн хvчин чадал муу. Yvнийг нь тєрєєс зохицуулж дэмжих бодлого vгvйлэгддэг. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн авто зам гэхээр юм бараг байхгvй. /барих гэж буй Мянганы зам нь паян ихтэй, бодит байдалтай нийцэх vндэслэл муутай/ Ийм vед яах вэ? Ямар арга боломж байна вэ?
Жеффрей Захсийн vзэж байгаагаар глобалчилал, эрин vеийн хєгжлийн явцад бий болсон шинэ боломж болох ИНТЕРНЭТ гэдэг зvйлийн ид шидийг ашиглаж энэ ландлокэд байдлаасаа гарч болох юм гэнэ. Гэвч Монголд интернэт, е-бизнес их удаан хєгжиж байна. Чадалтай хvмvvсээ /боловсон хvчин буюу хуман рэсоурс/ гадаадад их алдаж байна. Мєн энэтхэг зэрэг азийн єрсєлдєгч нар их байна.
Монголд "Монголиан Силикон Уиллэй" vvсэх боломж бий юу? Yvсвэл Эрдэнэтийн хэмжээний ашиг оруулж чадах уу? /ядаж л тєсєвт шинээр 15-30 хувийн орлого оруулаад байж чадах уу?/ Энэ сонирхолтой асуулт хариултаа хvлээсээр л байгаа. Магадгvй хариулах гэсээр байтал цаг хугацаа єнгєрч утга учраа алдах байх л даа.
Хэдий бид сэрvvн бvсэд багтдаг ч ядуу, дээр нь эдийн засгийн эрчимтэй бvсvvдээс тусгаарлагдсан байна. Яавал сэрvvн бvсад байгаа хєршvvдтэйгээ ижилхэн баян болох вэ? Ганц арга бол хvнээ хєгжvvлэх явдал.
Халуун бvсэд байгаа Сингапур, Малайз зэрэг азийн барууд, Энэтхэгчvvд интернэт руу шургуу дайрч байгаа зэргээс харахад энэ арга давуу талтай болох талаар хангалттай нуталгаа гаргаж болмоор.
Хvнээ хєгжvvлж чадаагvй, нийгмээ зєв зохион байгуулж бараагvй сэрvvн бvсийн олон орон / Орос ах нарын Сибирь нутаг, Монгол, Афганистан гээд л..,/ ядуу гэгдсэн хэвээр байгааг ч бид харж л сууна. Нэмж жишээ хэлье л дээ. Израел, Палестин 2 нэг бvсэд багтдаг. Адилхан элсэн цєл газар байдаг биз. Гэтэл "-хаана еврэй нар байна тэнд гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр байдаг гэнэ. хаана арабууд байна тэнд нэг л ядуу хєглєрсєн, тоос шороотой байх юм" гэж тэнд очиж vзсэн хvн "єнгєтєєр" ярьж байсныг сонсож л суулаа.
Тэгэхээр хаана амьдарч байна вэ гэдэг бол гол биш, харин тэнд хэрхэн амьдарч чадаж байна вэ гэдэг нь л гол юм шиг.
Гэхдээ хvйтэн болдог євлийн улиралтай газарт шинжлэх ухааны ихэнхи суут нээлтvvд хийгдсэн байдгийг анзаарч vзэхэд гэмгvй. Бодвол эрт харанхуй болдог учир дэн асаачихаад "хичээлээ хийгээд" суухаас єєр аргагvй болдог байсан биз.
Мєн хvйтнээс хамгаалахын тулд илvv их хєдєлмєрлєх хэрэгтэй болсон байх. Тэр явцдаа тархиа хєгжvvлж авсан байхыг vгvйсгэх аргагvй. /африкт бол банана идчихээд л наранд ээгээд хэвтчихнэ биз дээ. бороо орвол сvрэл овоолоод л болоо/
Мєн цэнгэг сэрvvн агаар хvний дархлааг сайжруулж, бодох сэтгэх чадварыг нь сэргээж єсгєдєг байж болох юм даа.
Монгол орны эдийн засгийн хєгжилд маш их нєлєєтэй байж болох хvчин зvйлсийн талаар холин хутган байж бичлээ. Эндvv ташаа болсон байх аваас шvvмж, санал зэргийг унтууцалгvй авах болно.
Отгочулуу
Дрезден
Герман
http://www.geocities.com/zaluuediinzasagch/gishuudug/otgochuluu.html
2008-09-25
Баян хоосны ялгааг яамаар ч юм бэ дээ?
Сэдэв:
эдийн засаг
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Энэ тухай их олон жил ярилаа шүү. Одоо л амжихгүй бол биднийг хүлээхгүй дээ.
Би л лав Монголдоо хайртай. зам хөндлөн дүрэмгүй зүтгэх жолооч нар, хүлээлгэж хүлээлгэж ирэхдээ өрөөнийхөө түлхүүрийг мартах хороон дарга, арваад удаа явуулахаас нааш ажил бүтээдэггүй төрийн албан хаагчид, гэрт орж ирээд гутлаа тайлахгүй хэмээн зүтгэх сантехникчид гээд л, энэ бол бидний л дүр зураг. өөр оронд очвол ийм байхгүй. Хүмүүс нь хэт нямбай, сүүнд булхаад гаргасан халбага шиг, өө сэвгүй байвал уйтгартай санагдах биз :). Хэтэрхий хөндий хүйтэн, сонирхолгүй байж мэдэх л юм.
Post a Comment