2008-01-26

Батмєнх Даян Хаан (1464-1543)

Оршил. 15 дугаар зууны vеийн Монгол.

1434 онд Ойрдын Чорос овогт Баттула Чинсаны хvv Тогоон Монгол орныг дахин нэгтгэв. Тогооны хvv Эсэн бvх Монголын хаанаар тодроод зогсохгvй Зvрчид (манж) ийг эрхэндээ оруулж, Бээжинг довтолж (1449), Мин улсын хааныг нь олзолж байлаа. Хэдэн жилийн дараа (1453 орчим онд) Баруун Монголд иргэний дайн эхэлж, 1455 онд Эсэн хаан эрсэджээ. Ойрдууд зvvн Монгол дахь хяналтаа алдав.

Энэ vед буюу 1453 онд зvvн Монголд Боржгин овгийн Тєгс хаан ширээнд заларсан боловч тун удалгvй хорлогдож vхжээ. Тvvний эцэг нэгт , эх єєр дvv Мар-Кєргиз угсаа залгамжилж 1463 он хvртэл тєр бариад ордоны хуйвалдаанаар алагдав. Тєгс, Мар-Кєргиз хаанууд хоюулаа угсаа залгамжлах vргvй байв.

1463 онд Мандуул хаан ширээнд суув. Тэрээр 2 хатантай байв. Нэг нь Тvмэд аймгийн Энгvд отгийн ЧоросБай овгийн Тємєр-Чинсаний охин Мандухай, нєгєє нь Ойрдын Бишрэлт Тайшигийн охин Юнгэн. 1467 онд Мандуул хаан 42 тойдоо нас барав. Тvvнд ширээ залгамжлах нуган vр заяасангvй.

(Монголын мэргэн харваач. "Снайпер")

Баянмєнх хааны тvvх.

1467 онд Баянмєнх хаан ширээнд суув...

...Урьд цагт (1452-1453 оны орчим) Баянмєнх хааны євєє Агбаржи жонон хаан ахаасаа урван баруун Монголд дагаар орсон байна. Гэвч "найдваргvй хvн, тєрлєєсєє урвагч" гэж vзээд Ойрдууд тvvнийг нэгэн чуулган дээр хєнєєжээ.

Агбаржи жононгийн хvv Хараучаг найз нартайгаа хамт Ойрдуудаас морийг нь хулгайлаад зугтаж амжив. Гэвч зvvн Монголд очсон хойноо хоргодож байсан айлынхандаа алуулжээ.

Хараучиг тайжийн гэргий Алтан нь Эсэнгийн охин байв. Алтан бvсгvй жирэмсэн учир зугтаж чадалгvй хоцорчээ. Эсэн хаан "хvv тєрвєл ал" гэж захисан байж. Алтанаас хvv тєрсєн нь ирээдvйн Баянмєнх хаан байлаа. Гэвч Алтан догшин хаан эцгээсээ нvvр буруулж, хvv тєрснийгєє охин гэж зарлаад, охины адил єсгєж хvмvvжvvлэв.

Нэгэн єдєр, Ойрдын Єгєдэй ноён "баруун Монголын тєр намайг хvндэтгэхгvй байнам. Зvvн Монголд очвол яах вээ" гэж єєрийн дотны нєхєр Монголын Нагачу баатраас асуув. Анд Элээ Нагачу хэлсэн нь: Чи больё гэх бол Хараучаг тайжийн эхнэрээс нуган хvvхэд тєрсєн бий. Чи тvvнийг Монголд хvргэ. Зургаан тvмэн Монголын залаа болох буй гэв. Ойрдын ноёдууд болох Єгэдэй, Хонгирадын Эсэлэй, Харачины Булай тайш, Сартуулын Баянтай агалху нар хvvхдийг авч зугтаж, бєєн адал явдалтай учирсаар зvvн Монголын элээ Нагчуд хvvг єгчээ...

...Баянмєнх хаан 3 жил тєр бариад Еншєєбvv аймгийнханд дээрэмдvvлж, амиа алджээ. Тэрээр ямар ч vед гял цал хувцаслах дуртай, гоё ганган хvн байсан учраас бусдын шуналыг хєдєлгєн хєнєєлгєв гэх.

Батмєнх Даян хааны тvvх.

Баянмєнх хаан багадаа Урианхайн Шигvшигийн гэрт хорогдож байхдаа тvvний охин Сихэр Тайхотой танилцжээ. Хожим Сихэр Тайхо хvv тєрvvлсэн нь ирээдvйн Даян хаан Батмєнх байлаа. Сихэр тайхо Уйгудын (ойрдын) Мэл тайшид олзлогдож эхнэр нь болжээ. Сихэр Тайхо хvvгээ балгачны Бахай нэрт хvнд єгєв. Бахай хvvхдийг маш муу тэжээхэд нь Тангадын Тємєрхадаг гуйж vзээд єгєхгvй болохоор нь хvчээр булааж авчээ. Тэгээд бэтэг євчнийг нь эмчилж, тордож, тэнхээ суулгаад 6 нас хvрмэгц нь Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд хvvг єгчээ. 1470 онд Мандухай хатан Батмєнх хvvг их хаанд єргємжилж, єєрєє их хатан нь болов.

Батмєнх болон Мандухай сэцэн хатан хоёрын дундаас 7 хvv тєржээ. 1482 онд Улсболд, Тєрболд ихэр тєрєв. 1484 онд Тєрєлт (охин), Барсболд ихэр тєрєв. 1490 он хvртэл хvv Арсболд болон Ачболд, Очирболд ихэр тєрєв. Хожим Арболд тєрєв.

Батмєнхийн удаахь гэргий, Ойрдын Хvсэй (Гvший) хатнаас 1491 онд Гэрттайж, Чинтайж нар тєрєв.

Гурав дахь гэргий Ойрдын Жимсгэнээс 1482 онд Гэрболд, 1489 онд Гэрсэнз нар тєрєв.

(Жимсгэнийг Ойрдын Орочи Шигvшийн охин бєгєєд Урианхайн Хутагт Шигvшийн зээ гэж vздэг. Бас татвар эм Самар Тайхо гэх нь бий. Мєн Гэрсэнзийг Залайртайж, Гэрболдыг Урудтайж гэж анх нэрлэсэн гэх хувилбар ч бий)

1483-1488 онуудад Мандухай хатан, Батмєнх Даян хаан хоёр Ойрдууд болон бусад аймгуудын (Монгголчин г.м.) эсрэг байлдаж тэднийг вассалаа болгожээ.

Баруун тvмнvvдийн эсэргvvцлийг дарсан нь

1510 онд Батмєнх даян хаан ууган хvv Улсболдоо баруун тvмнvvдийн жононгоор томилж илгээхэд Ордосын ноёд "зvvн тvмнvvд бидний тєрийг засах болоогvй" гээд хvvг хороожээ. Даян хаан єс санаж, єєрийн Цахар тvмнээ авч , Ойрд, Урианхай, Халхын цэргvvдээр дэмжvvлэн баруун тvмнvvдийн эсрэг дайлаар мордов.

Баруун тvмэн нуман тїлхїїр (байлдааны жагсаал) хийж ирэв. Даян хаан ийм байрыг чи мэдэм за гэж цэргийн жанжин Ойрдын Сэгїсээс асуув. Сэгїсэ : Ййм нуман тїлхїїрт буха сэчигїр сайн билээ гэж, жаран нэгэн буха сэчигїр (байлдааны жагсаал) хийв. Баруун тїмэн хааны туг энэ гэж урианханы тугийг тусалж хатгалдав... (Лу.А.Т.) ....Тєдий урианхан зугтаав. Тїмэдийн цэрэг хєєн явахуйд тэндээс хааны хар тугийг ил гаргаж бариад тасалж ороод тїмэдийг дарав. Баруун тїмэний олонх цэргїїд хааны хар тугийг єєрийн тугаа гэж эндїїрэн орж ирээд хядагдав.

(Ойрдууд болон Урианхайн байлдааны уламжлалт арга бол vнэхээр ялагдаж, зугтаж буй мэт дvр vзvvлэн дайснаа ардаасаа хєєлгєєд огцом эргэж цохино. Yvний зэрэгцээ дайсны ардаас нь бvсэлж цохих.)

Цэргийг засаж удирдсан Ойрдын Сэгсэv баатар, Урианхайн Хорчины Чэгчээ, Халхын Баасан тавнан нар онц гавьяа гаргасан тул єндєр шагнал хэргэм хvртжээ. Баасан тавнанд Батмєнх даян хаан охиноо єгчээ.

Удалгvй баруун тvмэнд самуун vvсч, Ордос, Тvмэд 2 хоорондоо байлдаж, хvч нь vлэмж сулрав. Урианхай тvмний Хорчин аймгийн Удугай ван Даян хаанд дараахи зvйлийг санал болгов. "Долоон отог харачины тун их Еншиеэбїїг манай долоон отог хорчинд нийлїїл. Найман отог ордос гол билээ. Найман отог цахарт нийлїїл. Арван хоёр тїмэдийг арван хоёр халхад нийлїїл гэв. "

Гэвч Батмєнх Даян хаан энэ саналаас эрс татгалзаж, 3 дахь хvvгээ баруун тvмнvvдийн жононгоор томилж илгээв.

Зvvн Монголын засаг захиргааны хуваарь

Даян Хаан зvvн Монголыг баруун жигvvр, зvvн жигvvр гэж 2 хуваагаад, улмаар уламжлалт 6 тvмэнд задалжээ. Зvvн жигvvрийг Их Хаан єєрєє захирч байв.

Зvvн:

1. Цахар (одоогийн Шилийн гол)

2. Урианхай

3. Халх (Хєлєн, Бойр нууруудаас баруун хойд зvгт мєн урагшаа Халх голын хєндий)

Баруун жигvvрийг Жонон удирдах байв.

Баруун:

1. Ордос (одоогийн Хуанг-хо)

2. Тvмэд (одоогийн Хєх хот орчмын нутаг)

3. Улаанцав, Еншєєбvv, Харчин

Тєгсгєл

Даян хаан Хятад руу амжилттай довтолж (1517-1523 онуудад) Бээжин орчим хvрч, 1532 онд Хятадтай энхийн гэрээ байгуулж байжээ.

Мєн анхандаа Дєрвєн Ойрдын холбоонд нэгдэж яваад, Ойрдуудыг баруун тийш нvvхэд зvvн Монголд vлдсэн Барга Буриадуудыг байлдан дийлж захиргаандаа (Халх болон Урианхай тvмэнд нийлvvлсэн) оруулсан гэсэн мэдээ бий. Зарим тvvхэнд тvvний ач Боди-Алаг Баргийг дийлж зvvн тvмэнд нийлvvлэв гэдэг. 1543 онд Батмєнх Даян хаан таалал тєгсєв.

Батмєнх Даян Хаан болон Мандухай Сэцэн Хатан нар тарж бутраад байсан Монголчуудыг дахин нэгтгэж чадсан бєлгєє. Зvvн Монгол доторхи єрсєлдєгч Хасарын удам, тvvнчлэн Баруун Монголын дайнч Чорос овгийнхний хvчийг сулруулж, Чингисийн удамын Боржигон овогтны ноёрхолыг дахин сэргээсэн амой. Гэвч Даян хааны хvvхдvvд, vр ач нар "Монгол Индивидуализм" хэмээх гайт євчнєєс хол байж чадсангvй. Тэд нийтлэг Монгол vндэстний эрх ашгийг харахын оронд, хувийн, эзэмшилдээ байлгадаг жижиг аймгийнхаа хvрээнд сэтгэж байлаа. Монголын феодалын системийн гажиг буюу vр хvvхдvvдээ улсаа хувааж єгдєг энэ уламжлал Монголыг олон хэсэгт задалж, хувааж, нэгдмэл хvчийг vгvй болгож, тєвєєс зугтах хvчийг єєгшvvлж байсан биз ээ.

Хавсралтууд.

16- р зууны vеийн зvvн Монгол.

( ) хаалтан дотор хэний удамын ноёдоор удирдуулсан болохыг тэмдэглэв.

/ - тэмдгийн ард Батмєнх Даян хааны аль хvvхдийн эзэмшил болохыг орууллаа.

Зvvн жигvvр. Хаан удирдана. 3 тvмэнтэй. Батмєнх Даян Хааны ач Боди Алаг (1504-1547) ерєнхийлєн захирч байв.

1. Цахар тvмэн. Хааны хувийн улс. / Даян хааны ач, (Тєрболдын хvv?) Боди-Алаг.

1) Авга.

2) Авга нар (Чингисийн дvv Бэлгvтэйн удам?) / 10 дахь хvv Гэрболдын ємч.

3) Аохан (Чингисийн удам)

4) Дєрвєн хvvхэд (Чингисийн ах дvv нарын удам) / 6 дахь хvv Очирболдын ємч

5) Хишигтэн (Чингисийн удам)

6) Муумянган (Хасарын удам) / 10 дахь хvv Гэрболдын ємч.

7) Найман (Чингисийн удам)

8) Онгууд (Хасарын удам) / 7 дахь хvv Арболдын ємч

9) Хуучид (Чингисийн удам)

10) Сєнид (Чингисийн удам)

11) Yзэмчин (Чингисийн удам)

12) Уруд (Хасарын удам)

2. Урианхан / Боди-Алаг

1) Ар Хорчин

2) Дєрвєд

3) Горлос

4) Жалайд

5) Хорчин (бvгд Хасарын удам)

3. Халх / 11 дэхь хvv Гэрсэнз

1) ар 7 отог (Чингисийн удам)

2) євєр 5 отог (Чингисийн удам) vvнд: Баарин, Жаруд, Хонгирад, Баяд, Учирад

Баруун жигvvр. Жонон удирдана. 3 тvмэнтэй. Батмєнх Даян Хааны 3 дахь хvv Барсболд (1532 онд нас барсан) захирна.

1. Ордос. Жононгийн хувийн улс. (Чингисийн удам) / 3 дахь хvv Барсболд.

2. Тvмэд. (Чингисийн удам) / 4 дэхь хvv Арсболд

3. Асуд, Харчин, Еншєєбvv (Чингисийн удам) / 9 дэхь хvv Чинтайж.

Цахар, Урианхан, Тvмэд, Ордос зэрэг Монголын гол хvчирхэг аймгууд Мандухайн хvvхдvvдийн ємч болжээ. Даян хааны 3 дахь хатнаас тєрсєн Гэрсэнз хэдий хамгийн отгон нь (тєрсєн он болон насны хувьд) биш ч гэлээ хvvхдvvдийн бага нь гэж тооцогдож байв. Тvvний эзэмшил нь Халхын 12 отог байлаа.

Даян хааны хvvхдvvд ба тэдний эзэмшил.

/ / тэмдэг дотор аль аймгийг эзэмшсэн гэдгийг оруулав.

( ) тэмдэг дотор аль хатнаас тєрснийг оруулав.

1482 онд Улсболд, Тєрболд ихэр тєрєв. (Их хатан Тvмэдийн Мандухай)

1482 онд Гэрболд /Муумянган/ (Бага хатан Ойрдын Жимсгэнэ)

1484 онд Тєрєлт (охин), Барсболд /Баруун тvмнvvдийг захирна/ ихэр тєрєв. (Тvмэдийн Мандухай)

1490 он хvртэл хvv Арсболд /Тvмэд/ (Тvмэдийн Мандухай)

Ачболд, Очирболд /Дєрвєн хvvхэд/ ихэр. (Тvмэдийн Мандухай)

Хожим Хаан хvv Арболд /Онгууд/ тєрєв. (Тvмэдийн Мандухай)

1489 онд Гэрсэнз /Халх/ тєрєв. (Ойрдын Жимсгэнэ)

1491 онд Гэрттайж, Чинтайж /Асуд, Харчин, Еншєєбvv/ нар тєрєв. (Дунд хатан Ойрдын Хvсэй)

ашигласан материал:

-"Лу. Алтан Товч". Германы монголч эрдэмтэн В.Хейссигийн судалгаанаас vзэхэд гvvш Лувсанданзан "Алтан товч"-ийг 1651-1676 оны хооронд бичсэн бололтой. (1990 онд УБ хотноо кирилл vсгээр дахин хэвлэгдсэн)

-Германы монголч эрдэмтэн Вероника Вейт : "Die mongolischen Voelkerschaften". 1986 оны хэвлэл. ХБНГУ.

-Зєвлєлтийн монголч эрдэмтэн А.Шастина "Алтан товч". 1957 оны хэвлэл.

No comments: